Font size
WorksheetsНАТ 303 Гажиг тест
Total questions: 97
Worksheet time: 23hrs 18mins
Тэлэгч эрэгтэй ялтас зэмсэг нь ямар үйлчлэлийг үзүүлэх вэ?
А. Шүдний эгнээг нарийсгах
В. Шүдний эгнээг сунгах
С. Шүдний эгнээний нумыг босоо чиглэлээр тэлэх
D. Шүдний эгнээний зайг багасгах
Е. Шүдний эгнээнд зай гаргах болон тэлэх
Трем гэдэг нь ямар төрлийн гажиг вэ?
А. Голын үүдэн шүднүүдийн хоорондох зай
В. Дээд доод үүдэн шүднүүдийн хоорондох зааг
С. Бага араануудын хоорондын зааг
D. Соёо үүдэн шүднүүдийн хоорондын зааг
Е. Араа шүднүүдийн хооронд үүссэн зай
Тортооклюзи гэдэг нь ямар төрлийн гажиг вэ?
А. Шүд тэнхлэгээр налах
В. Шүд завсартай болох
С. Шүд огшиж байрлах
D. Шүд сунаж байрлах
Е. Шүд тэнхлэгээр эргэх
Гажиг заслын цагираг бүрээс хэдэн мм-н зузаантай байдаг вэ?
А. 0.25-0.3
В. 0.05-0.025
С. 0.15-0.2
D. 0.1-0.13
E. 0.75-0.85
Шүдний цөгц хугарвал ямар гажигт хамаарах вэ?
А. Хэлбэрийн гажигт
В. Хэмжээний гажигт
С. Хоршихуйн гажилт
D. Гажигт хамаарагдахгүй
Е. Бүрэн хэмжээний гажиг
Шүд саатах нь ямар гажигт орох вэ?
А. Байрлалын гажигт
В. Шүдлэх хугацааны гажигт
С. Хэлбэрийн гажигт
В. Бүтцийн гажигт
Е. Түүшин ясны гажигт
Шүдийг тэнхлэгээр нь эргүүлэхэд хэдэн хүч үйлчлэх вэ?
А. Нэг
В. Хоёр
С. Гурав
D. Дөрөв
Е. Салаалсан хүч
Гажиг заслын бөгжийг ямар зорилгоор хэрэглэдэг вэ?
А. Бэхлэх
В. Эвлүүлэх
С. Тулгуурын
D. Орлуулах
Е. Чиглүүлэх
Энглийн нум ямар хэсгүүдээс тогтдог вэ?
А. Бүрээс бөгж
В. Бүрээс нум гуурс
С. Бүрээс утас
D. Тулгуурын
Е. Орлуулах
Үүдэн шүднүүдийг гадагшлуулахад Энглийн нумын ямар хэсгийг идэвхжүүлэх вэ?
А. Нумыг
В. Гар хэлбэрийн пүршийг
С. Гажиг заслын эргийг
D. Хуруу пүршийг
Е. М хэлбэрийн нумыг
Тогтворын дэгээг ихэвчлэн ямар шүдэнд бэлтгэдэг вэ?
A. Их араанууд
В. Бага араанууд
С. Соёонууд
D. Бүх шүдийг ашиглана
Е. Шүд тулгуур биш
Гажиг заслын хураах эргийг ямар зорилгоор хэрэглэдэг вэ?
А. Шүдний эгнээг өргөсгөх
В. Хоншоор эрүүг шилжүүлэх
С. Хоншоор эрүүний өсөлтийг саатуулах
D. Эрэгний хүчний тусламжтай шүдний эгнээг нарийсгах
Е. Шүдний эгнээнд шүдийг шилжүүлэн зай шахах
Бэхлэгдэх байдал байрлал, үйлчлэх механизмаар ялтсан зэмсгүүд зэмсгийн ямар бүлэт хамаарагдах вэ?
А. Үүдэвчийн, амны хөндийн, заншмал үйлийн, татлагын
В. Аман доторх, амны гаднах механик, үйл зүйн
С. Цөгцөнд бэхлэгдэх, түүшинд бэхлэгдэх, татах, сунгах
D. Хамарт, чихэнд, механик, үйл зүйн
Е. Шанаа ас, түүшин, заншмал үйлийн, татлагын
Авагддаг зэмсгийн бэхэлгээний хэсэгт ямар элементүүд орох в
А.Хазалтын хавтгай
В. Дэгээ
С. Налуу хавтагай
D. Татлага
E. Хуванцар суурь
Диастем гэдэг нь ямар төрлийн гажиг вэ?
А. Голын үүдэн шүднүүдийн хоорондох зай
В. Дээд доод үүдэн шүднүүдийн хоорондох зааг
С. Бага араануудын хоорондын зааг
D. Агт араа шүднүүдийн хоорондын зааг
Е. Их араа шүднүүдийн хоорондын зааг
Уруулын нумын зориулалтыг сонгоно уу?
А. Шүдний эгнээг өргөсгөх
В. Шүдийг гадагшлуулах
С. Шүдийг тагнай тал руу шилжүүлэх
D. Эрүүг урагшлуулах
Е. Шүдний эгнээг нарийсгах
Оношилгооны загварыг ямар материалаар бэлтгэх вэ?
А. Цементээр
В. Металлын нунтаг гөлтгөнөөр
С. Хуванцраар
D. Ердийн гөлтгөнөөр
Е . Металлаар
ДЭМБ Гажгийг хэд ангилдаг вэ?
А. 4
В.6
С. 3
D. 5
E. 2
Андерсоны нумыг ямар зорилгоор хийдэг вэ?
А. Шүдний эгнээг барих зорилгоор
В. Соёо шүдийг эгнээнд шахаж чиглүүлэх зорилгоор
С. Араа шүдийг эгнээнд шахаж чиглүүлэх зорилгоор
D. Шүдний эгнээг шахах зорилгоор
Е. Зэмсгийг барих
Авагддаг зэмсгийн тогтоох элементийг сонгоно уу?
А. Бүрээс
В. Цагираг
С. Цөгц
D. Дэгээ
Е. Зоовол
Тэнхлэгээр эргэсэн шүдийг эргүүлэхэд ямар пүршийг хийх вэ?
А. Т хэлбэрийн пүрш
В. Хоёр ижил чигт үйлчлэх гар хэлбэрийн пүрш
С. Коффений пүрш
D. Хоёр эсрэг чигт үйлчлэх гар хэлбэрийн пүрш
Е. Калвалисийн пүрш
Могой хэлбэрийн пүршийг ямар шүдэнд бэлтгэх вэ?
А. Соёо
В. Бага араа
С. Их араараа
D. Үүдэн шүд
Е. Агт араа
Цэгэн гагнуураар бөгжийг гагнахад хүчдэл өгөх хэмжээ нь хэд вэ?
А. 15-20
В. 35-45
С. 20-30
D. 70-75
Е. 6-10
Фрэнкелийн зэмсгийн эмчилгээний үйлчлэлийг сонгоно уу?
А. Шүдний эгнээг сулруулах
В. Шүдний эгнээг өргөсгөх
С. Шүдний эгнээг босоо чиглэлд шилжүүлэх
D. Зарим нэг булчингийн үйлчлэлийг саатуулах
Е. Шүдний эгнээг дагуу чиглэлд чиглүүлэх
Distaljet зэмсгийг ямар зорилгоор хэрэглэх вэ?
А. Диастем гажгийг засах зорилгоор
В. Шүдийг эргүүлэх зорилгоор
С. Дистофи буюу байрлалыг засах зорилгоор
D. Араа шүдний орчим зай үүсгэх зорилгоор
Е. Тремийг засах зорилгоор
Коффины пүршийг ямар багажаар бэлтгэх вэ?
А. Калвелисын
В. Каламкаровын
С. Коффины
D. Шувуун хошуут
Е. Френклийн
Жексоны дэгээ нь тээг үүсгэлтээрээ ямар ангилалд хамаарах вэ?
А. МО тээг
В. МD, DB тээг
С. РО тээг
D. PL тээг
Е. DO
Үүдэн шүд зайтах эмгэгийн шалтгааныг сонгоно уу?
А. Уруулаа хөхөх
В. Илүү шүд
С. Буруу байрлалаар унтах
D. Уруулын хөвч богино байх
Е. Хуруу хөхөх
Гажиг заслын зэмсгийн бөгжний гуурсыг хэрхэн тогтоох вэ?
А. Хийн гагнуураар гагнаж
В. Бондоор нааж
С. Цутгаж тогтооно
D. Цэгэн гагнуураар тогтооно
Е. Цементээр наана
Эрүүнд уруулын нумыг ямар зорилгоор хэрэглэдэг вэ?
А. Үүдэн шүдийг гадагш шилжүүлэх
В. Урд хэсгийн шүднүүдийг дотогш шилжүүлэх
С. Өргөсгөх
D. Шүдийг эргүүлэх
Е. Шүдийг босоо чиглэлд шилжүүлэх
Френкель-1 регуляторыг ямар тохиолдолд хэрэглэх вэ?
А. Дезокклюзи
В. Муруй хоршихуй
С. Арагшилсан хоршихуй
D. Урагшилсан хоршихуй
Е. Шулуун зуулт
Френкель 2 регуляторыг ямар тохиолдолд хэрэглэх вэ?
А. Арагшилсан хоршихуйн үед дээд үдэн шүднүүд гүн давсан үүдэн шүднүүд тагнай руу налсан
В. Урагшилсан хоршихуйн үед
С. Муруй хоршихуйн үед
D. Дезокклюзи
Е. Хоншоор урагшилсан хоршихуйн үед дээд үүдэн шүднүүд гүн давсан үүдэн шүднүүд тагнай руу налсан
Френкель 3 регуляторыг ямар тохиолдолд хэрэглэх вэ?
А. Дезокклюзи
В. Муруй хоршихуй
С. Хоншоор арагшилсан хоршихуй
D. Хоншоор урагшилсан хоршихуй
Е. Эрүү арагшилсан хоршихуй
Нэг шүдний түлхэгч эрэгний байрлал нь тухайн шүдний цөгцтэй ямар түвшинд байрлах вэ?
А. 15 хэм
В. 35 хэм
С. 45 хэм
D. 90 хэм
Е. 180 хэм
Тэлэгч эрэгний байрлалын түвшин нь хоршихуйн хавтгайтай ямар хамааралтай байх вэ?
А. Хамааралгүй
В. Шүдний эгнээний нарийслаас шалтгаалж түвшин нь өөр
С. Шүдний эгнээний өргөснөөс шалтгаалж түвшин өөр
D. Хамааралтай
Е. Шүдний эгнээний тэлэх хэмжээнээс хамаарна
Коффины пүршний зориулалтыг сонгоно уу?
А. Шүдний эгнээг нарийсгах
В. Шүдний эгнээг уртасгах
С. Шүдийг залах
D. Шүдний эгнээг өргөсгөх
Е. Шүдийг тэнхлэгээр нь эргүүлэх
Түлхэгч пүршний үүргийг дурдана уу?
А. Шүдийг босоо чиглэлд шилжүүлэх
В. Шүдийг тэнхлэгээр эргүүлэх
С. Шүдийг татах
D. Тодорхой шүдийг дагуу чиглэлд шилжүүлэх буюу шүдний эгнээнээс гадагш чиглэсэн хүчийг өгөх
Е. Шүдийг хөндлөн чиглэлд шилжүүлэх
Могой хэлбэрийн пүршийг ямар тохиолдолд хэрэглэх вэ?
А. Шүдийг шулуун чиглэлд түлхэх үед
В. Шүдийг арагш түлхэх үед
С. Шүдийг босоо чиглэлд түлхэх үед
D. Шүдийг эргэсэн тохиолдолд
Е. Шүдийг саатсан тохиолдолд
Найм хэлбэрийн пүршийг ямар тохиолдолд хэрэглэх вэ?
A. Шүдийг түлхэх үед
В. Шүдийг арагш түлхэх үед
С. Шүдийг босоо чиглэлд түлхэх үед
D. Шүдийг шулуун чиглэлд түлхэх
E. Шүдийг эргэсэн тохиолдолд
Битүү дэгээг ямар шүдэнд хэрэглэх вэ?
А. Байнгын үүдэн шүдэн дээр
В. Араа шүднүүд
С. Байнгын шүдэнд
D. Сүүн араа шүдэнд
Е. Соёо бүлэг шүдэнд
Гажгийн шалтгааныг сонгоно уу?
1. Удамшил
2. Буруу зуршил
3. Буруу хооллолт
4. Хамрын буруу амьсгал
5. Хуруугаа хөхөх
Гажиг заслын зэмсгийг үйлчлэлээр нь хэрхэн ангилах вэ?
1.Механизмын үйлчлэлтэй
2.Үйл зүйн үйлчлэлтэй
3.Химийн үйлчлэлтэй
4.Механик бэхжүүлэх ба хавсарсан үйлчлэлтэй
5.Физикийн үйлчлэлтэй
Шүд эрүү нүүрний гажгийг үүсэх хугацаагаар нь хэрхэн ангилах вэ?
1.Хүүхэд төрөх үед
2.Төрөлхийн
3.Согогийн улмаас үүссэн
4.Төрсний дараах буюу олдмол
5.Төрөлтийн хүндрэлийн үед үүсдэг
Механик үйлчлэлтэй зэмсгийн элементүүдийг сонгоно уу?
1.Резин
2.Татлага
3.Лигатур
4.Хазалтын хавтгай
5.Зуултын талбайтай ялтас
Үйл зүйн үйлчлэлтэй зэмсгийн гол элементүүдийг сонгоно уу?
1.Резин
2.Налуу хавтгай
3.Лигатур
4.Хазалтын хавтгай
5.Пүрш
Бэхжүүлэх үйлдэлтэй зэмсгийг яаж хийх вэ?
1.Шинээр хэв авч хийнэ
2.Хуучин зэмсгийг ашиглах
3.Үйл зүйн элементүүдийг хасаад хэрэглэх
4.Зэмсэг хийх шаардлагагүй
5.Налуу хавтгайтай ялтас хийнэ
Механик үйлчлэлтэй зэмсэгт ямар элементүүд багтдаг вэ?
1.Коффины пүрш
2.Энгелийг стандарт нум
3.Калвелисын гар хэлбэрийн пүрш
4.Катцын бүрээс
5.Башаровын зэмсэг
Үйл зүйн үйлчлэлтэй зэмсгүүдийг сонгоно уу?
1. Бининын малгайвч
2. Веберийн зэмсэг
3. Нээлттэй активатор
4. Т хэлбэрийн пүрш
5. Коффины пурш
Оношилгооны загварыг бэлтгэх шаардлагыг сонгоно уу?
1. Оношийг тодруулах
2. Эмчилгээний төлөвлөгөөг зохиох
3. Эмчилгээний гээний явц үр дүнг хянах
4. Зэмсгийг зохиомжлоход хэрэглэнэ
5. Өөрчлөлтийг илрүүлэх
Хоншоор эрүүний хэмжээнээс хамаарч гажгийг хэрхэн ангилах вэ?
1. Макрогнат
2. Микрогнат
3. Асимметри
4. Прогнат
5.Ортогнат
Гавлын яс болон эрүүний ясны байрлалыг харгалзан гажгийг хэрхэн ангилах вэ?
1. Ортогнат
2. Прогнат ба ретрогнат
3. Макрогнат
4. Асимметр ба муруй
5. Микрогнат
Хоншоор болон эрүүний шүдний эгнээний хоршилтын байдлаар нь гажгийг хэрхэн ангилах вэ?
1. Дисталь зуулт
2. Медиаль зуулт
3. Гүн зуулт
4. Заалхай
5. Зөрмөл
Хоншоор, эрүүний шүдний эгнээний хэмжээ, хэлбэрээс хамаарч гажгийг хэрхэн ангилах вэ?
1. Шүдний эгнээний нарийсал
2. Шүдний эгнээ урд хэсэгтэй шахалцсан
3. Нум томорсон
4. Нум жижгэрсэн
5. Нум хэмжээгээрээ томрох
Шварцийн дэгээний суман тээг яаж үүсдэг вэ?
1. MiDistal тээгийг үүсгэж
2. Шүдний цөгцийг тойрог хэлбэрээр
3. Шүд хоорондын байрлах дэгээний мөрөөр шахаж
4. Шүд хоорондын ховилд хөхлөгийн буйланд шахаж
5. Bucolingual тээгийг үүсгэнэ
Vacuum former төхөөрөмжөөр ямар зэмсэг хийж болох вэ?
1. Налуу ялгас
2. Шүд хавирах үед хийх Splint
3. Френклийн зэмсэг
4. Бэхжүүлэх зэмсэг
5. Активатор
1. Налуу ялгас
2. Шүд хавирах үед хийх Splint
3. Френклийн зэмсэг
4. Бэхжүүлэх зэмсэг
5. Активатор
Адамсын дэгээний мөр хоорондын зайг араа шүдэнд яаж баримжаалан хийх вэ?
1. Mid Distal өнцгийн шилжилтээр
2. Араа шүдний хацар талын төвгөрийн оройгоор
3. Араа шүдний хацар талын дунд ба арын төвгөрийг тусгаарласан ховилоор
4.Араа шүдний хацар талын төвгөрийн ховилоор
5. Араа шүдний хацар талын 2 төвгөрийн голын ховилоор
Soft Retainer зэмсгийг хийх төхөөрөмжийг сонгоно уу?
1. Микромотор
2. Цутгуурын зуух
3. Уянгийн зуух
4. Vacuum former
5. Model trimmer
Гажиг заслын зэмсгийн эрэгний нэг удаагийн алхмын хэмжээг сонгоно уу?
1. 360 хэм
2. 180 хэм
3. 45 хэм
4. 90 хэм
5. 720 хэм
Зэмсгийн дэгээ нь ямар шаардлагыг хангасан байх вэ?
1. Найдвартай бэхлэгддэг
2. Хоршилтод саад болдоггүй
3. Гоо сайханд харш бус
4. Гэмтээх шинж чанаргүй
5. Харшил үүсгэхгүй
Шварцийн дэгээг ямар шүдэн дээр бэхэлдэг вэ?
1. Үүдэн
2. Бага араа
3. Соёо
4. Их араа
5. Хажуугийн үүдэн шүдэнд
Адамсын дэгээ нь ямар хэсгээс бүрдэх вэ?
1. Гүүр
2. Гогцоо
3. Тогтоох хэсэг
4. Сум
5. Суурь
Адамсын дэгээг ямар шүдэнд бэхэлдэг вэ?
1. Соёо
2. Их араа
3. Үүдэн
4. Бага араа
5. Хажуугийн үүдэн шүдэнд
Дуйзангсын дэгээг хэрхэн бэлтгэх вэ?
1. Нугалаасын төгсгөл хэсэг хоорондоо хүрэлцэхгүй
2.Төгсгөлийн нугалаасууд хоорондоо параллель
3. Шүдний гадаргууд хүрэлцэж байрлана
4. Хоёр шүдийг хамарч байхаар зохиомжилж болно
5. Нэг шүдийг хамарч байхаар зохиомжилж болно
Дуйзангсын дэгээг бэлтгэх бахь болон утсыг сонгоно уу?
1. 0,6-0, 8мм диаметртэй утас
2. Гажиг заслын бахь
3. 60мм урттай утас
4. 0,8-1, 0. мм диаметртэй утас
5. 50 мм урттай утас
Дэгээний сүүл хэсгийг хэрхэн бэлтгэх вэ?
1. Долгиолсон
2. 90° үүсгэсэн
3. Бага зэрэг нугалсан
4. Шулуухан байх шаардлагатай
5. 180° үүсгэсэн
Тодорхой шүдний гажгийг сонгоно уу?
1. Орсойсон
2. Цөмийсөн
3. Хазайсан
4. Тэнхлэгээ эргэсэн
5. Хорших хавтгайгаас дээш ба доош байрласан
1. Орсойсон
2. Цөмийсөн
3. Хазайсан
4. Тэнхлэгээ эргэсэн
5. Хорших хавтгайгаас дээш ба доош байрласан
Тагнай болон хэлэн тал руу налсан үүдэн шүдэнд ямар зэмсэг хийх вэ?
1. Моноблок
2. Түлхэгч пүрштэй авагддаг зэмсэг
3. Үүдэвчийн нумтай авагддаг зэмсэг
4. Нуманд гагнасан түлхэгч пүрш
5. Адамсын дэгээ
Зай хадгалах зэмсэгт ямар зэмсгүүд орох вэ?
1. Хиймэл шүд
2.Soft retainer
3. Бөгжтэй авагддаггүй чиглүүлэгч
4. Бүрээс
5. Хуванцар ломбо
Түлхэгч пүршний төрлүүдийг сонгоно уу?
1. Могой хэлбэрийн
2. Гар хэлбэрийн
3. Хуруу хэлбэрийн
4. Лийр хэлбэрийн
5. Бүрээс хэлбэртэй
Шүдний эгнээний нумын нарийсалтай хүүхдэд илрэх шинж тэмдгүүдийг сонгоно уу?
1. Шүд хооронд трем үүссэн байдаг
2. Хоншоор, эрүүний шүднүүд давхралдаж байрласан байдаг
3. Шүднүүдийн илүүдэл ажиглагдана
4. Араа шүднүүдийн хооронд дагуу тэнхлэгийн дагуу зай үүссэн байдаг
5. Шүд хооронд диастем үүссэн байдаг
Гажиг заслын тэлэгч эрэгтэй авагддаг ялтасны онцлогийг сонгоно уу?
1. Эрүүнд зөвхөн нэг болон хоёр чиглэлтэй тэлнэ
2. Эргийг ахин ашиглаж болдог
3. Үзүүлэх хүчний тунг маш нарийн тохируулж болдог
4. Хоншоорт 1-2-3 чиглэлд тэлж болно
5. Хоншоорт 1-2 чиглэлтэй тэлж болдог
Катцын хазалтын хавтгайтай ялтсанд орохгүй элементүүдийг сонгоно уу?
1. Үүдэн бүлгийн шүдэнд бэхлэх дамнамал дэгээ
2. Налуу хавтгай
3. Хуванцар ялтас
4. Үүдэн бүлгийн шүдэнд бэхлэх товчин дэгээ
5. Дамнамал дэгээ
Хазалтын хавтгайтай ялтсаар эмчлэх гажгийг сонгоно уу?
1. Урд шулуун зуулт
2. Урд гүн зуулт
3. Арын шулуун зуулт
4. Зөрмөл зуулт
5. Хойд шулуун зуулт
Фрэнкл 1 зэмсгийг ямар тохиолдолд хэрэглэх вэ?
1. Зуултын орсгой гажгийн үед
2. Хоншоор эрүүний шулуун зуултын үед
3. Зуулгын шаамий гажгийн үед
4. Зуултын хам орсгой гажгийн үед
5. Заалхай зуултын гажгийн үед
Фрэнкл ІІ зэмсгийг ямар гажгийн үед хэрэглэх вэ?
1. Зуултын орсгой гажгийн үед
2. Эрүүний дутуу хөгжлийн үед
3. Үүдэн бүлэг шүд урагш налсан үед
4. Зуулгын хам орсгой гажгийн үед
5. Заалхай зуултын гажгийн үед
Шүдний эгнээний жигд нарийслын үед ямар зэмсэг хийх вэ?
1. Түлхэгч пүрштэй ялтас
2. Коффений пүрштэй ялтас
3. Түлхэгч эрэгтэй ялтас
4. Тэлэгч эрэгтэй ялтас
5. Тэлэгч нумтай ялтас
Шүд тагнайн тал руу налсан үед хийгдэх зэмсгийг сонгоно уу?
1. Т хэлбэрийн пүрштэй ялтас
2. 8 хэлбэрийн пүрштэй ялтас
3. Могой хэлбэрийн пүрштэй ялтас
4. Хуруу хэлбэрийн пүрштэй ялтас
5. Гар хэлбэрийн пүрштэй ялтас
Хэлний хашлагыг бэлтгэх шаардлагыг сонгоно уу?
1. Хашлага хоорондын зай 2 мм
2. Хашлаганы өндөр дээд болон доод шүдний хүзүүвчийн түвшинд
3. Амны хөндий рүү нумарсан
4. Хашлага хоорондын зай 5мм
5. 8ш гогцоог нугална
"Бынна капп" шаймий зуулгыг засах зэмсгийг сонгоно уу?
1. Металл ялтас
2. 3 мм өргөн лавай
3. 70 мм урт ган утас
4.Налуу хавтгай бүхий суурийн хуванцар
5. Налуу хаалт бүхий суурийн хуванцар
Шүд эрүү нүүрний гажгийг эмчлэх аргуудыг сонгоно уу?
1. Дасгалын арга
2. Зэмсгийн арга
3. Мэс заслын арга
4. Үйл зүйн болон механик арга
5. Урьдчилан сэргийлэх арга
Дараах тэлэгч эргүүдийн нэршилтэй нь уялдуулан сонгоно уу?
A. Medium screw
B. Super micro screw
C. Standart screw for upper apliances
D. Universal screw
E. Micro sectional screw
1. Хоншоорын шүдний эгнээний стандарт тэлэгч
2. Дунд хэмжээний тэлэгч эрэг
3. Универсаль эрэг
4. Жижиг тэлэгч
5. Хэсгийн жижиг тэлэгч
A. A1, B4, C5, D3, E2
B. A3, B2, C4, D1, E5
C. A2, B4, C1, D3, E5
D. A5, B4, C1, D2, E3
E. A1, B4, C5, D2, E3
Дараах зэмсгийг үйлдэлтэй нь оноож сонгоно уу?
а. Механик үйлдэлтэй зэмсэг
b. Үйл зүйн үйлдэлтэй зэмсэг
с. Хавсарсан үйлдэлтэй зэмсэг
d. Бэхжүүлэх үйлдэлтэй зэмсэг
1. Активатор
2. Авагддаггүй бэхлэх зэмсэг
3. Хургины зэмсэг
4. Френкелийн регулятор
5. Үр дүнг бататгах
6. Гуляевын зэмсэг
7. Кламмгагын нээлттэй активатор
8. Авагддаг бэхлэх зэмсэг
9. Башаровын зэмсэг
10. Энглийн стандарт нум
A. a-1.4.7 b-10 c-3.6.9 d-2.5.8
B. a-3.6.9 b-2.5.8 c-10 d-1.4.7
C. a-10 b-1.4.7 c-3.6.9 d-2.5.8
D. a-2.5.8 b-1.4.7 c-3.6.9 d-10
E. a-3.6.9 b-2.5.8 c-10 d-1.4.7
Бэхлэх зэмсгийг тогтоох элементүүдэд нь уялдуулан сонгоно уу?
а. Авагддаг бэхлэх зэмсэг
b. Авагддагүй бэхлэх зэмсэг
1. Цөгц
2. Тагнайн нум
3. Гагнасан цагирагууд
4. Суурийн ялтас
5. Дэгээнүүд
6. Уруулын нум
A. a-1.2.3.5.6 b-1.2.5.6
B. a-1.2.5.6 b-3. 4. 5. 6
C. a-2.3.4.5 b-1. 2. 3. 4. 5.6
D. a-1. 2. 3. 4. 5.6 b-1.2.5.6
E. a-2.3.4.5 b-3.4.5.6
Дараах гажигт тохирох зэмсгүүдийг уялдуулан сонгоно уу?
а. Хоншоорын тагнай тал руу налсан шүд
b. Үүдэвч тал руу налсан үүдэн шүднүүд
с. Бүлэг шүдний хэвтээ чиглэлд шилжсэн гажиг
d. Эрүүний хэлэн тал руу налсан үүдэн шүд
е. Шүдний эгнээг нарийсгах
1. Чиглүүлэгч гогцоотой Катцын бүрээс
2. Энгийн хийцтэй Энглийн нум
3. Налуу хавтгайтай Катцын бүрээс
4. Дуйзангсын дэгээ
5. Могой хэлбэрийн түлхэгч пүрштэй авагддаг зэмсэг
A. a-1 b-3 c-5 d-1 e-2
B. a-1 b-3 c-5 d-4 e-2
C. a-2 b-3 c-1 d-2 e-3
D. a-2 b-3 c-1 d-4 e-1
E. a-5 b-3 c-2 d-1 e-4
Дараах гажигт тохирох зэмсгүүдийг уялдуулан сонгоно уу?
a. Медиаль чиглэлд шилжсэн гажиг
b. Шүдний эгнээг тэлэх
с. 6-р шүдэнд тохиолдох гажиг
d. Тодорхой шүдийг тэнхлэгээр нь эргүүлэх
е. Эрүүний хэлэн тал руу налсан үүдэн шүдний гажиг
1. Адамсын дэгээ
2. Калвелисын гар хэлбэрийн пүрш
3. Шварцын ялтас
4. Энгийн хийцтэй Энглийн нум
5. Чиглүүлэгч гогцоотой Катцын бүрээс
A. a-1 b-2 c-3 d-4 e-5
B. a-1 b-3 c-4 d-2 e-5
C. a-2 b-4 c-1 d-4 e-5
D. a-2 b-5 c-2 d-5 e-3
E. a-5 b-4 c-3 d-2 e-1
Дараах дэгээнүүдийг бүтэцтэй нь уялдуулан сонгоно уу?
a. Адамсын дэгээ
в. Дуйзангсын дэгээ
1. 2 үзүүр нь хоорондоо паралель
2. Мөрнүүд нь хэвтээ тэнхлэгтэй паралель
3. 0.6 мм голчтой утас
4. 0.6-0.8 мм голчтой утас
5. 2 үзүүрийг нь 60° үүсгэн нугалах
6. 50 мм урттай төмөр утас
7. 60 мм урттай ган утас
8.Дэгээ нь цөгцөнд шугаман хэлбэртэй хүрэлцдэг
A. a-2.4.7.8 b-1.3.5.6
B. a-1.3.5.6 b-2.4.7.8
C. a-2.4.6.8 b-1.3.5.7
D. a-1.3.5.7 b-2.4.6.8
E. a-3.4.5.6 b-1.2.7.8
Дараах пүршнүүдийг бүтэцтэй нь уялдуулан сонгоно уу?
a. Могой хэлбэрийн пүрш
b. Зуйван пүрш
с. Гар хэлбэрийн пүрш
1. 30-60 мм урттай утас
2. 60-120 мм урттай утас
3. 180° үүсгэнэ
4. 50 мм урттай ган утас
5. 0.6 мм голчтой утас
6. 0.8 мм голчтой утас
A. a-1.4.6 b-2.5 c-1.3.5
B. a-1.3.5 b-2.6 c-4.5.6
C. a-2.6 b- 1.3.5 c-2.5
D. a-1.3.5 b-1.4.6 c-2.6
E. a-1.3.5 b-2.5 c-4.5.6
Эрүү нүүрний гажгаас урьдчилан сэргийлэх, эмчлэхийг нүүр амны гажиг заслын эмч хариуцдаг учраас гажиг заслын эмчилгээний зэмсгийг тухайн тохиолдол бүрийн онцлогийг тусган хийсэн байх шаардлагатай байдаг.
А. ЗЗЗ
В. ЗЗБ
С. ЗББ
D. БЗБ
Е. БББ
Бынний капп шаамийг засах зэмсгийн үйлчлэл нь үйл зүйн үйлдэлд байдаг учир нь зэмсгийн налуу хавтгай заншмал үйлийг гүйцэтгэж байх үед нөлөөлдөг байна.
А. ЗЗЗ
В. ЗЗБ
С. ЗББ
D. БЗБ
Е. БББ
Бынний капп шаамий зуултыг засах зэмсэг нь эрүүний авагддаггүй ялтаснаас тогтдог учир түүшин сэртэнгийн хэлэн талын салстад нягт хүрэлцэж байрлах ёстой.
А. ЗЗЗ
В. ЗЗБ
С. ЗББ
D. БЗБ
Е. БББ
Фрэнклийн зэмсэг нь механик үйлчлэлтэй зэмсэг учир нь зэмсгийн гол үйлчлэлийн хэсэг тэлэгч эрэгт байдаг.
А. ЗЗЗ
В. ЗЗБ
С. ЗББ
D. БЗБ
Е. БББ
Тэлэгч эрэгний бүтцийн гол пин нь хязгаарлах хэсэг учраас бүх төрлийн эрэг тэрэгт хязгаарлах үүргийг хүлээдэг.
А. ЗЗЗ
В. ЗЗБ
С. ЗББ
D. БЗБ
Е. БББ
Жексоны дэгээг битүү гогцоог үүсгэн бэлтгэдэг учир битүү гогцоо нь PL тээгийг үүсгэн сүүн шүдэнд сайн тогтворын дэгээ болж чаддаг байна.
А. ЗЗЗ
В. ЗЗБ
С. ЗББ
D. БЗБ
Е. БББ
Адамсын дэгээ нь хоёр мөртэй учир шүд хоорондын түшилцэх хэсгээр давж хоршилтыг алдагдуулдаггүй байна.
А. ЗЗЗ
В. ЗЗБ
С. ЗББ
D. БЗБ
Е. БББ
Уруулын нум гүүр, гогцоо, тогтоох хэсэг гэсэн бүтэцтэй учраас дэгээ нь тогтворын үүргийг давхар хүлээдэг юм.
А. ЗЗЗ
В. ЗЗБ
С. ЗББ
D. БЗБ
Е. БББ
Адамсын дэгээнээс шварцын дэгээг хэрэглэх нь тогтвор илүү найдвартай байдаг учир нь шварцын дэгээ нь олон шүдийг хамарсан тээг үүсгэх нь илүү дэгээ юм..
А. ЗЗЗ
В. ЗЗБ
С. ЗББ
D.БЗБ
Е. БББ
Шварцын суман дэгээг бэлтгэхдээ дэгээний үенээс хамаарч 80-100мм хүртэл урттай 0, 6мм диаметртэй ган утсаар нугалдаг учир нь энэ дэгээ авагддаг гажиг заслын зэмсгийн найдвартай бэхэлгээнд тооцогддог.
А. ЗЗЗ
В. ЗЗБ
С. ЗББ
D. БЗБ
Е. БББ
