NEW
Font size
WorksheetsНийгэм Судлалын Тест-10
Total questions: 25
Worksheet time: 13mins
Цэгийн оронд тохирох ойлголтыг нөхнө үү. ........... нь хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалттай, улс төрийн хувьд биеэ даасан, тогтвортой нэгдэл юм.
Нийгэм
Нийгмийн харилцаа
Нийгмийн бүтэц
Нийгмийн харилцан үйлчлэл
Хоёр ба түүнээс дээш тооны хүмүүс харилцан бие үйлдэлд бэлгэ тэмдгийг ашиглах замаар хариу өгч буй үйл явцыг юу гэж нэрлэдэг вэ?
нийгэм
нийгмийн институт
харилцан үйлдэл
нийгмийн бүтэц
Багш хүн албан үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүлийн зарим үүргээ биелүүлж чадахгүйд хүргэдэг. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ?
зөрчил
үүргийн зөрчил
үрэг
зөрчил маргаан
Тоон судалгаанд аль нь хамаарах вэ?
Мэдээллийн утгыг ойлгох, дүрслэн харуулахаар зорино.
Стандартчлагдсан загварын дагуу үр дүнг бичих албагүй.
Хэмжилт нь мэдээлэл цуглуулах явцад эсвэл дараа нь хийгдэнэ.
Мэдээлэл цуглуулах үйл явц нэг ижил горимоор явагдах ба мэдээлэл нь тоогоор илэрхийлэгдэнэ.
Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоорой. ............. гэдэг нь хүний оюун санааг илэрхийлэгч, дамжуулагч, хадгалагч юм.
Мэдлэг
Хэл
Үнэт зүйл
Бэлгэ тэмдэг
“Тодорхой бүлгийн гишүүдэд байдаг үнэт зүйлс, тэдгээрийг дагаж мөрддөг хэм хэмжээ болон материаллаг баялгийг багтаадаг цогц ойлголтыг соёл гэнэ” гэж дараах философичдын аль нь үзсэн бэ?
А. Гидденс
Э. Кассирер
Э. Тайлор
Р. Бенедикт
Бэлгэдлийн чиг үүрэг аль нь вэ?
Нийгэмд үйлчилж байдаг хэм хэмжээг эзэмшсэнээр хүмүүс амьдралын чиг баримжаагаа олж авдаг.
Соёл нь нийтлэг итгэл үнэмшил, үнэлэмжийн тогтолцоог бүрдүүлэх замаар нийгмийг нэгтгэдэг
Соёлын үзэгдлүүд тэмдгийн хэлбэрээр оршдог. Тэмдгийн түгээмэл хэлбэр нь хэл юм.
Нийгэм-соёлын уламжлалыг өвлүүлэх нь нийгмийн оршихуйн үндэс юм.
Зөв харгалзуулна уу.
A. a3,b2,c1
B. a2,b3,c1
C. a3,b1,c2
D. a2,b1,c3
Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоорой. Тогтмол буюу зэрэгцүүлэн тогтоосон дотоодын нийт бүтээгдэхүүнийг ........................... гэнэ.
үндэсний нийт бүтээгдэхүүн
нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн
бодит дотоодын нийт бүтээгдэхүүн
нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн
Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоорой. ................ нь үнэт цаас, мөнгө зэрэг санхүүгийн хэрэгслүүдийг худалдах, худалдан авах үйл ажиллагаа юм.
Санхүүгийн зах зээл
Бонд
Үнэт цаас
Хувьцаа
Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоорой. Эдийн засгийн салбар дахь хуулиас гадуур болон нарийн үнэлж чаддаггүй, заримыг ерөөс үнэлэх боломжгүй үйл ажиллагааг ................................. гэнэ.
эдийн засаг
сүүдрийн эдийн засаг
эдийн засгийн судлах зүйл
сүүдрийн эдийн засгийн судлах зүйл
Дараах тодорхойлолтын аль нь мөчлөгийн ажилгүйдэл вэ?
Улирлын үйл ажиллагаатай холбоотой үүссэн ажилгүйдэл
Шилжих хөдөлгөөнтэй холбоотой үүссэн ажилгүйдэл
Эдийн засаг дахь янз бүрийн салбаруудын эзлэх хувийн жин болон ажил, мэргэжлийн эрэлтийн өөрчлөлттэй холбоотой үүссэн ажилгүйдэл
Эдийн засгийн уналттай холбоотой үүссэн ажилгүйдэл
Дараах томьёоноос аль нь “Цэвэр өсөлтийн хурд, хувь”-ийн томьёо вэ?
Yn - Y(n-1)
Yn - Y(n-1) х100%
Y(n) - Y(n)
Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоорой.
......................... гэдэг нь хүн бүр хүмүүн болохынхоо хувьд адил үнэ цэнтэй бөгөөд тодорхой үндсэн эрх, эрх чөлөөг эдэлдэг тухай ойлголт юм.
Хүний эрх
Эрх чөлөө
Хүний эрхэм чанар
Эрх
Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоорой.
.......................... гэдэг нь хоёр ба түүнээс дээш тооны этгээдүүд үр дагаврыг бий болгох байдлаар харилцан тохиролцож хийсэн бичвэрийг хэлнэ.
Гэрээ
Хэлцэл
Нэхэмжлэл
Гэрээ байгуулах санал
Хүний эрхийн ойлголт НТӨ V-VI зууны үед Эртний Грекийн софистуудын боловсруулсан ямар сургаалаас эхлэлтэй гэж үздэг вэ?
Хуулийн амин сүнс
Байгалиас заяасан жам ёсны буюу заяагдмал эрх
Европын доройтол
Эрх чөлөөний харти
Нэгдсэн Үндэсний Байгууллага хэдэн онд байгуулагдсан бэ?
1942 он
1945 он
1948 он
1962 он
Дараах өгөгдлүүдийн аль аль нь сахилгын шийтгэл вэ?
/1-Сануулах; 2-Үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах; 3- Ажлаас халах; 4- Торгох; 5- Баривчлах; 6-Тусгайлан олгосон эрх хасах/
1, 2, 3
1, 4, 5
2, 3, 5
4, 5, 6
Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоорой.
........................... гэдэг нь ард түмэн олгосон эрх мэдлийн хүрээнд ажиллах хүрээнд төрийн хэлбэр, дээд эрх мэдлийг ард түмэнтэй хамтран эдлэх эрхийн тогтолцоо юм.
Улс төр
Ардчилал
Төр
Улс төрийн үйл ажиллагаа
Манай улсад хууль тогтоох эрх мэдлийг ямар байгууллага хэрэгжүүлдэг вэ?
Засгийн газар
Улсын Их Хурал
Улсын Дээд Шүүх
Ерөнхийлөгч
Дараах тодорхойлолтуудаас аль нь “Тэгш байдлыг хангах зарчим” гэсэн ойлголтыг илэрхийлж байна вэ?
Хүн оршин байгаа цагт эрхийг хүнээс тусгаарлах, салгах боломжгүй бөгөөд хүнээс салшгүй ойлголт юм.
Иргэний, улс төрийн, нийгэм эдийн засаг, соёлын болон хамтын эрх зэрэг хүний бүх эрхүүд нэгдмэл, хуваагдашгүй байдаг.
Хүний үнэ цэн, нэр төр нь бүх хүмүүс хүн болж төрснийхөө хувьд ижил үнэлэгдэж, адил хүндэтгэлийг хүлээнэ гэдгийг баталгаажуулдаг.
Хүн болж төрснийхөө хувьд хүн бүр ижил үнэ цэнтэй байж, адил хүндэтгэлийг эдэлнэ.
1990 оны дараах төрийн бодлогоос аль нь илүүц вэ?.
Хувийн өмчтэй байхыг зөвшөөрч, түүнийхээ үр шимээр амьдрах
Хүний эрхийн түгээмэл зарчмуудыг амьдрал, үйл ажиллагаандаа бодитой хэрэгжүүлэх
Үг хэлэх, хэвлэн нийтлэх, эдлэлдэн нэгдэх, эрх чөлөөнд хэм хэмжээ тогтоох
Улс төрийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэх
Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоорой.
...................... гэдэг нь дэлхийн улс ба улс бус оролцогчид хоорондын олон талт харилцаа, тэдний гадаад бодлого, үйл ажиллагааг судалдаг нийгмийн шинжлэх ухааны салбар юм.
Олон улсын харилцаа
Олон улсын харилцааны эрх зүй
Иргэн олон улсын харилцааны оролцогч
Олон улсын харилцааны улс бус оролцогч
АСЕМ-ийн 11 дэх уулзалт хаана болсон бэ?
Орос
Англи
Япон
Монгол
Монгол улс Хятад улстай харилцах харилцааны баримт бичгүүдийг байгуулсан онтой нь зөв тохируулна уу.
A. a2,b1,c3,d4
B. a2,b1,c4,d3
C. a1,b2,c3,d4
D. a1,b2,c4,d3
