wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгэм судлал-7 2022/гү/

Total questions: 29

Worksheet time: 17mins

Name
Class
Date
1.

Хэмжээгээрээ цөөн тооны гишүүдтэй байнгын, тогтвортой нийгмийн анхдагч бүлэг аль нь вэ?

a)

Үе тэнгийхэн

b)

Найз нөхөд

c)

Гэр бүл

d)

Анги хамт олон

2.

Хүн нийгэмшиж эхэлсэн Цагаасаа эхлэн ямар нэгэн бүлгийн гишүүн болдог. Доорх өгөгдлөөс хоёрдогч бүлгийн жишээ аль нь вэ?

a)

Гэр бүл онцгой нэгэн бүлэг бөгөөд хэмжээгээрээ жижиг ч байнгын тогтвортой оршин байдаг.

b)

Танай анги нэг бүлэг бөгөөд бие биеэ мэддэг. Судалж буй хичээл эрхэм зорилго нэгтэй сургуулийн дүрэм журмыг дагадаг.

c)

Найз нөхөд нь нийгмийн нэгэн бүлэг бөгөөд уншсан номынхоо тухай тэдэнтэй хуваалцаж байдаг.

d)

Миний орон зайд хамаатан садан минь нэг бүлгийг бүрдүүлдэг бөгөөд бид уламжлалт баяр бүрээр уулздаг.

3.

Тухайн хүн хүрээлэн буй хүмүүстэйгээ холбоо тогтоохыг ямар харилцаа гэдэг вэ?

a)

Гэр бүл хоорондын харилцаа

b)

хувь хүн хоорондын харилцаа

c)

найз нөхөд хоорондын харилцаа

d)

бүлэг хоорондын харилцаа.

4.

Хэн нэгэн нь чамд шударга бус хандвал чи өөрийнхөө сэтгэл ханамжгүй байгааг илэрхийлэхийг оролдоно. Хэрвээ энэ үед нөгөө тал өөрийн зөв гэж үзвэл та 2-ын хооронд үзэл бодлын ялгаа гарч байна. Энэ нь зөрчил маргааны аль үе шат вэ?

a)

Зөрчил шийдвэрлэгдэх

b)

зөрчлийг таслан зогсоох

c)

зөрчил маргаантай нөхцөл байдал үүсэх

d)

зөрчил гүнзгийрэх.

5.

2 тал хохиролгүйгээр эвлэрч асуудлаа шийдэх зөрчлийн хувилбарыг олоорой.

a)

Хамтран ажиллах,

b)

дасан зохицох,

c)

маргаанд орохгүй байх,

d)

асуудлаас бултах.

6.

Аливаа зөрчил маргаанд орохгүй байх нэг нөхцөл бол харилцааны бүсийг сайн мэддэг байх юм. Харилцааны бүсийг хэрхэн ангилдаг вэ?

a)

Дотно, хувийн, албан ёсны, Нийтийн харилцаа

b)

Хувийн, албан ёсны, дасан зохицох, хамтран ажиллах,

c)

хамтран ажиллах, дасан зохицох, асуудлаас бултах, зөвшилцөх

d)

Нийтийн, хувийн, албан ёсны асуудлаас бултах.

7.

Зөрчил маргааны үед оролцогч талуудад янз бүрийн шийдвэр гаргах нөхцөл байдал хувилбарууд үүсдэг. Тэдгээрийн нэг болох дасан зохицох хэлбэрийг зөв тодорхойлно уу.

a)

2 талын хамтын хүчин чармайлт чухал бөгөөд гэрээ хэлэлцээр, холбоо тогтоох, бие биеэ ойлгох хүсэл эрмэлзлийг шаарддаг.

b)

b)    2 тал харилцан буулт хийдгээрээ ялгарна. Талууд өөрсдийн хүссэн үр дүндээ хүрэхгүй ч амлалтаа хадгалж харилцан ойлголцоно.

c)

2 тал харилцан бууж өгөлгүй гарах нь зөрчлийг холдуулах боловч илүү хүнд хэцүү маргааны үндсийг тавих магадлалтай.

d)

Зөрчил маргаантай үед нэг тал нь нөгөө талын үйл байдалд тохируулан өөрийн ашиг сонирхлоосоо татгалзан буулт хийхийг хэлнэ.

8.

Өгөгдлийг зөв харгалзуулна уу?

a)


1A 2C 3B

b)

1C 2A 3B

c)

1B 2A 3C

d)

1A 2B 3C

9.

Цэгийн оронд тохирох үгийг нөхөж бичээрэй

... бол нэг талаас хувь хүнийг хүмүүжүүлэх үйл ажиллагаа нөгөө талаас хүний идэвхтэй бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон үнэт зүйлсийн тогтолцоо юм.

a)

Хэм хэмжээ             

b)

соёл

c)

хэл

d)

мэдлэг

10.

Хувь хүний хандлага ямар 2 талтай вэ?

a)

Дандаа эерэг байдаг

b)

дандаа сөрөг байдаг

c)

Дандаа шударга байдаг

d)

эерэг, сөрөг байдаг

11.

Хайр, хүндэтгэл, хариуцлага, хүлээцтэй байх, даруу төлөв байдал, сайн сайхныг эрхэмлэх гэдэг нь хувь хүний ямар хандлагыг илэрхийлсэн жишээ вэ?

a)

Эерэг хандлага

b)

сөрөг хандлага

c)

шударга бус хандлага

d)

шударга хандлага

12.

Соёлын олон янз байдлыг илэрхийлсэн жишээнд аль нь үл хамаарах вэ?

a)

Хэл, уламжлал, ёс заншил

b)

шашин шүтлэг, хоол, хувцас

c)

урлаг, дуу хөгжим, бүжиг

d)

хүндэтгэх, халамжлах, анхаарах

13.

Соёлын олон янз байдлын нөхцөлд баримтлах хэм хэмжээнээс дутууг нөхөж бичээрэй

a)

Уучлал хүсдэг уучилдаг байх үнэнч шударга хандах.

b)

Гэр бүлийн бахархал байх. Шашин шүтлэгтэй байх

c)

Баяр ёслол тэмдэглэлт үйл явдалтай байх гэр бүлийн бахархал байх

d)

    хэл уламжлалтай байх. Өөрийн соёлыг хүндэтгэх

14.

    Заяагдмал хэрэгцээ гэсэн ойлголтыг илэрхийлсэн жишээ аль нь вэ?

a)

Хүн бүхэнд биелүүлэхийг хүсдэг олон хүсэл байдаг.

b)

Хоол хүнс, хувцас хунар, орон байр, боловсролоо ахиулах, үзвэр үзэх, бусадтай харилцах.

c)

Хүүхэд мэндлээд эхийн сүү эцэг эхийн хайр халамжид өсөж өндийнө.

d)

Хүний хүсэл сонирхол буюу хэрэгцээ нь дуусдаггүй байнга нэмэгдэнэ

15.

Нийгэмд үр дүн ашиг нь мэдрэгдсэн ач холбогдол бүхий материаллаг болон оюун санааны баялгийг бий болгоход чиглэгдсэн хүний ухамсартай, зорилготой, оновчтой үйл ажиллагаа аль нь вэ?

a)

Хөдөлмөр

b)

Үйлдвэрлэл

c)

Төрөлжилт

d)

үйлчилгээ

16.

Өрхийн орлого, зарлагын зөрүүг тооцож гаргана уу?

4 lines
17.

   Дараах өгөгдлийг зөв харгалзуулна уу?

1.Хөдөлмөр                               А. Эдийн засгийн баялаг бүтээх үйл явц

2.Үйлдвэрлэл                            B. Материаллаг болон оюун санааны

3. Төрөлжилт                              C. Зөвхөн нэг төрлийн бараа бүтээгдэхүүнийг дагнан      хийх үйл явц

a)

          1b 2a 3c             

b)

1a, 2b, 3c 

c)

1b, 2c, 3a

d)

1a 2c 3b

18.

Хэдийгээр чиний өмч мөн боловч чи ганцаараа бус, гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, хамт олноороо хамтран эзэмших, ашиглах захиран зарцуулах өмчийг хамтын өмч гэнэ. Зөв харгалзуулаарай.

a)

a.     1A 2B 3C

b)

1b 2c 3a

c)

1c 2a 3b 

d)

1c 2b 3a

19.

Хүүхэд гэж хэнийг хэлэх вэ?

a)

А. 16 нас хүртэлх хүн

b)

в. 16 нас хүрээд иргэний үнэмлэх авсан хүн

c)

С. 18 наснаас дээш насны хүн

d)

d. 18 нас хүрээгүй хүн

20.

Хүүхэд гэж хэнийг хэлэх вэ?

a)

16 нас хүртэлх хүн

b)

16 нас хүрээд иргэний үнэмлэх авсан хүн

c)

18 наснаас дээш насны хүн

d)

18 нас хүрээгүй хүн

21.

Хүүхдийн эрхийг хамгаалах баталагаажуулах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейгаас "Хүүхдийн эрхийн тухай конвенц"-ийг баталгаажуулсан нь хэдэн он бэ?

a)

1989

b)

1948

c)

2016

d)

1990

22.

Нэр авах, Улсын харьяат байх, эрүүл аюулгүй өсөх, хоол хүнстэй байх, эмнэлгийн тусламж авах, эцэг эхтэйгээ амьдрах зэрэг нь аль эрхэд орох вэ?

a)

Оролцох эрх

b)

Амьдрах эрх

c)

Хамгаалуулах эрх

d)

хөгжих эрх

23.

Хүүхдийн эрхийг хамгаалах зарчмуудаас оролцооны эрхийг илэрхийлсэн жишээг олоорой.

a)

Хүүхдийн тоглоомын талбай дээр барилга барих шийдвэр гаргахгүй байх

b)

Хурдан морь унадаг хүүхдийг хамгаалах зорилгоор тусгай хувцас өмсгөх.

c)

Баян ядуу, хот, хөдөөгийн өндөр, нам гэж гадуурхахгүй байх.

d)

Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ хүүхэд бүрийн саналыг заавал сонсож байх.

24.

Нийгэмд хүний эрх хэрэгжих боломж бололцоо бүрдэхгүй. Эрх нь зөрчигдөж байгаа шалтгаан юу вэ?

a)

Хүлээцтэй байх

b)

эрхээ хамгаалж чадахгүй байх

c)

эрхийнхээ талаар мэддэг байх

d)

эрхээ зөрчихгүй байх

25.

Наран кино театрын өлгүүрт хувцсаа өгсөн. кино дуусаад гарч ирэн авах гэтэл хувцас байхгүй байсан тул кино театрын даргад ..... гаргасан цэгийн оронд тохирох утгыг сонгоорой

a)

Нэхэмжлэл

b)

гомдол

c)

хүсэлт

d)

өргөдөл

26.

Төрөөс иргэдийн эрхийг хамгаалахын тулд олон хууль тогтоомж батлан хэрэгжүүлдэг. Хуулийг хаанаас батлан гаргадаг вэ?

a)

Сургуулийн захиргаа

b)

Засгийн газар

c)

Улсын их хурал

d)

шүүх.

27.

Бид хуулийг хэрэгжүүлэхэд хэрхэн хувь нэмрээ оруулж чадах вэ?

a)

Хуулийг дагаж мөрдөх

b)

эрхээ хамгаалуулах

c)

бусдыг хүндэтгэх

d)

эцэг эхээ хайрлах.

28.

Хамтын шийдвэрийг илэрхийлсэн зүйр үгэнд аль нь хамаарахгүй вэ?

a)

Олны хүч оломгүй далай

b)

цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр.

c)

Хүн нэрээ тогос өдөө

d)

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй.

29.

Хэдэн оны Үндсэн хуульд хүмүүнлэг энэрэнгүй, ардчилсан иргэний нийгэм, байгууллагыг эрхэм зорилгоо болгоно гэж заасан бэ?

a)

1924

b)

1940

c)

1960

d)

1992