Worksheets10 улс төр
Total questions: 38
Worksheet time: 29mins
5. Ардчиллын үнэт зүйлсийг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?
А. Боловсрол
В. Тэгш эрх
С. Засгийн эрхийн төвлөрөл
Е. Хүний эрх, эрх чөлөө
D. Чөлөөт шударга сонгууль
7. Ардчилсан нийгэм бүх иргэдэд адил тэнцүү боломж олгодог онцлогтой. Энэ нь ардчиллын ямар зарчимд хамаарах ойлголт вэ?
А. Нээлттэй зарчим
В. Шударга байх зарчим
С. Хууль дээдлэх зарчим
D. Цөөнхийг хүндэтгэх зарчим
Е. Зөвшилцлийн зарчим
22. Улс төрийн намууд, нийгмийн бүлгүүдийн хооронд үзэл бодол, байр суурийн ялгааг нэгтгэх арга зам бөгөөд хэн нэгний эрх ашгийг хөсөрдүүлдэггүй давуу
талтай ардчиллын зарчим аль нь вэ?
А. Зөвшилцлийн зарчим
В. Цөөнхийг хүндэтгэх зарчим
С. Хууль дээдлэх зарчим
D. Шударга байх зарчим
E. Нээлттэй зарчим
24. Монголын ардчилсан хувьсгал, ардчиллын үр дүнг дурдахдаа буруу холбоос оруулсан бол аль нь вэ?
А. Улс төрийн хүрээнд - Олон намын тогтолцоо
В. Эдийн засгийн хүрээнд - Олон хэвшил бүхий эдийн засаг
С. Нийгэм, оюун санааны хүрээнд - Олон ургальч үзэл
D. Өмчийн хүрээнд -Төрийн өмч
Е. Гадаад харилцааны хүрээнд - Нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого
29. Ямар ч иргэнийг ижил боломжтой байлгаж, арьс өнгө, шашин шүтлэг, үндэс угсаа, хүйс, үзэл бодлоо ялгаварлахгүй байх нь" ардчиллын аль үнэт зүйлс вэ?
А. Хүний эрх, эрх чөлөө
В. Иргэдийн улс төрийн оролцоо
С. Тэгш эрх
D. Ил тод байх
Е. Хуулийн засаглал
32. 1990 оны дараах төрийн бодлогод үл хамаарах өгөгдлийг сонгоно уу.
А. Хувийн өмчтэй байхыг зөвшөөрөх
в. Сонгох, сонгогдох ардчилсан эрхээ эдлэх
С. Олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрөх
D. Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй
Е. Хүний эрхийн түгээмэл зарчмуудыг ёс төдий тунхаглах
33. «Үндсэн хуулийн цэц" эрх зүйн аль актыг гаргадаг вэ?
А. Хууль
В. Тогтоол
С. Зарлиг
D. Шийдвэр
Е. Захирамж
35. Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага аль нь вэ?
A. Бүх шатны шүүхийн байгууллага
В. Монгол Улсын Их Хурал
С. Монгол Улсын Засгийн Газар
D. Улсын дээд шүүх
Е. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц
54. Улсын Ерөнхий прокурор эрх мэдлийн аль ангилалд хамаарах вэ?
А. Хууль тогтоох эрх мэдэл
В. Гүйцэтгэх эрх мэдэл
С. Шүүх эрх мэдэл
Е. Төрийн үйлчилгээний алба
D. Төрийн улс төрийн алба
