wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

4. “ЭДИЙН ЗАСАГ” бүлэг сэдвийн дагуу даалгавар II

Total questions: 30

Worksheet time: 15mins

Name
Class
Date
1.

ДНБ-ийг зардлаар тооцох үзүүлэлтэд хамаарахгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү.

a)

Өрх гэрийн хэрэглээний зардал

b)

Аж ахуйн нэгжийн зардал

c)

Төрийн зардал

d)

Татварын зардал

2.

ДНБ-ийг орлогоор тооцох үзүүлэлтэд хамаарахгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү.

a)

Цалингийн орлого

b)

Түрээсийн орлого

c)

Шууд татварын орлого

d)

Аж ахуйн нэгжийн ашиг

3.

ДНБ-г тооцоход тухайн улсад буй гадаадын ААН-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн орох уу?

a)

Оруулна

b)

Оруулахгүй

4.

Талх үйлдвэрлэхэд ордог гурил, гурил нь ДНБ-д тооцоход оруулах уу?

a)

Тийм

b)

Үгүй

5.

Үйлдвэрлэлийн хүчин зүйлсээр ДНБ-г тодорхойлох аргыг ............................ тооцох гэнэ.

a)

б. Орлогоор

b)

a. Зардлаар

c)

c. Үнийн индексээр

d)

d. Хэрэглээгээр

6.

Тухайн улсад үйлдвэрлэсэн баялгийг өрх гэр, ААН, төр, гадаадын хэрэглэгчдийн хэрэглээгээр ДНБ-г тодорхойлох аргыг ........ тооцох гэнэ.

a)

а. Зардлаар

b)

б. Орлогоор

c)

в. Үйлдвэрлэлээр

d)

г. Хөрөнгө оруулалтаар

7.

Мөлхөө инфляцийг илэрхийлж байгаа үзүүлэлт аль нь вэ?

a)

Инфляцийн хурд 4.7%

b)

Инфляцийн хурд 54.2%

c)

Инфляцийн хурд 123.7 %

8.

Цочир инфляцийг илэрхийлж байгаа үзүүлэлт аль нь вэ?

a)

Инфляцийн хурд 4.7%

b)

Инфляцийн хурд 54.2%

c)

Инфляцийн хурд 123.7 %

9.

Гипер инфляцийг илэрхийлж байгаа үзүүлэлт аль нь вэ?

a)

Инфляцийн хурд 4.7%

b)

Инфляцийн хурд 54.2%

c)

Инфляцийн хурд 123.7 %

10.

Засгийн газар, орон нутгийн засаг, захиргаа, банк, компани зэрэг нь бусдаас нэмэлт мөнгө олох авахын тулд өрийн бичиг гаргаж болдог. Үүнийг юу .... гэдэг.

a)

в. бонд

b)

а. хувьцаа

c)

б. хадгаламж

d)

г. зээл

11.

Тухайн улсын засгийн газар иргэд нийтээрээ үнэ төлбөргүй хэрэглэхэд үйлчилгээний газрууд болох эмнэлэг, цэцэрлэг, сургууль болон бусад зорилулалттай барилга, зам гүүр барихад мөнгө дутагдвал бонд гаргадаг. Үүнийг .... гэдэг.

a)

б. төрийн санхүүжилт

b)

а. хувийн хөрөнгө оруулалт

c)

в. гадаадын зээл

d)

г. татварын орлого

12.

Бондын давуу талыг дурдвалд илүү зүйл байгаа бол аль нь вэ?

a)

банкны зээлийн хүүгээс илүү бага хүү төлдөг

b)

хугацааны хувьд уян хатан

c)

хүссэн хэмжээгээрээр хөрөнгө оруулалт татдаг

d)

ногдол ашиг авах

13.

Хувьцаа эзэмшигч нь ....................... бол бонд эзэмшигч нь ................. юм. Нөхөх бичээрэй.

a)

а. хөрөнгө эзэмшигч, мөнгө зээлдүүлэгч

b)

б. зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч

c)

в. ажилтан, удирдлага

d)

г. худалдан авагч, борлуулагч

14.

Засгийн газрын бонд бага эрсдэлтэй байдаг. Түүний давуу талыг дурьдахдаа илүүц тайлбар оруулсан бол аль нь вэ?

a)

хөрвөх чадвартай

b)

хугацаа нь дуусахаас өмнө аливаа төрүүлгүйнгээр бусад этгээдэд худалдах, бэлэнлэх, барьцаалах боломжтой

c)

төлбөр, хүү нь татвараас чөлөөлөгддөг.

d)

ханш нь унах болно.

15.

ДНБ-ний тодорхойлолтод орох тайлбарт илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Тухайн улсын хэмжээнд буюу газар нутаг дээр үйлдвэрлэгдсэн байх

b)

Тэр жилийн хугацаанд үйлдвэрлэгдсэн байх

c)

Үйлдвэрлэл нь ямар нэгэн төлбөр шаардаагүй байх

d)

Эцсийн бараа үйлчилгээний өртөг байх

16.

Төрийн албан хаагчдад зориулан бүтээдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах, сургууль, эмнэлэг зэрэгийг барихад гаргасан зардал нь дараах зардлын төрлүүдийн алинд нь хамаарах вэ?

a)

Өр гэрийн хэрэглээний зардал

b)

ААН-ийн хөрөнгө оруулалтын зардал

c)

Төрийн зардал

d)

Гадаад хэрэглэгчдийн зардал

17.

ДНБ-ний орлогод тооцогдохгүй арга дурсгалд зарцуулагдсан төрийн орлого аль нь вэ?

a)

Туршилтын төлбөр

b)

Цалин

c)

Зээлийн хүү

d)

Шууд бус татвар

18.

Бондын бусад энгийн болон банкны зээлүүдээс давуу талыг дурьдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Хүссэн хэмжээгээрээ хөрөнгө оруулалт хийх боломжтой

b)

Хугацааны хувьд уян хатан

c)

Жил бүр хүү төлөхгүй байх болно

19.

Хувьцааны давуу талыг дурьдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Инфляцид өртөхгүй

b)

Ханшийн зөрүүнээс ашиг авах

c)

Ногдол ашиг авна.

d)

Хөрвөх чадвар сайтай

e)

Ашиг өндөр бол эрсдэл их

20.

Засгийн газар бонд бусад эрх бүхий этгээдээс гаргасан бонд болон бүх төрлийн хувьцаа, түүнийг худалдах, худалдан авах эрхийн бичгийг нийтэд нь .................. гэнэ.

a)

Үнэт цаас

b)

Хөрөнгийн биржийн арилжаа

c)

Үнэт цаасны худалдаа

d)

Диллерийн үйл ажиллагаа

21.

Хувьцааны сул талыг дурьдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Хувьцааны ханш унах болно

b)

Компани дампуурсан тохиолдолд ногдол ашиг авах боломжгүй болно

c)

Хүссэн үедээ худалдаж болно

d)

Ашиг их бол эрсдэл өндөр байх болно

22.

Үнийн түвшний өсөлт буюу инфляцийг юугаар хэмжих вэ?

a)

Бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн өөрчлөлтөөр

b)

Хэрэглээний үнийн индексээр

c)

Мөнгөний ханшийн уналтын зөрүүгээр

d)

Бүтээгдэхүүн үйлчилгээний суурь үнээр

23.

Бүтээгдэхүүн, үйлчилгээний нийт үнийн дүнтэй тэнцүү хэмжээний мөнгө гүйлгээнд байх ёстой. Хэрэв энэ тэнцвэр алдагдвал үнийн түвшинд ямар үр дагавар үүсэх вэ?

a)

Бараа үйлчилгээ, бүтээгдэхүүний үнэ буурна

b)

Эрэлтний мэдрэмж өндөрснө

c)

Бүтээгдэхүүний үнэ нийтэд өсөх мөнгө үнэгүйднэ

d)

ААН-үүд алдагдалд орно

24.

Оукений хуулиар ажилгүйдлийн түвшин 2% өсөхөд ДНБ-ний хэмжээ хэдэн хувь өөрчлөгдөх вэ?

a)

2%

b)

3%

c)

4%

d)

5%

25.

“Ургац, муутай жил үр тарианы үнэ өсөх, нефтийн үнэ өсөхөд бараг бүх бүтээгдэхүүний үнэ дагаж өсдөг нь бидний өдөр тутмын амьдралд мэдрэгддэг бол энэ нь аль инфляци вэ?”

a)

Эрэлттэй инфляци

b)

Зардлын инфляци

26.

Монгол улсын иргэн Чехийн хувийн компанид ажиллаад орлого нь хаана тооцогдох вэ?

a)

Монголын үндэсний нийт бүтээгдэхүүн, Чехийн ДНБ

b)

Монгол улсын ДНБ, Чехийн ҮНБ

c)

Монголын ҮНБ

d)

Чехийн ҮНБ, Монголын ДНБ

27.

Иргэдийн худалдан авалт муудаж олон үйлдвэрүүдийн газар хаалгаа барьснаас Болд ажилгүй болсон.

a)

Улирлын ажилгүйдэл

b)

Шилжилтийн ажилгүйдэл

c)

Бүтцийн ажилгүйдэл

d)

Мөчлөгийн ажилгүйдэл

28.

Хандаагийн нөхөр нийслэлд ажиллахаар томилогдсон тул Хандаа хотод ирээд хэсэг хугацаанд ажилгүй болсон

a)

Улирлын ажилгүйдэл

b)

Шилжилтийн ажилгүйдэл

c)

Бүтцийн ажилгүйдэл

d)

Мөчлөгийн ажилгүйдэл

29.

Навчаа хүссэн ажлаа хийхийн тулд гадаад хэл суралцахаар ажлаас завсардсан.

a)

Улирлын ажилгүйдэл

b)

Шилжилтийн ажилгүйдэл

c)

Бүтцийн ажилгүйдэл

d)

Мөчлөгийн ажилгүйдэл

30.

Сугар барилга дээр ажилладаг ч өвлийн улиралд зогссон тул ажилгүй байгаа.

a)

Улирлын ажилгүйдэл

b)

Шилжилтийн ажилгүйдэл

c)

Бүтцийн ажилгүйдэл

d)

Мөчлөгийн ажилгүйдэл