wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Иргэн ба Захиргааны эрх зүй

Total questions: 22

Worksheet time: 13mins

Name
Class
Date
1.

Иргэний эрх зүйн харилцааны субьект гэж юуг хэлэх вэ?

a)

Харилцаанд өртөгдөж байгаа зүйл

b)

Эрх зүйн харилцаанд оролцож буй этгээд

c)

Эрх эдэлж үүрэг хүлээх ерөнхий чадвар

d)

Аль нь ч биш

2.

Иргэний эрх зүйгээр зохицуулагдаж буй нийгмийн харилцааны онцлог, цар хүрээнээс нь хамаараад өргөн утгаар нь

a)

Эдийн ба эдийн бус баялгийг үйлдвэрлэх явцад үүссэн харилцаа

b)

Эдийн ба эдийн бус баялгийг хэрэглэх явцад үүссэн харилцаа

c)

Эдийн ба эдийн бус баялгийг арилжих явцад үүссэн харилцаа

d)

Дээрх бүгд

3.

Эд хөрөнгөтэй холбогдон, талуудын тэгш эрхийн үндсэн дээр үүсэж байгаа эрх зүйн харилцаа нь иргэний эрх зүй дэх …………юм.

a)

Иргэний харилцаа

b)

Эдийн харилцаа

c)

Эд хөрөнгийн харилцаа

d)

Эдийн бус харилцаа

4.

Эрх зүйн чадамж нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,, байна.

a)

Хүн төрснөөр бий болж нас барснаар дуусгавар болно.

b)

18 наснаас эхлэн бий болно.

c)

16 наснаас эхлэн бий болно.

d)

Төрснөөс 24 цагийн дараа бий болно.

5.

Иргэний эрх зүйн харилцаны элементүүд

a)

Иргэний эрх зүйн харилцааны субьект

b)

Иргэний эрх зүйн харилцааны обьект

c)

Иргэний эрх зүйн харилцааны агуулга

d)

Дээрх бүгд

6.

Дараах шинжүүдээс хуулийн этгээдийн шинж бишийг олно уу?

a)

Шүүх арбитрт өөрийн нэрийн өмнөөс оролцох

b)

Тусгайлсан хөрөнгөтэй байх

c)

Харилцаанд оролцогчид тэгш эрхтэй байх

d)

Дээрх бүгд биш

7.

Иргэний эрх зүйн зарчмаас илүүцийг ол.

a)

Өмчийн халдашгүй байх зарчим

b)

Шүүхээр хамгаалуулах зарчим

c)

Гэрээний чөлөөт байх зарчим

d)

Хувь хүний өмчийг дээдлэх зарчим

8.

Иргэний хуулийн бүтцээс илүүцийг ол.

a)

Олон улсын хувийн эрх зүй

b)

Олон улсын нийтийн эрх зүй

c)

Нийтлэг зохицуулалт

d)

Өв залгамжлалын эрх зүй

9.

Монгол улсад Иргэний хууль анх хэдэн онд батлагдаж байсан бэ?

a)

1924

b)

1925

c)

1926

d)

1927

10.

Олон нийтийн газар танхайрах, галт зэвсэг, хутга мэс авч явсан зэрэг тохиолдолд ямар төрлийн шийтгэл ногдуулах вэ?

a)

Торгох

b)

Тусгайлан олгосон эрхийг хасах

c)

Хууль бусаар олсон орлого эд зүйлийг хураах

d)

Сануулга өгөх

e)

Баривчлах

11.

Захиргааны байгууллагын буруугаас иргэн, хуулийн этгээдийн эрх нь зөрчигдөж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг............... гэнэ.

a)

Мэдэгдэл

b)

Гомдол

c)

Нэхэмжлэл

d)

Өргөдөл

e)

Баримт

12.

Тодорхой ажиллагааг эхлүүлэх, эсвэл дуусгавар болгох тухай захиргааны байгууллагад гаргасан хүсэлт

a)

өргөдөл

b)

гомдол

c)

хүсэлт

d)

нэхэмжлэл

13.

Өөрт болон бусдад тулгарч буй асуудлыг шийдвэрлүүлэх тухай захиргааны байгууллагад хандаж буй баримт

a)

гомдол

b)

өргөдөл

c)

хүсэлт

d)

нэхэмжлэл

14.

... нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор, захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэр юм.

a)

Захиргааны акт

b)

Захиргааны тушаал

c)

Захиргааны шийтгэл

d)

Захиргааны сануулга

15.

Дээд шатны байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш хэд хоногийн дотор хянан шийдвэрлэх үүрэгтэй вэ?

a)

7

b)

14

c)

21

d)

30

16.

Захиргааны зөрчил гаргасан этгээдэд хүлээлгэх хариуцлагын арга хэмжээг ...................................... гэнэ 

a)

Сахилгын зөрчил

b)

Сахилгын шийтгэл

c)

Захиргааны шийтгэл

d)

Захиргааны зөрчил

17.

Иргэн, хуулийн этгээдийн гомдлоор дээд шатны захиргааны байгууллага гомдлыг хянан хэлэлцэх үе шат

a)

Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа

b)

Хянан шийдвэрлэх үйл ажиллагаа

c)

Захиргааны зөрчил

d)

Захиргааны шийтгэл

18.
Сахилгын зөрчил гаргаснаас хойш хэдийн хугацаанд шийтгэл ноогдуулах вэ?
a)
6 сарын дотор
b)
3 сарын дотор
c)
10 сарын дотор
d)
нэг жилийн дотор
19.

Дараах өгөгдлүүдийн аль аль нь захиргааны шийтгэл вэ? Өгөгдөл: /1-Сануулах; 2-Үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах; 3- Ажлаас халах; 4- Торгох; 5- Баривчлах; 6-Тусгайлан олгосон эрх хасах/

a)

1, 2, 3

b)

1, 4, 5

c)

2, 3, 5

d)

4, 5, 6

20.

Захиргааны актад тавигдах агуулгын шаардлага аль нь вэ?

a)

захиргааны байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хамаарах

b)

шийдвэр гаргах ажиллагааны журмыг хангасан байх

c)

шийдвэрийн хувьд алдаагүй байх

d)

хэлбэрийн шаардлагыг хангасан байх

21.

Аль нь захиргааны эрх зүйн харилцаа вэ?

a)

Иргэн Б СБД-ийн газрын албанд ажилд оров.

b)

Иргэн А найздаа 0.7 га газраа худалдав.

c)

Иргэн Ц-д газар өмчлүүлэхээр шийдвэрлэв.

d)

Иргэн М мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50% алджээ.

22.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчих, зориулалтын бус газар бие засах, тамхи татах гэх мэт тохиолдолууд эрх зүйн ямар зөрчил вэ?

a)

Сахилгын зөрчил

b)

Захиргааны зөрчил

c)

Гэмт хэргийн бус зөрчил 

d)

Иргэний зөрчил