МОнгол хэл сорил

МОнгол хэл сорил

12th Grade

29 Qs

quiz-placeholder

Similar activities

ОУХ-10

ОУХ-10

12th Grade

27 Qs

9-р анги нийгэм

9-р анги нийгэм

University

25 Qs

Нийгмийн бүтэц ба түүний мөн чанар

Нийгмийн бүтэц ба түүний мөн чанар

12th Grade

30 Qs

12 жишиг даалгавар-А хувилбар

12 жишиг даалгавар-А хувилбар

12th Grade

31 Qs

12 жишиг даалгавар-D хувилбар

12 жишиг даалгавар-D хувилбар

12th Grade

27 Qs

Culture  10  B

Culture 10 B

University

25 Qs

Үндсэн хууль

Үндсэн хууль

12th Grade

30 Qs

Эрх зүй

Эрх зүй

12th Grade

25 Qs

МОнгол хэл сорил

МОнгол хэл сорил

Assessment

Quiz

Social Studies

12th Grade

Medium

Created by

Narantsetseg Oidov

Used 1+ times

FREE Resource

29 questions

Show all answers

1.

OPEN ENDED QUESTION

5 mins • Ungraded

эхийг анхааралтай уншаарай.

Аянгат цагийн тууж” /хэсэглэн авав/

... Айхтар харанхуй шөнө билээ. Тэгэвч зүрх минь Баянакийг таньчихжээ. Хаалгаа угз татан хаагаад түгжих юмуу, гүйж ороод галтай буугаа шүүрээд ирэхийн оронд ухасхийн хүүгээ тэврэн аваад аль тааралдсан газрыг нь үнсэж үнэрлэж гарахдаа енгэнэтэл уйлж байлаа. Энэ бол баярласных. Учир нь ганцаардлын бэрхийг ясанд минь хүртэл мэдрүүлсэн энэ голгүй харанхуй шөнө ханьтай болж, тэр нь зуун гол, мянган уулыг туулан, алхам бүрт гэтэж байсан аюулыг ялан ялсаар төрсөн Алтайдаа хүрч ирсэн, яснаас минь хугарсан яс, махнаас минь тасарсан мах – миний үр байлаа. ... эх орны өмнө гэмтэн болсон, гагцхүү тийм гэж итгэхэд даанч бэрх эцэж туйлдсан царайтай, төрсөн нутгаа тэмүүлэн гүйж ирсэн үлгэр судрын аргамгийг санагдуулам энэ хүний хувь заяаг үүр цайхаас өмнө шийдэх байлаа. ...

 ... Дөчин дөрвөн оны намар манай дарга урд хилд шилжлээ гэж ярьж эхлэх нь тэр ... Тийм байж, арай ч хүн алаагүй юм шив дээ гэж сэтгэл бяцхан амсхийн бодлоо.

      Гэтэл дайны хүнд цагаар цэргээс оргосон хүнд хамгийн хатуу шийтгэл оногдох нь илэрхий гэсэн бодол сэтгэлийн мухрыг харанхуйлан эзлээд авлаа. “Цаад дарга чинь чамайг зүгээр үлдээх ч үгүй байсан. Гэхдээ чи оргож зугтах хэрэггүй л байж. Оргосон учраас л хэлтрүүлэхийн аргагүй буруутан болжээ ... гэвэл Баянак “Тиймээ одоо гагцхүү баригдахгүй байх л байна” гээд санаа алдав. “Үгүй” гэж би ширүүн дуугараад, “Хөдлөхгүй суухыг сануулъя! Чамайг баривчлах даалгаврыг надад намаас хүлээлгэсэн юм” гэлээ. Баянак босон харайгаад хаалга руу ухасхийсэн боловч би түүнээс өрсөн хананд өлгөөтэй байсан буугаа шүүрч аваад араас нь чиглүүлж “Зогс! Буудлаа шүү!” гэж хашгирав.

... Баянак зог тусан эргэж харахад царай нь бүр зэвхий даачихсан байлаа. “Яаж зүдэрч яваад хүрч ирснийг минь мэдэж байна уу аав аа?” гэж бууны голыг дагуулан харж хэлэв. “Өдөржин нуугдаад шөнөжин явах гэгчийг далан хоёр өдөр, далан хоёр шөнө гээч! Нэг өдрийн хэчнээн уртыг, нэг шөнийн хэчнээн богиныг, чулууны хатууг, элсний халууныг  та  мэдэхгүй. Хэчнээн олон шөнө зүг чигээ алдаж, нүд минь од харахын, нүүр минь салхи мэдрэхийн хүслэн болж явахдаа, хэчнээн их айж, гутарч үзэв ээ би. Тэгсээр арай гэж угаасан голынхоо усыг амтлахдаа, унасан нутгийнхаа шороог үнэрлэхдээ хэчнээн их баярлаваа би. Тэгээд тантай учрахдаа ... Тийм ээ. Танаас хэдий айсан ч, орчлон дээр харж хандах орь ганц хүнээ гэж тэмүүлэн хүрч ирсэн билээ би. Эцгийн зүсийг харж дууг сонсов. Цаана нь бас эхийн булшийг олж, үнэрийг эрмээр, уултайгийн хэрэг юу билээ, оройд нь гарч талаа хармаар, антайгийн хэрэг юу билээ, угалзыг нь унагаж, тэхийг нь намнамаар, өссөн газрынхаа өвсөнд нь хөлбөрч шороонд нь тонгочмоор, өөрийн тэнгэрийн салхийг амталж, оддыг тоолмоор, зуны бороонд нь шалба цохиулж навч цэцэгтэй цуг нарыг хүсмээр өвлийн цасанд нэвс даруулж туурайтан жигүүртэнтэй цуг хаврыг хүлээмээр санж. Ашиг хайсан урвагч биш, амь бүрэлгэсэн алуурч биш, гагцхүү хүчинд хоригдсон хүний алаг үрд тус болох гэж яваад эндсэн. Эндсэний эцэст эх орны даалгавар, эр цэргийн албанаас биш, оногдох ялаас, отох үхлээс зугтсан билээ би...” Цаашаа ярьж чадалгүй уйлж гарлаа.

       Нэг талаас үүрэг, нөгөө талаас хүү минь намайг хоёр тийш чангаасаар эцэст хүү минь дийллээ. Буугаа хаяад Баянакийг үнсэж,“Явдаа, Гэхдээ л хуулиас мултрах зам байдаггүй юм даа. Бор туулай минь! ”гэлээ.  ...                                                                 Ч.Галсан “Аянгат цагийн тууж”  хэсгээс

Evaluate responses using AI:

OFF

2.

MULTIPLE CHOICE QUESTION

1 min • 2 pts

  1. 2.Хүүгээ тэвэрч аваад үнсэхдээ енгэнэтэл уйлсны шалтгаан юу байв?

   Хол замыг туулаад нутагтаа эсэн мэнд ирсэнд нь баярлаад

Туйлдсан царайг нь өрөвдөөд

Ганцаардлыг ясандаа тултал мэдэрч байхад үр нь ирсэнд баярлаад

Хүүгийнхээ хүн алчихаагүйд баярлаад

Хүүгийнхээ амьд явах хүсэл тэмүүлэлд баярлаад

3.

MULTIPLE CHOICE QUESTION

1 min • 2 pts

3. Баянак яагаад үлгэр судрын аргамгийг санагдуулам байсан бэ?

хол зам туулж эцэж цуцсан байдал нь   

     яс махны нь тасархай тул

төрсөн нутагтаа тэмүүлэн түмэн саадыг давж ирсэн тул

амьдрах хүсэл тэмүүлэлтэй байсан нь   

арай ч хүний аминд хүрчхээгүй байсан нь

4.

MULTIPLE CHOICE QUESTION

1 min • 2 pts

4. Баянакийн хэлсэн үгийн гол санаа, зорилго юу байв?

өөрийгөө зөвтгөн өмөөрсөн, баригдахгүй байх

  амьдрах хүсэл тэмүүлэл, баригдахгүй байх

эхийн булшийг эргэх, эрх чөлөөтэй амьдрах

эцэгтэйгээ хамт байх, эрх чөлөөтэй амьдрах

  ан ав хийх, баригдахгүй байх

5.

MULTIPLE CHOICE QUESTION

1 min • 2 pts

5. Баянакийн зорилго шийдэлд тохирох хэлцийг олоорой

Төрсөн нутгийн шороо эрдэнэ         

Амьд явбал арга нь олдоно            

Эр нэг эндэж, эрэг нэг нурдаг

Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ

Муу явахаар сайн үх                       

6.

MULTIPLE CHOICE QUESTION

1 min • 2 pts

6.Тодруулсан хэсгийн бүтцийг зөв дараалуулсныг олоорой.

Үйл явдал, мэдрэмж, тайлбар       

Үмэдрэмж, үйл явдал, дүгнэлт, тайлбар

Тайлбар, дүгнэлт, мэдрэмж            

         Тайлбар, үйл явдал, мэдрэмж, дүгнэлт

7.

MULTIPLE CHOICE QUESTION

1 min • 2 pts

7.Эхийн гол санааг илэрхийлж буй үг хэллэгийг олоорой.

хуулиас мултрах зам байдаггүй юм даа.        

  арай ч хүн алаагүй юм шив дээ

  Тиймээ одоо гагцхүү баригдахгүй байх л байна  

  Чамайг баривчлах даалгаврыг надад намаас хүлээлгэсэн юм”

намайг хоёр тийш чангаасаар эцэст хүү минь дийллээ

Create a free account and access millions of resources

Create resources
Host any resource
Get auto-graded reports
or continue with
Microsoft
Apple
Others
By signing up, you agree to our Terms of Service & Privacy Policy
Already have an account?