wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Монголын эртний улсууд

Total questions: 21

Worksheet time: 11mins

Name
Class
Date
1.

Хүннү гүрний талаарх ойлголтоос хамааралгүйг нь сонгоно уу.

a)

Хүннү "амьтны загварт" урлаг өндөр түвшинд хөгжсөн байв

b)

Хүннүгийн оршуулгын дурсгалуудын нэг нь Ноён уулын дурсгал юм.

c)

Хүннү гүрний зүүн талд Юэжи, Усуны зэрэг аймгууд оршиж байв.

d)

Хүннүгийн үеэс эрийн гурван наадам үүсчээ.

2.

Хүннүчүүд яагаад мал аж ахуйг голлон эрхлэх болсон бэ?

a)

Мал амьтан элбэг байсан учраас

b)

Байнгын дайн тулаан хийж байсан учраас

c)

Өвөг дээдсийнхээ уламжлалыг дагасан учраас

d)

Байгаль, газарзүйн онцлогоос хамаарч байсан учраас

3.

Хүннүчүүдийн голлох аж ахуй аль нь вэ?

a)

Нүүдлийн мал аж ахуй

b)

Худалдаа

c)

Гар үйлдвэрлэл

d)

Газар тариалан

4.

НТӨ 198 онд Хүннү гүрэн Хан улсын хооронд анхны гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний үр дүнг доорх өгөгдлөөс сонгоно уу.

a)

Хан улс Хүннүгийн харьяат болсон

b)

Хүннү улс Хан улсад дагаар орсон

c)

Хоёр тал хилээ тогтоож Хан улс Хүннүд алба татвар төлөх болсон

d)

Хүннү улс Хан улсад алба татвар өгөхөөр болсон

5.

Цэгийн оронд нөхөж бичнэ үү.

Хүннүгийн ..... өглөө ..... үдэш ..... залбирч мөргөдөг байжээ.

a)

Шаньюй, газарт, тэнгэрт

b)

Шаньюй, наранд, долоо бурханд

c)

Шаньюй, наранд, саранд

d)

Шаньюй, цагаан туганд, хар туганд

6.

Хүннү улс засаг захиргааны хувьд хэрхэн хуваагдаж байсан бэ?

a)

Хойд, Өмнөд, Төв

b)

Баруун, Зүүн, Төв

c)

Умард, Өмнөд, Баруун

d)

Төв, Умард, Хойд

7.

Хүннүчүүд бичиг үсэгтэй байсан гэж үзэх шалтгааныг доорх өгөгдлөөс сонгоно уу.

a)

Тэдний Хан улсад явуулсан захидал Хятад улсын музейд бий учир

b)

Хүннү улсын түүхийг өгүүлсэн бичээс бүхий хад олдсон учир

c)

Хүннүгийн булшнаас бэхийн дурсгалтай бийрний нийлүүр олдсон учир

d)

Ноён уулнаас олдсон ширмэл ширдэгт тэдний бичиг үсгийн дурсгал үлдсэн байдаг учир

8.

Хүннү улс мөхөх болсон шалтгаанаас хамгийн голыг нь доорх өгөгдлөөс сонгоно уу.

a)

Хөрш орнуудын довтолгоо

b)

Түүний харьяанд байсан ард түмнүүдийн бослого

c)

Олон жил үргэлжилсэн ган зуд

d)

Хаан ширээний төлөөх дотоодын тэмцэл

9.

Монгол угсааны Сяньби улсыг хэн, хэзээ үндэслэн байгуулсан бэ?

a)

Таньшихуай НТ 141 он

b)

Таньшихуай НТ 156 он

c)

Шэлүнь НТ 235 он

d)

Мугулюй НТ 181 он

10.

"Чаргуй"-н үндэслэн байгуулсан улс Монгол нутагт байгуулагдсан хэд дэхь улс бэ?

a)

Хоёр дахь

b)

Гурав дахь

c)

Дөрөв дэхь

d)

Тав дахь

11.

Хятадын эртний сурвалж бичигт "Тэдний зэвсэг хурц, морины хурдан нь Хүннү нарынхаас нэн хэтийджээ" хэмээн өгүүлсэн нь ямар улсыг хэлж байна бэ?

a)

Жужан /Нирун/

b)

Сяньби

c)

Тоба

d)

Тугухунь

12.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Цамбагарав уулын хаданд сийлсэн хуягт морин цэргийн зураг нь аль улсын үед холбогдох вэ?

a)

Хүннү

b)

Сяньби

c)

Жужан

d)

Түрэг

13.

Монгол нутагт байгуулагдсан Монгол угсааны эртний улсаас хамгийн сүүлд байгуулагдсан улс аль нь вэ?

a)

Хүннү

b)

Сяньби

c)

Жужан

d)

Хятан

14.

Түрэг угсааны эртний улсуудаас хамгийн удаан оршин тогтносон нь аль вэ?

a)

Уйгар

b)

Түрэг

c)

Киргиз

d)

Динлин

15.

Монгол нутагт оршин байсан эртний улсаас Балыклык буюу Хар балгас хотыг байгуулсан улс аль нь вэ?

a)

Хүннү

b)

Уйгар

c)

Түрэг

d)

Киргиз

16.

1889 онд Оросын эрдэмтэд үл мэдэгдэх бичээс бүхий аварга хөшөөг олжээ. Түүнийг 1893 онд хөшөөний бичгийг тайлж уншсан бөгөөд энэ нь ямар бичгийн дурсгалд хамаарагдах вэ?

a)

Уйгар бичгийн

b)

Согд бичгийн

c)

Монгол бичгийн

d)

Руни бичгийн

17.

Түрэгүүд Жужан улсын харьяанд байхдаа хаана нутаглаж байсан бэ?

a)

Хангайн нурууны орчим

b)

Алтай нурууны орчим

c)

Хэнтий нурууны орчим

d)

Хянганы нурууны орчим

18.

Өөрийгөө Куль Билгэ хаан хэмээн өргөмжилж Уйгар улсыг анх нэгтгэсэн хаан аль нь вэ?

a)

Культегин

b)

Пэйло

c)

Моюнчур

d)

Билгэ

19.

Түрэг угсааны улсуудын ноёрхлын үед Монголчуудын өвөг дээдэс ямар нэртэй газарт нутаглаж байсан хэмээн домоглодог вэ?

a)

Хөвсгөлийн уулсад

b)

Хөлөнбуйрт

c)

Алтайн нуруунд

d)

Эргүнэ гүнд

20.

Эргүнэ гүний домгийн гол агуулгыг зөв тодорхойлсныг сонгоно уу.

a)

Түрэг аймгийг Монголчууд цохин мөхөөж тэд Эргүнэ гүнд очиж нутагласан тухай

b)

Түрэгүүдэд цохигдсон Монголчууд Эргүнэ гүнд очиж нутаглан өсөж үржсэн тухай

c)

Эргүнэ гүнд Монголчууд 1000 орчим жил амьдарсан тухай

d)

Эргүнэ гүнд Монгол, Түрэг аймгууд хамт 400 орчим жил оршин сууж, өнөржин олширсон тухай

21.

Монгол нутагт дахь эртний улсуудыг оршин байсан дарааллаар нь зөв эрэмбэлснийг олно уу.

a)

Хүннү, Сянби, Жужан, Уйгар, Түрэг, Хятан

b)

Хүннү, Сянби, Жужан, Түрэг, Уйгар, Хятан

c)

Хүннү, Жужан, Сянби, Түрэг, Уйгар, Хятан

d)

Хүннү, Сянби, Уйгар, Түрэг, Жужан, Хятан