NEW
Font size
Worksheets10-р анги шалгалт
Total questions: 40
Worksheet time: 4hrs 30mins
1. Хүмүүс тоншуулыг ойн эмч гэж нэрлэдгийн учир юу вэ?
A. Модыг өвчлүүлсэн өтийг хаана байгаа газраас нь олоод тоншиж иддэг учраас
B. Хэл нь 10-12 см урт нарийхан наалдамхай учраас
B. Хэл нь 10-12 см урт нарийхан наалдамхай учраас
D. Ойн эмчийг ахархан настай амьтан гэдэг учраас
2. Цаг үргэлж мод тоншиж байдгийн үр дагавар нь юу вэ?
A. Түүний хараа сонсгол сайн хөгжсөн.
B. Ахархан настай болсон.
C. Хэл нь 10-12 см урт болсон.
D. Хөлийнх нь уланд хатуу эвэр ургасан.
3. Тоншуул ахархан настай байгаагийн шалтгаан нь юу вэ?
A. Түүний хараа сонсгол сайн хөгжсөн.
B. Үргэлж мод тоншиж тархиа доргиож байдаг.
C. Тоншуул мод тоншиж байхдаа хойноо юу болж байгааг мэддэггүй.
D. Тэр модонд дандаа босоо байрлалтай байгаад сурчихсан.
4. Үүрнийхээ ёроолд өд сөд, өвс дэвсэхгүй модон шалан дээр ангаахайгаа өсгөдгийн шалтгаан нь юу вэ?
A. Ургаа модноос хөлөөрөө дүүжлээстэй амьтан болгох гэж
B. Голдоо нүхтэй хуурай модыг цүүцдэн ухаж жилд нэг үүр засна.
C. Гэвч энэ шувуу хойтон жил нь үүрээ дахин ашиглахгүй гэж
D. Хөлийнх нь уланд хатуу эвэр ургуулах гэж
5. Эх дэх хэллэгээс жишиж адилтгасан хэллэгийг сонгоно уу.
A. ойн эмч
B. цүүц маягийн гурвалжин хурц хошуу
C. яг хийсэн ясан гэр
D. өвчилсөн өттэй мод
6. Эхэд дэвшүүлсэн асуудлыг тодорхойлоорой.
A. Тоншуулын хэл нь 10-12 см байдаг.
B. Тоншуул мод тоншиж амьдардаг.
C. Найзын тус ийм сайхан.
D. Тоншуул урт наслах болтугай.
7. Дараах өгүүлбэрүүдээс таамагласан өнгө аястай өгүүлбэрийг олоорой.
A. Тоншуул мод тоншиж амьдардгийг уншигч хүүхдүүд маань андахгүй байх.
B. Газарт байгаа боргоцойг заавал модонд хавчуулж байж цөмж эхэлдэг аж.
C. Бусад шувуунуудад “яг хийсэн ясан гэр” олдож бөөн баяр хөөр болдог байлгүй.
D. Хөлийнх нь уланд хатуу эвэр ургуулах гэж буй нь тэр.
8. “Хөх бух түгшүүрийн дохио өгч байдгаараа хашгирна...” өгүүлбэрийн онцолсон үг өгүүлбэрт ямар гишүүн болох вэ?
A. Гол гишүүн буюу шууд тусагдахуун
B. Гол гишүүн буюу өгүүлэгдэхүүн
C. Дэд гишүүн буюу шууд бус тусагдахуун
D. Дэд дэлгэрүүлэгч буюу тодотгол
9. “Тоншуул голдоо нүхтэй хуурай модыг цүүцдэн ухаж жилд нэг үүр засна.” өгүүлбэрийн гурван бүрэлдэхүүнт цөм өгүүлбэрийг олоорой.
A. Тоншуул голдоо нүхтэй модыг ухна.
B. Тоншуул модыг ухаж үүр засна.
C. Тоншуул үүр засна.
D. Тоншуул хуурай модыг ухаж үүр засна.
10. “Тэр бол миний ид залуу насандаа гурил татаж явсан тээрмийн чулуу байв.” өгүүлбэрийн онцолсон өгүүлбэр нь ямар гишүүн өгүүлбэр болох вэ.
A. Байц гишүүн өгүүлбэр
B. Тусагдахуун гишүүн өгүүлбэр
C. Шууд бус тусагдахүүн гишүүн өгүүлбэр
D. Тодотгол гишүүн өгүүлбэр
11. “Тоншуул гол тэвээргээ модны өт, авгалдайнаас авдаг боловч бусад шавж, аалз, ялааг ч их хэмжээгээр идэж устгана.” гэсэн өгүүлбэрийн онцолсон үг өгүүлбэрт ямар гишүүн болох вэ?
A. өгүүлэгдэхүүн
B. өгүүлэхүүн
C. тодотгол
D. тусагдахуун
12. “ханын цаг” холбоо үгийн “-ын” бүтээвэр нь ямар утга ялгаж байна вэ?
A. бүхэл хэсгийн утга
B. орны утга
C. цагийн утга
D. зориулалтын утга
13. “Малгайтай чоно явна гэсэн ярианд хүмүүс итгэсэнгүй” гэсэн өгүүлбэрийн бүтэц, хэв шинжийг тодорхойлоорой.
A. Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр
B. Харилцан угсарсан нийлмэл өгүүлбэр
C. Угсарсан нийлмэл өгүүлбэр
D. Холимог нийлмэл өгүүлбэр
14. “Тоншуул түүнийг ер хөөхгүй, харин ч бүр дуртай.” өгүүлбэрийн онцолсон холбох үг нь ямар утгаар орсныг тодорхойлоорой.
A. Эсрэгцүүлэх утгатай
B. Үгүйсгэх утгатай
C. Жишин харьцуулах утгатай
D. Лавшруулах утгатай
15. Өгүүлбэр төгсөөгүй буюу өгүүлбэрийн дунд хэлэлгүй орхисон үгийн оронд …………………… тавина.
A. цэгтэй таслал
B. цуваа цэг
C. тодорхойлох цэг
D. таслал
16. “Зургаахан жилийн өмнө баригдсан шинэвтэр байшин юу гэж салхи бороонд өгөрч хэвтэх вэ дээ” гэсэн өгүүлбэрийн баймж бүтээврүүдийн утгыг зөв тохируулна уу.
1. –хан а. ялган асуух
2. –втэр б. магадлан онцлох
3. вэ в. чамлах
4. дээ г. утгыг бууруулах
A. 1в, 2г, 3а, 4б
B. 1а, 2б, 3в, 4г
C. 1б, 2а, 3г, 4в
D. 1в, 2б, 3г, 4а
17. Дараах холбоо үгсийг ажиглаад үндсэн утгаараа байгаа үгийг олоорой.
A. гар харах
B. гар нийлэх
C. гар өргөх
D. гар татах
18. “Хошуу цорвойх” гэсэн хэлцийн ойролцоо утгатай хэлцийг олоорой.
A. хошуу хүргэх
B. хошуу дүрэх
C. хошуу нэмэх
D. хошуу дэвсэх
19. Дараах үгсээс зөв бичсэн бүлэг үгсийг сонгоорой.
A. үзэе, уулзая, оёё, харъя
B. уяя, бүрхье, малчдадаа, тусалъя
C. уяя, бүрхэе, малчдадаа, туслая
D. үзье, уулзъя, оёъё, харяа
20. Нэрээс үйл үг үүсгэх “-л” дагаврыг залгахад аль үг бусдаасаа ялгаатай бичигдэх вэ?
A. мах
B. давс
C. цоож
D. хавтас
21. “бөхчүүдээрээ” гэсэн үгийг үгийн бүтцээр зөв задалсныг олоорой.
A. бөх+чүүд+ээр+ээ
B. бөх+ч+үүд+ээр+ээ
C. бөх+үүд+ээр+ээ
D. бөхчүүд+ээр+ээ
22. Эсрэг утга бүхий хэсгийг олоорой.
A. орилох чарлах
B. ярих хэлэх
C. уйлах дуулах
D. үглэх чихнээс хонх уях
23. Дагаврын аргаар бүтсэн бүлэг үгсийг сонгоорой.
A. багадах, ногтлох, томдох
B. шингэх, гандах, өнгөрөх
C. явах, ирэх, очих
D. цовхчих, заах, өгөх
24. Дараах үгсээс зөөлөн дэвсгэрээр төгссөн үгийг олоорой.
25. Дараах бичил эхийг зөв хөрвүүлснийг олоорой.
A. Засарч хүн золигоон бардаг
Заадаг нохой шиду бардаг
B. Зусарч хүн зулгаа бардаг
Зуудаг нохой шүдээ бардаг
C. Зусарч хүн зулгаа бардаг
Зуудаг нохой шуудгаа бардаг.
D. Зусарч хүн зулгаа барьдаг
Зоодог нохой шүдээ барьдаг
26. Дүрс ялган бичих үгсийг утгаар нь зөв харгалзуулаарай.
A. 1a, 2b, 3c
B. 1b, 2c, 3a
C. 1c, 2а, 3b
D. 1c, 3a, 2b
27. Заахын тийн ялгалын дараах нөхцөлийг дагуулж бичих бүлэг үгийг сонгоорой.
28. Монгол бичигт “-аарай” нөхцөл залгахад холбох эгшиг авах үг аль нь вэ?
A. хар+аарай
B. сонс+оорой
C. хэл+ээрэй
D. барь+аарай
29. Үндэсний бичгээр үйл үгийн нөхцөл бүтээврийг тодорхойлолттой нь зөв харгалзуулсан хэсгийг олоорой.
A. 1b, 2a, 3c, 4d
B. 1c, 2a, 3b, 4d
С. 1a, 2b, 3c, 4d
D. 1c, 2b, 3a, 4d
30. “Үгийн үндэс нь “с” гийгүүлэгчээр төгсөж залгавар нь хувилагч үсгээр эхэлж байгаа учир “у” буюу гэдэс жийрэглэнэ” гэсэн дүрмээр бичигдсэн үгийг сонгоно уу.
31. Дараах язгуураас аль нь үйл язгуур вэ?
32. Цэгийн оронд тохирох нөхцөлтэй хэсгийг олоорой.
Морин ... сайн ижил...
Хүн ..... сайн нутаг....
33. Урт эгшгийн “ээ” нийлцэд тохирох бүлэг үгийг олоорой.
34. Манжийн дарлалын үеийн үйл явдлыг харуулдаг зохиол аль вэ?
A. “Улаан хамбан зодогт буюу тавын даваа”
B. “Жангарын тууль”
C. “Эвэр”
D. “Нууцыг задруулсан захиа”
35. Жангарын туульд:
“...Тавлан суухаараа тавин хоёр хүний зай эзэлдэг
Тахийгаад суухаараа хорин таван хүний зай эзэлдэг…” гэсэн мөртийн дүрслэх ур маягийг олоорой.
A. багасгал /хэтрүүлэл/
B. адилтгал
C. ихэсгэл /хэтрүүлэл/
D. егөөдөл
36. “Улаан хамбан зодогт буюу тавын даваа” туужийн дараах хэсгийг уншаад хам сэдвийг сонгоорой.
“...Хүдэр даян аваргыг бие барсны хойно зодог шуудгийг нь манай нутгийн нэгэн сайн эр сэм хулгайлан авчирснаар сайн Ноён хан аймаг бөхтэй болсон гэлцдэг юм даа хүү минь…”
A. түүхийн хам сэдэв
B. соёлын хам сэдэв
C. нийгмийн хам сэдэв
D. шашны хам сэдэв
37. Харилцан ярианы хэлбэрээр бичсэн, туульс болон уянгын зохиолын дүрслэх аргыг нэгтгэсэн шинжтэй бие даасан зохиолыг …....................... гэнэ.
A. найраглал
B. жүжиг
C. өгүүллэг
D. тууж
38. Зохиолын нэр ба төрлийг зөв харгалзуулаарай.
а. Алтайд 1. Тууж
б. Эвэр 2. Бэсрэг роман
в. Дөрвөн цаг 3. Өгүүллэг
г. Улаан хамбан зодогт буюу тавын даваа 4. Шүлэг
A. 1а, 2г, 3б, 4в
B. 1г, 2а, 3в, 4б
C. 1г, 2в, 3а, 4б
D. 1г, 2а, 3б, 4в
39. Зохиолын тууль хэрхэн шийдэгдэж буй нь .................... хэсэгт илэрнэ.
A. өрнөл
B. тайлал
C. зангилаа
D. төгсгөл
40. “Тэхийн зогсоол” дуулийн онцолсон хэсэгт ямар дүрслэх ур маяг илэрч байна вэ?
“... Дэргэдэх оргил нь илээд авахаар
Ойрхон байв.
Дээр тэнгэр нь нүдэнд торохоор
Үүлгүй байв…”
A. багасгал
B. ихэсгэл
C. амьдчилал
D. егөөдөл
