wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгэм судлал жишиг Нийгэм, нийгмийн харилцаа 3

Total questions: 15

Worksheet time: 8mins

Name
Class
Date
1.

Баялаг, эрх мэдэл, нэр хүнд зэргээр нэг шатлал буюу зэрэглэлд багтах нийгмийн бүлгийг тодорхойлсон тодорхойлолт аль нь вэ?

a)

A. Тэгш байдал

b)

B. Статус

c)

C. Давхраа

d)

D. Тэгш бус байдал

2.

Гэр бүлийн засаглалын тогтолцоонд эх юмуу эхнэр голлох үүрэгтэй оролцох ёсыг юу гэж нэрлэдэг вэ?

a)

A. Моногами

b)

B. Полигами

c)

C. Матриархаль

d)

D. Эндогами

3.

Дараах бодомжуудын аль нь нийгмийг тодорхойлох гол шинжийг илэрхийлэх вэ?

a)

A. Нийгмийн бүхэллэг, нийтлэг, гол тогтвортой байдлыг илэрхийлэх нэгдэл холбоо

b)

B. Нийгмийн амьдралыг цогцлуулж буй хүмүүсийн үйл ажиллагаа

c)

C. Нийгэм, байгаль, соёлын нэгдэл

d)

D. Хүн төрөлхтөний нийтлэг эрх ашгийн төлөөх үйл ажиллагаа

4.

Үндсэн үүрэг хэмээх ойлголт хэнд илүү хамаатай вэ?

a)

A. Тухайн улсын иргэнд

b)

B. Хүн бүрт

c)

C. Гадаадын иргэдэд

d)

D. Иргэний харьяалалгүй хүмүүст

5.

Иргэний эрх зүйн бүрэн бус чадамж ямар насны хүмүүст байх вэ?

a)

A. 14-18

b)

B. 14-17

c)

C. 0-14

d)

D. 16-18

6.

1948 онд НҮБ-аас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь бусад олон улсын тунхаг бичгүүдээс юугаараа онцлогтой вэ?

a)

A. Хамгийн олон улс хүлээн зөвшөөрсөн анхны олон улсын эрх зүйн баримт бичиг

b)

B. НҮБ-аас баталсан

c)

C. Хувь хүний олон эрхийг баталгаажуулсан

d)

D. Улс орон бүр заавал дагаж мөрдөхийг даалгасан

7.

Нэгж (нуклеар) гэр бүлийн хэв маяг зонхилох нийгэм нь аль нь вэ?

a)

A. Аж үйлдвэржилтийн өмнөх нийгэм

b)

B. Орчин үеийн нийгэм

c)

C. Постмодерн нийгэм

d)

D. Уламжлалт нийгэм

8.

Эзэлж буй статусаас хамаарч, нийгмийн хүлээлтээр тодорхойлогдсон зан үйлийн хэмжээнүүдийн цогцыг юу гэдэг вэ?

a)

A. Нийгмийн статус

b)

B. Нийгмийн хүлээлт

c)

C. Нийгмийн үүрэг

d)

D. Нийгмийн үйлдэл

9.

Аж үйдвэржсэн буюу орчин үеийн нийгмийн өөрчлөлтөд нөлөөлөгч хүчин зүйлсийг соёлын, эдийн засгийн, улс төрийн гэж ангилсан социологич хэн вэ?

a)

A. К.Маркс

b)

B. М.Вебер

c)

C. Э.Дюркгейм

d)

D. Э.Гидденс

10.

Давхраажилтын ялгаанд ажил мэргэжлийн ялгааг чухалчлан үзсэн социологич аль нь вэ?

a)

A. К.Маркс

b)

B. М.Вебер

c)

C. Э.Дюркгейм

d)

D. Б.Барбер

11.

Аливаа хүчирхийлэл үйлдэх, бусдад хор хохирол учруулах, өөрийн амин хувийн эрх ашгаа бодох гэх мэт нүгэл хилэнц үйлдэх ёсгүйг тогтоодог хэм хэмжээ юу вэ?

a)

A. Албан хэм хэмжээ

b)

B. Дүрэм журам

c)

C. Ёс суртахуун

d)

D. Хууль

12.

Нийгэмшилтийн явцад хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд харьяалуулан, тэрхүү бүлэг, нийтлэг, нийгмээ илэрхийлэгч онцлог шинжийг нь тээгч нь болдог. Үүнийг ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?

a)

A. Адилсал

b)

B. Нийгэмшил

c)

C. Хувь хүн

d)

D. Бие хүн

13.

Нийгмийг хамгийн ерөнхий утгаар нь хэрхэн ангилдаг вэ?

a)

A. Улс орон ба төр

b)

B. Хосолмол ба нийлмэл

c)

C. Энгийн ба нийлмэл

d)

D. Нүүдлийн ба суурин иргэншил

14.

Тухайн үйлдэл нь гүйцэтгэгчийн хувьд бий болох үр нөлөөг нь урьдчилсан байдлаар мэдэж тооцоолсон бол үүнийг “Бүтэц чиг үүргийн онол”-д хэрхэн нэрлэдэг вэ?

a)

A. Сөрөг чиг үүрэг

b)

B. Далд чиг үүрэг

c)

C. Ил чиг үүрэг

d)

D. Тооцоологдсон чиг үүрэг

15.

Нийгмийн институт хэмээх ойлголт нь ... Зөвийг нь тэмдэглэ.

a)

A. Нийгмийн бүтцийг макро түвшинд хийсвэрлэн илэрхийлсэн ойлголт

b)

B. Нийгмийн бүтцийг микро түвшинд хийсвэрлэн илэрхийлсэн ойлголт

c)

C. Судалгаа шинжилгээний байгууллагыг тодорхойлсон ойлголт

d)

D. Сайн дурын эвсэл холбоодыг тэмдэглэсэн ойлголт