wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Дэлхийн түүх

Total questions: 18

Worksheet time: 9mins

Name
Class
Date
1.

Хүн төрөлхтний түүхийг түүхийн шинжлэх ухаанд хэрхэн үечилдэг вэ?

a)

Палеолит, Мезолит, Неолит

b)

Хуучин үе, Дунд үе, Шинэ үе

c)

Түүвэрлэх үе, Мал аж ахуйн үе, Технологийн үе

d)

Эртний үе, Дундад зууны үе, Шинэ үе, Орчин үе

2.

Ямар хааны үед Энэтхэгийн хойг анх удаа нэгдсэн захиргаанд орсон бэ?

a)
  • A. Маур

b)
  • B. Кушан

c)
  • C. Вед

d)
  • D. Ашок

3.

Инд, Шар, Нил мөрний хөндийд хүмүүс сууршин амьдарч эхэлсэний ач холбогдол юу вэ?

a)

Мал аж ахуй бий болсон

b)

Усалгаат газар тариалан бий болсон

c)

Нүүдлэн амьдрах болсон

d)

Хүн амын өсөлт буурсан

4.

Вавилоны II эзэнт гүрнийг ямар хаан байгуулсан бэ?       

a)

Хаммурапи 

b)

Навуходоносор

c)

II Саргон

d)

Ашурбанипал

5.

Төмөр зэвсгийн давуу талыг дурдсан бол эдгээрээс аль нь вэ? 

a)

Бага хэмд хайлдаг, уян зөөлөн

b)

Өндөр хэмд хайлдаг хатуу, бат бөх

c)

.Бага хэмд хайлдаг, хатуу бат бөх

d)

Уян харимхай, зэвэрдэггүй

6.

Түүхийн эх сурвалжийн ангиллаас зөвийг нь сонгоно уу.

a)

. Бичгийн, Эд өлгийн, Аман

b)

Бичгийн, Эд өлгийн, Сурвалжийн

c)

Эд өлгийн, Аман, Түүвэр олдворын

d)

Бичгийн, Эд өлгийн, Археологийн

7.

604 онд ханхүү Сётоку Тайси “17 зүйл хуул”-ийг гаргав. Энэхүү үйл явдал нь хэддүгээр зууны хэддүгээр хагаст болсон байна вэ?

a)

V зууны I хагас

b)

VI зууны I хагас

c)

VII зууны I хагас

d)

VII зууны II хагас

8.

Константинополь хот хэдэн онд байгуулагдсан бэ?

a)

330 он

b)

.395 он

c)

534 он

d)

537 он

9.

Европын хэв хуулийн эмхэтгэл аль нь вэ?                            

a)

Үндэстнүүдийн хууль 

b)

12 самбарын хууль   

c)

Саалийн үнэн

d)

Манугийн хууль

10.

Викингүүдээс хамгийн анх Хойд Америкт хүрсэн далайчин аль нь вэ? 

a)

Улбар шар Эрик  

b)

Намхан Пипин

c)

Их Карл 

d)

Лейв

11.

Соён гэгээрлийн хөдөлгөөний ач холбогдлыг аль нь илэрхийлж байна вэ? Зөв хариултыг сонгоно уу.

a)

Соён гэгээрлийн хөдөлгөөн нь шашныг улам хөгжүүлсэн.

b)

Эртний Грек, Ромын соёлын хөгжлийн уламжлалыг сэргээсэн.

c)

Соён гэгээрлийн хөдөлгөөнийг ренесанс хэмээн түүхэнд нэрлэдэг

d)

Соён гэгээрлийн хөдөлгөөн нь шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлсэн.

12.

Капиталист тогтолцооны сөрөг үр дагаврыг тодорхойлж, зөв хариултыг сонгоно уу.

a)

.Төр үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөх болсон.

b)

Хүн бүрт нийгмийн баялгийг тэгшитгэн хуваарилах болсон.

c)

.Төр ажилчин ангийн эрх ашгийг ямагт хамгаалах болсон.

d)

Нийгэмд баян, ядуугийн ялгаа улам бүр нэмэгдсэн.

13.

XIY Людвикийн засгийн эрхийг барьж байсан үеийг “XIY Людвикийн зуун” хэмээн нэрлэдэг. XIY Людвик хэдээс хэдэн онд Францын төрийг барьж байсан бэ? Зөв хариултыг сонгоно уу.

a)

1600 – 1700  он

b)

1551 – 1605 он

c)

1661 – 1715 он

d)

1665 – 1715 он

14.

1642-1649 онд Англид иргэний дайн гарав. Энэхүү дайн ямар талуудын хооронд болсон бэ?  Зөв хариултыг сонгоно уу.

a)

Англи,  Испанийн хооронд

b)

Эрх мэдэлтэн энгийн ардуудын хооронд

c)

Хаант засгийг дэмжигчид парламентыг дэмжигчдийн хооронд

d)

Улаан цагаан сарнайн бэлгэдэл бүхий гэр бүлийн хооронд

15.

Октябрийн эргэлтийг хэн удирдсан бэ?

a)

B. И.Сталин

b)

В.И. Ленин

c)

Б.Н. Ельцин

d)

В.В. Путин

16.

Гурвын холбоо буюу төвийн хүчин

a)

Герман, Австри- Унгар, Итали

b)

Их Британи, Франц, Орос

c)

Герман, Итали , Хаант Орос

d)

Англи, Итали Орос

17.

Герман улс Дэлхийн I дайнд ямар зорилготой оролцсон бэ?

a)

Балканд нөлөөгөө бэхжүүлэх Сербийн зүгээс ирж буй улс төрийн сүрдүүлгийг устгах

b)

Газар дундын тэнгисийн хоолойн бүс нутагт ноёрхогч байр сууриа хадгалах Турк улсыг шахах

c)

Шинэ колонийн эзэмшилтэй болох (гол төв Африк, Ойрхи дорнод, Хятадад нөлөөгөө өргөжүүлэх)

d)

Дэлхийн тавцанд бүрэлдсэн хүчний харьцааг хадгалах, колонийг дахин хуваахгүй байх

18.

Антантын эвсэлд багтаж байсан орнуудыг нэрлэнэ үү.

a)

Их Британи, Франц, Орос

b)

Герман, Итал, Япон

c)

Хаант Орос, Турк, Герман

d)

Орос, Франц, Герман