wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгэм судлал жишиг Нийгэм нийгмийн харилцаа 4

Total questions: 15

Worksheet time: 8mins

Name
Class
Date
1.

НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцэд зааснаар Хүүхэд гэж хэн вэ?

a)

A. Тухайн улс насанд хүртэлх хугацааг үүнээс эрт байхаар заагаагүй бол 18 нас хүртэлх хүн бүрийг хүүхэд гэнэ.

b)

B. Бие бялдар, оюун ухааны эрчимтэй хөгжлийн үедээ байгаа хүн.

c)

C. Иргэний үнэмлэх авсан хүн бүр.

d)

D. Эрх эдэлж, үүрэг хүлээсэн хүн.

2.

Амьдралын боломжийн жишиг гэж үзэж буй хэрэгцээг хангах чадваргүй байдлыг юу гэж нэрлэдэг вэ?

a)

A. Харьцангуй ядуурал

b)

B. Үнэмлэхүй ядуурал

c)

C. Амьдралын түвшин доогуур байх

d)

D. Гачигдал

3.

ийгмийн түүхэн хэв маягуудын нийтлэг ба ялгаатай талуудыг танин мэдэхэд дараах аргуудаас алиныг нь хэрэглэх ёстой вэ?

a)

A. Ярилцлагын арга

b)

B. Харьцуулалтын арга

c)

C. Ажиглалтын арга

d)

D. Анкетийн арга

4.

Эртний үеэс эдүгээг хүртэл үнэ цэнэ нь хадгалагдсаар ирсэн шилдэг бүтээлүүдийг аль ангилалд хамааруулах вэ?

a)

A. Сонгодог урлаг

b)

B. Элит урлаг

c)

C. Олон нийтэд зориулсан урлаг

d)

D. Хээнцэр урлаг

5.

Аль нь албан оролцооны хэлбэр вэ?

a)

A. Сайн дурын байгууллагад гишүүнээр элсэх

b)

B. Соёл, урлаг, спортын үйл ажиллагаанд оролцох

c)

C. Хүмүүстэй уулзах, танилцах

d)

D. Найз нөхөд танилуудтайгаа харилцах

6.

Эрэгтэй, эмэгтэй хүний нийгмийн бүтэц, соёлоор хамааран тодорхойлогдох ялгааг юу гэх вэ?

a)

A. Хүйс

b)

B. Жендэр

c)

C. Давхраажилт

d)

D. Нэр хүнд

7.

Аль онол нь ядууралд өртөхийг эрх мэдлийн ялгаатай холбон тайлбарладаг вэ?

a)

A. Бүтцийн хандлага

b)

B. Марксизм

c)

C. Дарвинизм

d)

D. Соёлын хандлага

8.

Давхраажилтыг объективээр хэмжиж байгаа нь аль нь вэ?

a)

A. Хүмүүс хэнийг хүндэлж байна вэ?

b)

B. Та аль давхраанд хамаарах вэ?

c)

C. Тодорхой ажил мэргэжлийн төрлийг үнэлж байгаа нь

d)

D. Та сарын хэдэн төгрөгийн орлоготой вэ?

9.

Аль нь улс төрийн системийн оролтод хамаарах вэ?

a)

A. Асуудал буюу проблем

b)

B. Хууль тогтоомж

c)

C. Шаардлага дэмжлэг

d)

D. Улс төрийн шийдвэр

10.

Газар тариаланд анжсыг нэвтрүүлсэн нь тариалангийн цар хэмжээ, үр өгөөжийг ихээр нэмэгдүүлж, түүнийг дагасан суурьшил, солилцоо, зохицуулалтуудыг бий болгосон. Энэ нь нийгмийн ямар хэв маяг вэ?

a)

A. Тариалан, мал аж ахуйн нийгэм

b)

B. Ан агнуур, түүврийн нийгэм

c)

C. Хөдөө аж ахуйн нийгэм

d)

D. Аж үйлдвэржсэн нийгэм

11.

Аль нь нийгмийг тодорхойлох хүн ам зүйн судалгааны хандлага вэ?

a)

A. Дундаж наслалтыг тооцох

b)

B. Ажилгүйдлийг тооцох

c)

C. Эдийн засгийн өсөлтийг тооцох

d)

D. Бүгд хамаарна.

12.

Мэдээлэл цуглуулах үйл явц нь тоогоор илэрхийлэгдэж, математик статистикийн аргуудаар шинжилгээ хийн, таамаглалыг батлахад анхаарлаа хандуулдаг судалгааны арга аль нь вэ?

a)

A. Нийгмийн судалгаа

b)

B.Тоон судалгаа

c)

C.Чанарын судалгаа

d)

D.Ярилцлагын арга

13.

Эрх мэдэлтэй ба эрх мэдэлгүй ангиудын хоорондын харилцааг судалж чадвал нийгмийг өөрчлөх, хөгжүүлэх боломжийг тодруулж чадна гэж аль чиглэлд үздэг вэ?

a)

A. Марксист онол

b)

B. Бүтэц чиг үүргийн онол

c)

C. Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

d)

D. Шүүмжлэлт онол

14.

Танай ангиас Монгол хэлний хичээлийн шалгалттай хамт авагдсан судалгаанд “Та гэр бүлийнхээ сарын орлогын дунджийг бичнэ үү” гэсэн асуулт байсан бол энэ нь .... судалгаа юм.

a)

A. Энэ бол социологийн судалгаа

b)

B. Энэ бол өрхийн нийгэм, эдийн засгийн байдлын судалгаа

c)

C. Энэ бол сурлагын амжилт болон хүчин зүйлийн хамаарлын судалгаа

d)

D. Энэ бол хөдөлмөр эрхлэлтийн судалгаа

15.

Дараах судалгааны асуултуудын аль нь зөв зохиогдсон бэ?

a)

A. Танай ангид охид хөвгүүдийн муудалцах эхлэлийг хэн эхлүүлдэг вэ?

b)

B. Та сургуулийн багш нарынхаа хамгийн их ааш муутайг нь нэрлэнэ үү.

c)

C. Чамд хэрэгцээтэй мөнгийг ээж чинь өгөлгүй харамласаар байгааг тэвчсээр байх нь зөв үү

d)

D. Чи өөрийнхөө сурлагын амжилтыг улам дээшлүүлэх талаар ямар төлөвлөгөөтэй байгаа тухайгаа зохих хариултаас сонгоно уу.