wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

ESH holimog test

Total questions: 50

Worksheet time: 49mins

Name
Class
Date
1.

1.Эсийн мембранаар бодис идэвхгүй нэвтрэх үзэгдлийг нэрлэнэ үү.

a)

А . Ионы шахуурга          

b)

В. Эктоцитоз       

c)

С. Пиноцитоз       

d)

D. Осмос         

e)

Е. Фагоцитоз

2.

2. Осмос нь усны молекул өндөр концентрацитайгаас бага концентрацитай хэсэг рүү хагас нэвчүүлэгч мембранаар нэвчих үзэгдэл юм. Ургамлын эсэд болон усан орчинд амьдардаг амьд биесэд зарим талаараа чухал үзэгдэл юм. Давстай усанд ургамлын эсийг хийхэд ямар үзэгдэл явагдах вэ?

a)

А . Плазмолиз              

b)

В. Тургер ихсэнэ             

c)

  С. Хэвийн байна              

d)

D. Изотоник

3.

3. Концентрацийн зэргийн буурах чигт молекулын тархах чөлөөт хөдөлгөөнийг ............. гэнэ.

a)

А . Дифуз              

b)

  В. Осмос                     

c)

С. Плазмолиз            

d)

D. Изотоник         

e)

Е. Тургер

4.

4. Осмос нь усны молекул өндөр концентрацитайгаас бага концентрацитай төлөв байдал уруу хагас нэвчүүлэгч мембранаар нэвчих үзэгдэл юм. Ургамлын эсэд болон усан орчинд амьдардаг амьд биесэд зарим талаараа чухал үзэгдэл юм. Цэвэр усанд ургамлын эсийг хийхэд ямар үзэгдэл болох вэ?

a)

А . Плазмолиз              

b)

В. Тургер ихсэнэ          

c)

 С. Хэвийн байна         

d)

  D. Изотоник  

5.

5. Судлаач эсийг ялган авч концентраци ихтэй уусмалд хийхэд ургамлын эс плазмолизд оржээ. Энэ үед эсийн мембран нь эсийн ............. -с салах нь ажиглагджээ. Өгүүлбэрийг гүйцээнэ үү.

a)

A. Цитозоль          

b)

B. Лизосом          

c)

C. Бөөм         

d)

  D. Рибосом         

e)

E. Эсийн хана  

6.

6. Зарим молекул болон ионууд эсийн мембранаар диффузийн замаар нэвтэрч чаддаг. Диффузийн хурдад нөлөөлдөг хүчин зүйлийг сонгоно уу.   1. Температур            2. Гадаргуугийн талбай         3. Концентрацийн зөрүү         

a)

A. 1, 2, 3                           

b)

B. 1, 3                            

c)

C. зөвхөн 1                    

d)

D. зөвхөн 2

7.

7. Деплазмолиз болсон эсэд ямар өөрчлөлт гарах вэ?

a)

А. Эс хөөж томорно            

b)

В. Эсийн хорчийх үзэгдэл           

c)

С. Эсэд өөрчлөлт гарахгүй

d)

D. Зөвхөн ургамлын эсэд явагдана            

e)

Е. Эсэд өөрчлөлт гарна

8.

8.Доорх зургийг ажиглан плазмолизд орсон эсийг олно уу                   

a)

A

b)

B

c)

C

d)

D

9.

9.Зурагт биологийн ямар үзэгдлийг дүрсэлсэн байна вэ?                       

a)

A. Диффуз

b)

B. Осмос

c)

C. Тургор

d)

D. Плазмолиз

10.

10. Навчны доод гадаргууд байрлах амсрын эсээр агаараас фотосинтезд шаардлагатай нүүрсхүчлийн хий орж, мезофиль эсүүдийн хлоропласт хүртэл диффузийн замаар дамждаг. Диффузийн үзэгдлийн онцлогийг сонгоно уу.                          

a)

A. Энерги ашиглан явагдана.                                 

b)

B. Хагас нэвтрүүлэгч мембранаар дамжина.

c)

C. Концентрацийн зөрүүний дагуу шилжинэ.        

d)

D. Зөөгч уургаар дамжин шилжинэ.

11.

1.Бодисын солилцооны хэлбэрүүдийг үзүүлсэн бүдүүвч дэх 1, 2 дугаарт харгалзах үгийг зөв илэрхийлсэн мөрийг сонгоно уу.

a)

A

1.Ижилсэх

2.Ондооших

b)

B

1.Ондооших

2.Ижилсэх

c)

C

1.Метаболизм

2.Катаболизм

d)

D

1.Ижилсэх

2.Анаболизм

e)

E

1.Катаболизм

2.Ондооших

12.

2. Эсийн бодисын солилцооны нийлэгжүүлэх процессийг ................................... гэнэ.

a)

А . Метаболизм        

b)

В. Катаболизм       

c)

С. Анаболизм       

d)

D. Фотосинтез       

e)

Е. Хемосинтез

13.

3. Дараах өгөгдлүүдээс метаболизмын жишээг олно уу. (2 оноо)

1. Амин хүчил + амин хүчил = уураг                    

2. Глюкоз + глюкоз = гликоген, цардуул

3. Нуклеотид + нуклеотид = нуклейн хүчил    

     4. Өөхний дээд хүчил + глицерин= липид

5. Гликоген, цардуул = глюкоз + глюкоз

a)

A. 1, 2, 3, 5            

b)

B. 1, 3, 4, 5            

c)

C. 1,2, 4, 5            

d)

 D. 1, 2, 3, 4            

e)

 Е. 1, 2, 3, 4, 5  

14.

4. Нийлмэл органик молекулуудыг энгийн молекул болгож задалдаг химийн урвалуудыг бүхэлд нь ... гэнэ. 

a)

A. Нүүрс-усны бодисын солилцоо           

b)

B. Ассимляци            

c)

C. Катаболизм

d)

D. Гурван фосфорт аденин                      

e)

E. Гликогенез

15.

5. Энгийн мономер молекулуудыг нэгтгэж полимер үүсгэн биеийн бүтэц үйл ажиллагаанд шаардлагатай нэгдлүүдийг нийлэгжүүлэх урвалыг бүхэлд нь ................ гэнэ

a)

A. Нүүрс-усны бодисын солилцоо            

b)

B. Анаболизм          

c)

 C. Катаболизм

 

d)

D. Гурван фосфорт аденин                       

e)

E. Гликогенез

16.

6. Амьд биеийн эсэд явагдах биохимийн бүх урвалыг нийтэд нь ................. гэнэ.

a)

A. Анаболизм                         

b)

B. Катаболизм                      

c)

C. Метаболизм

d)

D. Ассимиляци                      

e)

 E. Диссимиляци

17.

7. Бодисын солилцооны хэлбэрүүдийг үзүүлсэн бүдүүвч дэх 1, 2 дугаарт харгалзах үгийг зөв

илэрхийлсэн мөрийг сонгоно уу.

a)

A 1.ижилсэх           2. анаболизм

b)

B 1.ижилсэх           2.ондооших

c)

C 1.метаболизм     2.катаболизм

d)

D 1.ондооших        2.ижилсэх

e)

E 1.катаболизм      2.ондооших

18.

1.Амьсгалын коэффициент (R) нь метаболизмын үед ямар бодис исэлдсэнийг илрүүлэх боломж олгодог. Дараах тэгшитгэлийг тэнцүүлэн глюкоз исэлдэх үеийн амьсгалын коэффициентыг тооцож олно уу. (R=CO2  /O2 )
                                   С
6H12O6  + O2   =  CO2  + H2O

a)

А. 0,5              

b)

В. 0,7               

c)

  С. 0,8               

d)

D. 0,9                

e)

Е. 1

19.

2. Хөрөнгө мөөгийн амьсгалыг судалсан туршилтыг илэрхийлжээ. 24 цагийн дараа бөмбөлөг ямар хийгээр дүүрсэн бэ?

a)

А. Усны уур         

b)

B. Азот         

c)

C. Устөрөгч           

d)

D. Хүчилтөрөгч         

e)

E. Нүүрсхүчлийн хий

20.

3. Амьсгалын коэффициент (R) нь метаболизмын үед ямар бодис исэлдсэнийг илрүүлэх

боломж олгодог. Дараах тэгшитгэлийг тэнцүүлэн олейны хүчлийн исэлдэх үеийн амьсгалын коэффициентыг тооцож олно уу. (R=CO2  /O2 )

                     С18H34O2    +  O2    =     CO2   +   H2O

a)

А. 0,5             

b)

  В. 0,7              

c)

С. 0,8             

d)

D. 0,9             

e)

Е. 1

21.

4. Эсийн амьсгалын процессын үйл явцыг зөв тохируул    

a)

A. A-2-I-Б-Х        В-2-II-B-Y         C-1-III-A-X        D-2-I-B-Y

b)

B. A-1-I-Б-Y        B-2-III-A-X        C-2-III-Б-X        D-2-II-B-X

c)

C. A-2-II-B-Y       B-1-III-A-Y        C-1-I-A-Y          D-1-III-A-X

22.

5. Эсийн амьсгалын гликолизийн шатны урвалын тэгшитгэлийг гүйцээж нөхөөрэй.

С6H12O6   →   2 ............. +   4H   +   2ГФА

a)

A.C3H4O3               

b)

B. C3H6O3             

c)

C. C3H5O3           

d)

D. C3H2O3           

e)

E. C6H12O6

23.

6. Бактерийн анаэроб амьсгалын урвалын тэгшитгэлийг гүйцээж бичээрэй.

C6H12O6    → CO2     + ..................... +210 кДж

a)

A. C6H12O6          

b)

B. C3H4O3        

c)

C. C3H5O3        

d)

D.C3H2O3          

e)

E.C2H5

24.

7. Хөрөнгө мөөгийн анаэроб амьсгалаар ямар бодис үүсдэг вэ?

a)

A. Ус, хүчилтөрөгч                      

b)

B. Ус, нүүрсхүчлийн хий                          

c)

C. Сүүний хүчил                          

d)

D. Этилийн спирт, нүүрсхүчлийн хий

25.

8. Булчингийн анаэроб амьсгалын урвалын тэгшитгэлийг гүйцээж бичээрэй.

                                  C6H12O6     → .................. + 150 кДж

a)

A.ФАД            

b)

B.C3H4O3             

c)

C.ГФА           

d)

D. C3H6O3              

e)

E.C6H12O6

26.

9. Анаэроб гликолизоор 4 моль сүүний хүчил үүссэн бол хэдэн моль глюкоз урвалд орсон бэ?

a)

A. 2                           

b)

B. 8                              

c)

C. 4                                 

d)

D. 16

27.

10. Эсийн амьсгалын процессын урвалын тэгшитгэлийг гүйцээж бичээрэй.

С6H12O6  +  6O2  →  6H2O  +  6СO2  + ………… кДж

a)

A.210 кДж                  

b)

 B.НАД              

c)

C.150 кДж                

d)

D.ФАД                  

e)

E. 2830 кДж

28.

1.Уургийн бионийлэгжлийн дараахь схемийг гүйцээж нөхнө үү.

a)

А. Делеци        

b)

B. Транскрипци         

c)

C. Коньюгаци       

d)

D. Инверси        

e)

E.Кроссинговер

29.

2. Генетик инженерчлэлийн аргаар нэгэн уургийг нийлэгжүүлэх болжээ. Энэ уургийн тухай мэдээлэл бүхий мРНХ-ийн гинж 600 нуклеотидоос тогтож байв. Уг уургийн полипептид гинж хэдэн аминхүчлээс тогтох вэ?

a)

А. 50               

b)

В. 100           

c)

С. 200             

d)

D. 300            

e)

Е. 400

30.

3.мРНХ-ийн нуклеотидуудын дэс дараалал уургийн амин хүчлийн дэс дараалалд хөрвөн

буухыг ...............гэнэ.

a)

А. Транскрипци                          

b)

B.Трансляци                             

c)

C.Трансдукци      

d)

D.Трансверси                            

e)

 E.Трансформаци

31.

Амьтны эсийн дотоод үйл ажиллагааны зөв дарааллыг нэрлэнэ үү.

a)

А. мРНХ - ДНХ - зРНХ - уураг              

b)

B. мРНХ - ДНХ - уураг - зРНХ

c)

C. зРНХ - мРНХ - ДНХ - уураг              

d)

D. ДНХ - мРНХ - зРНХ - уураг

e)

Е. уураг - мРНХ - ДНХ – зРНХ

32.

Өөх тос задалдаг ферментийг нэрлэнэ үү?

a)

А. Липаза          

b)

В. Амилаза         

c)

С. РНХ полимераза         

d)

D. Целлюлоза         

e)

E. Пепсин

33.

Уураг задалдаг ферментийг олоорой?

a)

А. Хеликаза            

b)

B. Сахароза            

c)

C. Липаза            

d)

D. Амилаза             

e)

E. Пепсин

34.

Ходоодны шүүсэнд байх пепсин нь ямар химийн холбоог таньж задлах вэ?

a)

A. Гликозид холбоо             

b)

B. Устөрөгчийн холбоо              

c)

C.Пептид холбоо       

d)

D. Эфирийн холбоо

35.

Судлаач 4 янзын бактерийн ажиллах температур болон энзимт урвалын хурдын хамаарлыг судалжээ. Аль темпратурт хүний шүд цоорох өвчин үүсгэх бактерийн энзимийг судлах боломжтой вэ?

a)

 А. 18ºС                         

b)

В. 37ºС                           

c)

С. 46ºС                             

d)

D. 78ºС   

36.

Нойр булчирхайн шүүсэнд байх липаза нь ямар химийн холбоог таньж задлах вэ?

a)

A. Гликозид холбоо             

b)

B. Устөрөгчийн холбоо               

c)

C.Пептид холбоо           

d)

D. Эфирийн холбоо

37.

Амьд бие махбодод усны хамгаалах үүргийг илэрхийлсэн өгүүлбэрийг сонгоно уу.

a)

А. Арьсны гадаргуугаар хөлс ялгарна.

b)

В. Ус нь эсийн дотоод даралтыг зохицуулж, түүний хэлбэр бүтцийг хадгална.

c)

С. Бүдүүн гэдэснээс ус шимэгдэнэ.

d)

D. Бодис, энергийн солилцооны бүх урвал усан орчинд явагдана.

e)

Е. Бие махбодын ихэнх хэсгийг ус эзэлнэ.

38.

Усны молекулуудын хооронд устөрөгчийн холбоо хэрхэн үүсэх вэ?

a)

A. Усны нэг молекулын устөрөгчийн атомуудын хооронд үүснэ.

b)

B. Усны хоёр молекулын устөрөгчийн атомуудын хооронд

c)

C. Усны хоёр молекулын хүчилтөрөгчийн атомуудын хооронд

d)

D. Усны хоёр молекулын хүчилтөрөгчийн болон устөрөгчийн атомуудын хооронд

39.

Нэг калори гэж энергийн ямар хэмжээ вэ?

a)

A. Нэг гр усыг цельсийн нэг хэмээр халаах энерги

b)

B. Зуун гр усыг цельсийн нэг хэмээр халаах энерги

c)

C. Нэг гр усыг цельсийн нэг зуун хэмээр халаах энерги

d)

D. Зуун гр усыг цельсийн зуун хэмээр халаах энерги

e)

E. Нэг л усыг цельсийн нэг хэмээр халаах энерги

40.

Дараах хүснэгтээс хоол тэжээлийн найрлаган дахь шим бодисыг илрүүлэх урвалжийг зөв харгалзуулсан хувилбарыг сонгоно уу.

 Шим бодис                         Урвалж бодис

1. Уураг                           а. Иодын уусмал

2. Өөх тос                        b. Биуретийн урвалж

3. Цардуул                      c. Этилийн спирт

a)

А. 1a, 2c, 3b          

b)

B. 1b, 2c, 3a          

c)

C. 1b, 2a, 3c          

d)

D. 1a, 2b, 3c           

e)

E. 1c, 2b, 3a

41.

Усны эргэлтийг диаграммаар үзүүлжээ. Транспирацийн үзэгдэл явагдаж байгааг ямар үсгээр тэмдэглэсэн бэ?

a)

A

b)

B

c)

C

d)

D

e)

E

42.

Далайн ёроолын харанхуйд орших зарим амьтад өөрөөсөө гэрэлтдэг эрхтэнтэй байдаг. Үүнийг юу гэж нэрлэдгийг сонгоно уу./

a)

A. Биолюминесценцийн үзэгдэл           

b)

  B. Фотопериодизм                         

c)

  C. Биологийн цаг

d)

D. Урт өдрийн гэрэлтүүлэг                     

e)

 E. Богино өдрийн гэрэлтүүлэг

43.

Бодгалиуд хоорондоо биеийн хэлбэр, бүтэц , өнгө зэрэг шинжээр ялгагдах нь зүйлийн ямар шалгуур шинж вэ?

a)

А. Генетикийн                        

b)

  В. Биохимийн                        

c)

 С. Газар зүйн

d)

D. Морфологийн                     

e)

Е. Физиологийн

44.

Сээр нуруугүйтний төлөөлөгчдийг  хүрээтэй нь зөв тохируул   

a)

A

b)

B

c)

C

d)

D

e)

E

45.

Амбулакраль эрхтэн ямар амьтанд байдаг вэ?                 

a)

А. Шавж                                

b)

В. Хавч                               

c)

С. Тэнгисийн од                  

d)

  D. Аалз

46.

Хөндий хэвлийтний хүрээний гол төлөөлөгч бүхий хариултыг сонгоно уу

a)

A. Дун, шүр, хясаа                        

b)

  B. Медуз, шүр, гидра              

c)

C. Гидра, медуз, дун

d)

D. Эмгэн хумс, шүр, гидра            

e)

E. Медуз,хясаа ,дун

47.

Хавтгай хорхойн ангид хамаарах шинжүүдийг сонгоно уу. 1. Гурван салаа мухар гэдэстэй               2. Бие нь тууз хэлбэртэй

3. Бие нь дугариг                 4. Саланги бэлэгтэй                 5. Хос бэлэгтэй

a)

A. 1, 4, 5              

b)

 B. 1, 2, 5             

c)

C. 1, 3, 4               

d)

D. 1, 2, 3                 

e)

E. 1, 3, 5

48.

Бүрэн хувиралтай шавьж аль нь вэ?

a)

А. Жоом           

b)

В. Царцаа            

c)

C. Зөгий            

d)

D. Голио            

e)

E. Бүгд мөн

49.

Доорхи зураг дээр ямар амьтны амны эрхтэнүүдийг үзүүлсэн бэ?

1. Эрвээхий

2. Шумуул

3. Жоом

4. Ялаа

5. Зөгий                                          

a)

 A. 1a2c3b4d5e             

b)

B. 1с2e3c4a5b             

c)

C. 1b2a3d4e5c                 

d)

D. 1c2е3a4d5b

50.

Ч.Дарвин амьд биеийн амьдралын төлөө тэмцлийг 3 хэлбэрт ангилсан. Дараах

жишээнүүдийг амьдралын төлөө тэмцлийн хэлбэрт харгалзуулна уу.

a)

A. 1а, 2с,3b            

b)

B. 1b, 2a, 3c            

c)

C. 1c, 2b,3a            

d)

D.1b,2c,3a              

e)

 E.1c,2a,3b