wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

тест 3 ийн 5 р хэсэг

Total questions: 59

Worksheet time: 30mins

Name
Class
Date
1.
/281./ Умайн гуурсан хоолойн битүүрлийг шалгахад хамгийн мэдээлэл сайтай шинжилгээний аргыг нэрлэнэ үү
a)
A. Гистеросальпингографи
b)
B. Пневмопельвиографи
c)
C. Кульдоскопи
d)
D. Лапароскопи
e)
E. Пертубаци
2.
/282./ Ургийн зүрхний цохилтыг чагнахад зайлшгүй хамааралтайг нэрлэнэ үү:
a)
A. Жирэмсний 12 долоо хоногтойгоос чагнана
b)
B. Төрөлтийн 1- үед цаг тутамд чагнана
c)
C. Хүйн баруун дээр тод сонсогдоно
d)
D. Фонендоскопоор илүү сайн сонсогдоно
e)
E. Дүлэлт болгоны дараа чагнана
3.
/283./ Биений юм мөчлөгийн ямар шатанд прогестерон даавар хамгийн их/өндөр түвшинд байх вэ?
a)
A. Ургийн цэврүү боловсрох үед
b)
B. Ургийн цэврүү боловсорсны дараа
c)
C. Шар бие гүйцэд боловсрох үед
d)
D. Биений юмны эхний өдөрт
e)
E. Биений юмны сүүлийн өдөрт
4.
/284./ Хламидийн халдварыг эмчлэхэд үр дүн сайтай эм нь:
a)
A. Пенициллины бүлгийн антибиотикууд
b)
B. Тетрациклины бүлгийн антибиотикууд
c)
C. Сульфаниламидын эмүүд
d)
D. Нитрафураны эмүүд
e)
E. Өвөрмөц антибиотикууд
5.
/285./ Цус алдалтын дайрлагын үед цусны ямар судсууд нарийсах вэ?
a)
A. Зах хязгаарын цусны судас
b)
B. Амьдралын чухал эрхтнүүдийн тэжээлийн судас
c)
C. Том хураагуур судас
d)
D. Том тараагуур судас
e)
E. Зүрхний титэм судас
6.
/286./ Төмрийн бэлдмэлийг хүнд цус багадалттай эмэгтэйд төрөлт, үр хөндөлтийн дараа яаж уулгах вэ?
a)
A. Өдөрт хагас шахмалыг уулгана.
b)
B. Өдөрт хагас шахмалаар 3 сарын турш уулгана.
c)
C. Өдөрт 1 шахмалыг уулгана
d)
D. Өдөрт 2 шахмалаар 3 сарын турш уулгана.
e)
E. Өдөрт 2 удаа 1 шахмалаар жирэмсний турш уулгана.
7.
/287./ Цэвэршилтийн дараа дааврын түвшин яаж өөрчлөгддөг вэ?
a)
A. Өөрчлөлт бага илэрнэ
b)
B. ФСГ болон ЛГ буурна
c)
C. ФСГ болон ЛГ нэмэгдэнэ
d)
D. Пролактин нэмэгдэнэ
e)
E. Прогестероны түвшин нэмэгдэнэ
8.
/288./ Бие махбодид агуулагдаж байгаа цусны хэдэн хувь байнгын эргэлтэнд байх вэ?
a)
. 90-100%
b)
B. 40-60%
c)
C. 20-30%
d)
D. 70-80%
e)
E. 100%
9.
/289./ Жирэмсний хугацааг сарын тэмдэгээр яаж тодорхойлох вэ?
a)
A. Сүүлийн сарын тэмдгийн сар өдрөөс 3 сарыг хасч 10 хоног нэмнэ
b)
B. Сүүлийн сарын тэмдгийн сар өдрөөс 3 сарыг хасч 7 хоног нэмнэ
c)
C. Сүүлийн сарын тэмдгийн сар өдрөөс 3 сарыг хасч 7 хоног хасна
d)
D. Сүүлийн сарын тэмдгийн сар өдрөөс 3 сарыг хасч 14 хоног нэмнэ
e)
E. Сүүлийн сарын тэмдгийн сар өдрөөс 3 сарыг хасч 14 хоног хасна
10.
/290./ Халдварт шар өвчтэй жирэмсэн эхийн жирэмслэлтийг таслах эсэхийг яаж шийдэх вэ?
a)
A. Жирэмслэлтийг тасласнаар эмнэлзүй хөнгөрнө
b)
B. Жирэмслэлтийг тасласнаар эмнэлзүй хүндэрнэ
c)
C. Жирэмслэлтийг таслах нь халдварт шар өвчин хөнгөрөх шалтгаан болдоггүй
d)
D. Жирэмслэлтийг таслах санаачлага ерөөс гаргах хэрэггүй
e)
E. Жирэмслэлийг яаралтай таслана
11.
/291./ Жирэмсний гестоз, даралт ихдэх өвчнөөс үл хамааран ямар ховор тохиолдолд артерийн даралт нэмэгдэх вэ?
a)
A. Чихрийн шижин өвчин
b)
B. Иценко-Кушингийн хам шинж
c)
C. Мендельсоны хам шинж
d)
D. Аорт-Каваль хам шинж
e)
E. Уушигны сүрьеэ
12.
/292./ Бөгс түрүүлэлтийн аль үед хамгийн их хүндрэл тохиолддог болохыг нэрлэнэ үү:
a)
A. Цэвэр өгзөг
b)
B. Холимог өгзөг
c)
C. Нэг хөлний буюу хөлний бүрэн биш түрүүлэлт
d)
D. 30 долоо хоногтой өгзөг түрүүлэлт
e)
E. 30 долоо хоногтой холимог өгзөг түрүүлэлт
13.
/293./ Ураг орчмын шингэн жирэмсний 39-40 долоо хоногтойд хэдэн мл байвал хэвийн гэж үзэх вэ?
a)
A. 200 гр хүртэл
b)
B. 201-300 гр хүртэл
c)
C. 700-800 гр хүртэл
d)
D. 1,2-1,5 литр хүртэл
e)
E. 1,5 литрээс их байвал
14.
/294./ Хүй унжих шалтгаан :
a)
A. Ургийн бүтэлт
b)
B. Шүргэлцэх бүслүүр үүсээгүй байх
c)
C. Төрөх хүчний сулрал
d)
D. Уйтан аарцаг
e)
E. Ихэс ховхрох
15.
/295./ Дутуу төрөлтийн дараах тохиолдлуудаас алины нь үед төрөлийг яаралтай сэдээх вэ?
a)
A. 33-34 долоо хоногтой халдварын шинж тэмдэггүй ургийн шингэн эрт гарч эхэлсэн, ураг бүтэлтгүй
b)
B. 35 долоо хоногтой, төрөлтийн үйл ажиллагаа эхэлсэн, ургийн шингэн гараагүй, ураг бүтэлтгүй
c)
C. 32-33 долоо хоногтой, эх халуунтай, ургийн шингэн эрт гарсан, ураг бүтэлттэй
d)
D. 37 долоо хоногтой, хожуу анхан төрөгч, төрлөгийн үйл ажиллагаа эхэлж байгаа ургийн шингэн шүүрч байна
e)
E. 37 долоо хоногтой төрөлт эхэлсэн, ургийн шингэн гараагүй
16.
/296./ Цусны эргэлтийн хямралын шинж баруун ховдлын үйл ажиллагааны алдагдлаар тод илэрч буй, хэрлэгийн А II зэргийн идэвхжилтэй, уушигны судасны II зэргийн даралт ихдэлттэй, дөнгөж үүссэн мерцаль хэм алдагдалтай эхчүүд өртөмтгийн хэддүгээр зэрэгт хамаарах вэ?
a)
A. Өртөмтгийн I зэрэг
b)
B. Өртөмтгийн IIIзэрэг
c)
C. Өртөмтгийн IIзэрэг
d)
D. Өртөмтгийн IVзэрэг
e)
E. Өртөмтгийн Vзэрэг
17.
/297./ Умайн салстын архаг үрэвслийн үед илрэх эмнэлзүйн гол шинж тэмдэг юу вэ?
a)
A. Халуурах
b)
B. Сарын тэмдэг хаагдах
c)
C. Хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөх
d)
D. Сарын тэмдгийн мөчлөг байнга алдагдах
e)
E. Цусархаг шингэн байнга гарах
18.
/298./ Монгол улсад эх барихын эмэгтэйчүүд судлалаар анхны эрдэмтэн хэн бэ?
a)
A. М.Дамбадорж
b)
B. Б.Жав
c)
C. Д.Ичинхорлоо
d)
D. Ч.Шагдар
e)
E. С.Дорж
19.
/299./ Хэвийн явцтай жирэмсэн үед ямар шинжилгээг заавал хийх шаардлагагүй вэ?
a)
A. Серологийн сорил
b)
B. Цусны резус-фактор
c)
C. Гемоглобины хэмжээг тогтоох
d)
D. Цэлмэнгийн ганодотропин даавар тодорхойлох
e)
E. Наалдац болон эсийн шинжилгээ
20.
/300./ Биений юмны мөчлөгийн хэдий үеэс өндгөвч прогестерон даавар ялгаруулж эхлэх вэ?
a)
A. Ургийн цэврүү боловсорч эхлэх үед
b)
B. Ургийн цэврүү боловсорч гүйцэх үед
c)
C. Эм бэлгийн эс гадагшилсны дараа
d)
D. Эм бэлгийн эс боловсрох үед
e)
E. Мөчлөгийн 22-26 дахь хоногт
21.
/301./ Эмэгтэйчүүдийн бэлгийн замын хламидийн үрэвслийг илрүүлэх хамгийн тохиромжтой шинжилгээний арга нь:
a)
A. Үтрээний наацыг Романовскийн будгаар будаж шинжлэх
b)
B. Хламидийг өсгөвөрлөж шинжлэх
c)
C. Хламидийн эсрэг биеийг иммуноферментийн шинжилгээгээр илрүүлэх
d)
D. Хламидийг серологийн аргаар илрүүлэх
e)
E. Үтрээний гаацын шинжилгээ
22.
302./ Ямар хэмжээний цус алдахад цус алдалтын дайрлагын III үе үүсэх вэ?
a)
. 20-30%
b)
B. 25-40%
c)
C. 40-45%
d)
D. 60-70%
e)
E. 70-80%
23.
/303./ Төмрийн бэлдмэлийг хүнд цус багадалттай жирэмсэнд яаж уулгах вэ?
a)
A. Жирэмсний турш өдөрт хагас шахмалыг ууна.
b)
B. Өдөрт хагас шахмалаар 3 сарын турш ууна.
c)
C. Жирэмсний турш өдөрт 1 шахмалыг ууна
d)
D. Өдөрт 2 шахмалаар 3 сарын турш, цаашид жирэмсний турш 1 шахмалаар ууна
e)
E. Өдөрт 2 удаа 1 шахмалаар жирэмсний турш ууна.
24.
/304./ Доорхи эмгэгээс аль нь үсэрхийлэх хандлага илүүтэй байдаг вэ?
a)
A. Тератома
b)
B. Ийлдэст цистоаденом
c)
C. Эндометриоид уйланхай
d)
D. Папиллярний цистоаденом
e)
E. Муцинозний цистоаденом
25.
/305./ Жирэмсний төгсгөлд эргэлдэх цусны хэмжээ хэдэн граммаар нэмэгдэх вэ?
a)
<900,0-1000,0
b)
B. 1100,0-1200,0
c)
C. 1500,0-1600,0
d)
D. >1600,0
e)
E. >2000,0
26.
/306./ Төрсний дараах эрт үед дундчаар хэдэн мл цус алдах вэ?
a)
A. 300 мл
b)
B. 200 мл
c)
C. 400 мл
d)
D. 500 мл
e)
E. 600 мл
27.
/307./ Хадуур эст цус багадал буюу НВ эмгэг юунаас болж үүсдэг вэ?
a)
A. НВ-ны молекулд глютамины хүчил валинаар солигдсоноос
b)
B. НВ-ны молекулд валины хүчил глютаминаар солигдсоноос
c)
C. НВ-ны молекулд глютамины хүчил лизинээр солигдсоноос
d)
D. НВ-ны молекулд гистасины хүчил валинаар солигдсоноос
e)
E. НВ-ны молекулд глютамины хүчил гисталинаар солигдсоноос
28.
/308./ Хэлээ амнаас гүйцэд гарахгүй, хахаж цацна. Хэлний булчин хатингир.
a)
A. Бульбар саа
b)
B. Хуурамч бульбар саа
c)
C. Хэлний дорхи мэдрэлийн саа
d)
D. Хэл залгиурын мэдрэлийн ян
e)
E. Зажлуурын булчингийн саа
29.
/309./ Баруун гар тохойгоор нугарч, сарвуу дотогш эргэсэн. Баруун хөл явахад чирэгдэж даялна.
a)
A. Вернике-Маннын байрлал
b)
B. Ромбергийн тэнцвэргүйдэл
c)
C. Steppage алхаа
d)
D. “Тамгалсан алхаа”
e)
E. “Мэлхий байрлал”
30.
/310./ Хуурамч бульбар сааны үед гэмтэх бүтцүүд:
a)
A. IX,X,XII хосын бөөмс
b)
B. IX,X,XII хосын кортико-нуклеар зам
c)
C. IX,X хосын мэдрүүл
d)
D. Nucleus dorsal
e)
E. Nucleus ambigus
31.
/311./ Унтаад сэрэхэд баруун гарын сарвуу унжсан. I,Y хурууг ойртуулах боломжгүй. Гэмтэл бэртэлд ойрд өртөөгүй. Үзлэгээр: Сарвуугаа гэдийлгэж чадахгүй. Сарвууны ар тал I-III хурууны харалдаа өвдөлтийн мэдрэхүй буурсан. Таны урьдчилсан онош:
a)
A. Мөрний сүлжээний доод салааны эмгэг
b)
B. n.radial гэмтсэн
c)
C. Мөрний сүлжээний дээд салааны эмгэг
d)
D. n.ulnar гэмтсэн
e)
E. n.median гэмтсэн
32.
/312./ Баруун гар огт хөдлөхгүй, тонус, гүний рефлексүүд арилсан. Мэдрэхүй хэвийн.
a)
A. сул саа
b)
B. чангарсан саа
c)
C. талсаа
d)
D. тэнцвэргүйдэл
e)
E. анестези
33.
/313./ Залуу оройн хоолны дараа гэнэт толгой өвдөж, огьж бөөлжиж, ухаан алдаж, хүлээн авах тасагт хүргэгдсэн. Ходоод цэвэрлэх, хордлого тайлах эмчилгээнд үр дүнгүй. Зайлшгүй илрүүлэх хамшинж:
a)
A. Пирамидын
b)
B. Сул сааны
c)
C. Полиневропатийн
d)
D. Ёзоорын
e)
E. Мэнэнгийн
34.
/314./ Хөхүүл охин, 6 сартай, толгойн тойрог 47см. Их зулай том, чинэрч лугшина. Грефе-н шинж тод үүснэ.
a)
A. Гавлын даралт ихсэлт-тархи усжилтын хамшинж
b)
B. Сульдаа
c)
C. Бамбайн хордлого
d)
D. Тэжээлийн доройтол
e)
E. Мэдрэл хордлогын хамшинж
35.
/315./ Хавирганы нум орчмоор хатгаж өвдөнө. Өвдөлт амьсгал авах, найтаахад ихэснэ. Хэвлийн дээд рефлекс үүсэхгүй.
a)
A. Ёзоорын хамшинж
b)
B. Хавирга завсрын мэдрэлийн өвдөлт
c)
C. Бүслүүр ярын ян
d)
D. Уушигны хатгалгаа
e)
E. Цээжний өвдөлт
36.
/316./ Баруун гар, мөр, цээжний баруун хагаст өвдөлт, t° мэдрэхүй арилсан. Мэдрэхүй алдагдсан хэвшинж:
a)
A. Ёзоорын хэвшинж
b)
B. дисталь хэвшинж
c)
C. Сегментын хэвшинж
d)
D. .Дамжих хэвшинж
e)
E. Мононеврит хэвшинж
37.
/317./ Баруун гар унжсан, мөр бугалганы булчин шуурч хатингиршсан. 2 ба 3 толгойт булчингийн шөрмөсний рефлексүүд үүсэхгүй. Мэдрэхүй хэвийн.
a)
A. Нэг мөчний чангарсан саа
b)
B. Нэг мөчний сул саа
c)
C. Дежерин-Клюмпке-гийн саа
d)
D. Эрба-Дюшенны саа
e)
E. Сувгийн хамшинж
38.
/318./ Сэтгэцийн эмгэгтэй хүнийг харах хандах үүрэгтэй асран хамгаалагч асрах үүргээ умартаж тухайн өвчтөнийг дэр мэдэн эмнэлгээс гарган явуулсан тохиолдолд уг этгээд нийгэмд аюултай үйлдэл хийвэл хариуцлага алдсан этгээд ямар хуулийн зүйл ангиар хариуцлага хүлээлгэх вэ?
a)
A. ЭХ-ийн 263 дугаар зүйлд заасан байдаг
b)
B. ЭХ-ийн 265 дугаар зүйлд заасан байдаг
c)
C. ЭХ-ийн 269 дугаар зүйлд заасан байдаг
d)
D. ЭХ-ийн 262 дугаар зүйлд заасан байдаг
e)
E. ЭХ-ийн 267 дугаар зүйлд заасан байдаг
39.
/319./ Өглөө сэрэхэд баруун сарвуу унжсан. Урьд орой нь архи уусан. Таны тавих урьдчилсан онош:
a)
A. N.radial невропати
b)
B. Тохойн сувгийн хамшинж
c)
C. Мөрний сүлжээний эмгэг
d)
D. N.medianus невропати
e)
E. Полиомиелит
40.
/320./ Зүүн нүдний ухархай руу цоргиж, хатгаж өвдөнө. Хүчтэй өвдөлтийн дараа нүднээс нулимс гоожиж, гэрэлд гялбасан. Нүдний эвэрлэг, дух, хуйханд цэврүүт тууралт гарч, шархалсан. Баруун нүд гүйцэд анигдахгүй. Баруун хацраар хий алдана.
a)
A. Гурвалсан мэдрэлийн ян
b)
B. Глаукомын хөдлөл
c)
C. Гассер зангилааны өвдөлт
d)
D. Мигренийн хөдлөл
e)
E. Эвэрлэгийн үрэвсэл
41.
/321./ Зүүн гар бугуйн үеэр хөдлөхгүй, бугалга шууны дотор талаар чиг хуруу чиглэж вдөлтийн мэдрэхүй буурсан. Гар янгинаж өвдөнө.
a)
A. нугас өмнөд эвэр С5-С7
b)
B. нугасны арын эвэр С 5-С7
c)
C. мөрний сүлжээ C7-Th1
d)
D. мөрний сүлжээ C5-C6
e)
E. нугасны бүтэн огтлол C5-C6
42.
/322./ Нэг настай хөхүүл хүүхдийн толгойн тойрог 40см. Нүүр толгойн харьцаа алдагдсан. Байнга уйлагнана. Таны урьдчилсан онош
a)
A. Микроцефали
b)
B. Гидроцефали
c)
C. Макроцефали
d)
D. Дизэмбриогенези
e)
E. Гипоксийн энцефалопати
43.
/323./ Сул сааны үед гэмтэх бүтцүүд
a)
A. Нугасны арын эвэр
b)
B. Нугасны өмнөд эвэр
c)
C. Нугасны хажуу эвэр
d)
D. Ganglion spinal
e)
E. Premotor cortex
44.
/324./ Цээжний баруунд эгмээс хавирганы нум хүртэл өнгөц, t° мэдрэхүй буурсан. Мэдрэхүй алдагдсан хэвшинжийг нэрлэнэ үү.
a)
A. Дамжих хэвшинж
b)
B. Хязгаарын хэвшинж
c)
C. Ёзоорын хэвшинж
d)
D. Сегментын хэвшинж
e)
E. Дисталь хэвшинж
45.
/325./ Сэтгэлийн хөдөлгөөн тогтворжуулах эмийг нэрлэнэ үү?
a)
A. Амитриптиллин
b)
B. Галоперидол
c)
C. Лити карбонат
d)
D. Амисулпирид
e)
E. Зуклопентоксил
46.
/326./ Хүний хэлснийг ойлгох боловч, өөрөө ярьж чадахгүй. Залгих рефлекс хэвийн
a)
A. Ойлгохын хэлгүйдэл
b)
B. Ярихын хэлгүйдэл
c)
C. Анартри
d)
D. Дизартри
e)
E. Бульбар саа
47.
/327./ Ахмад настай эрэгтэй хүнд юм өргөх үед цээжээр хатгаж, амьсгаа авах, найтах, ханиахад түвэгтэй. Зүрхний бичлэг хэвийн. АД 130/80мм.МУБ. Таны урьдчилсан онош:
a)
A. Ёзоор татагдлын өвдөлт
b)
B. Зүрхний бах
c)
C. Уушигны багтраа
d)
D. Бүсэлхийн радикулопати
e)
E. Архаг бронхит
48.
/328./ Баруун үе үе татагнаж булчин татна. Аажмаар суларч, явахад чирэгдэнэ. Бабинскийн рефлекс баруунд тод. Өвдөг, борвины рефлекс өндөр d˃s.
a)
A. өмнөд төв атираа зүүнд
b)
B. арын төв атираа зүүнд
c)
C. нугасны арын эвэр L1-L5
d)
D. нугасны өмнөд эвэр L1-L5
e)
E. нугас талласан L1-L5
49.
/329./ Хүний сэтгэхүй хэдээс хэдэн насны хооронд бүрэлдэн тогтдог вэ?
a)
20-25
b)
B. 18-22
c)
C. 22-25
d)
D. 20-22
e)
E. 18-25
50.
/330./ Нугасны өмнөд эврийн гэмтлийн шинж тэмдэг
a)
A. Захын саа
b)
B. Хорнерын шинж
c)
C. Төвийн саа
d)
D. Хуурамч бульбар саа
e)
E. Бульбар саа
51.
331./ Өсвөр насны залуу зүүн хөлөө чирж явна, нуруу хазайсан. 2 хөлийн гуя, өгзөгний булчин хатингар, зүүн талдаа илүү шуурсан. Зүүн хөлийн хөгжил хоцорсон.
a)
A. Энцефалитын үлдэц
b)
B. Полиомиелитын үлдэц
c)
C. Нугасны амиотрофи, Вердниг-Гоффманы хэлбэр
d)
D. Нугасны амиотрофи, Кугелберг-Ведандерын хэлбэр
e)
E. Миелопати
52.
/332./ Гарын сарвуу, тавхайн хүч буурч, булчингууд хатингиршсан. Тэнцвэр муу, харанхуйд илүү бүдчинэ. Хамшинжийн онош:
a)
A. Ёзоорын хамшинж
b)
B. Полиневритын хамшинж
c)
C. Дөрвөн мөчний сул саа
d)
D. Тэнцвэргүйдэл
e)
E. Мононеврит хамшинж
53.
/333./ 3 настай охин, хоолтой холбоогүй үе үе бөөлжиж, явахдаа гуйвах болсон. Орчны сонирхол тааруу. Нүд дотогш хялар. Өвчин богино хугацаанд даамжирсан
a)
A. Энцефалит
b)
B. Литтлын хамшинж, хүүхдийн тархины саа
c)
C. Марфаны хамшинж
d)
D. Бага тархины хавдар
e)
E. Лейкодистрофи
54.
/334./ 2 хөл хөдлөхгүй. Бабинскийн рефлекс тод. Шээс хоригдсон. Өсгий цооролттой.
a)
A. нугасны тал гэмтэл th5-7
b)
B. нугасны бүтэн гэмтэлth 5-7
c)
C. адуун сүүлийн хамшинж
d)
D. нугасны өмнөд эврийн гэмтэл L3-L5
55.
/335./ Сегментын хэвшинжийн мэдрэхүйн өөрчлөлт
a)
A. Нугасны арын эвэр
b)
B. Нугасны өмнөд эвэр
c)
C. Нугасны хажуу эвэр
d)
D. Ganglion spinal
e)
E. Premotor cortex
56.
/336./ 3 настай охин, явахдаа өлмийдэж гишгэнэ. 2 хөл явахад зөрөх хандлагатай. Шөрмөсний рефлексүүд өндөр. Хэл ярианы хөгжил наснаас хоцорсон боловч, хэлж ярьсныг ойлгоно. 2 настайдаа бусдын дэмжлэгтэй явж сурсан.
a)
A. ЗЗЗ
b)
B. ЗЗБ
c)
C. ЗББ
d)
D. БЗБ
e)
E. БББ
57.
/337./ 5 настай охин, 2 настай хөлд орсон. Хүнд ханиад хүрснээс хойш үгийн сан цөөрч, татах болсон. Уур уцаар их. Үе үе хий юм самардах, нойр муутай, татах болсон
a)
A. ЗЗЗ
b)
B. ЗЗБ
c)
C. ЗББ
d)
D. БЗБ
e)
E. БББ
58.
/338./ Нистагм, төрөлхийн катаракт, торовчийн нөсөөт хувьсал, харааны мэдрүүлийн атрофи хавсран илрэх хам шинжийг нэрлэнэ үү
a)
A. Лангтон Дауны өвчин
b)
B. Ромбергийн синдром
c)
C. Бурневилийн хам шинж
d)
D. Фридрайхын хам шинж
e)
E. Горнерийн хам шинж
59.
339./ Цагаан саарал өнгийн тунадас нүдний өмнөд хэсэгт хуримлагдан трабекул, сормосгон бие, болор дээр тунан сууж нээлттэй өнцөгт глауком үүсгэдэг ямар өвчин байдаг вэ?
a)
A. Дегенератив глауком
b)
B. Болрын шалтгаант глауком
c)
C. Увейтын глауком
d)
D. Псевдоэксфолиацын глауком
e)
E. Нөсөө задралын глауком