wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

ОУХ 11

Total questions: 11

Worksheet time: 6mins

Name
Class
Date
1.

Гуравдагч хөрш орнуудтай дипломат харилцаа тогтоосон оныг өгсөх эрэмбэд оруулна уу.

1. БНСУ 2. Япон 3. Турк 4. АНУ

a)

А. 4, 3, 1, 2

b)

В. 2, 3, 4, 1

c)

С. 3, 2, 1, 4

d)

D. 3, 2, 4, 1

2.

“Олон улсын харилцааны тоглогчид нь зөвхөн үндэсний бүрэн эрхт улсууд байдаг” гэж үздэг онолыг нэрлэнэ үү.

a)

А. Неолиберал онол

b)

В. Неореалист онол

c)

С. Либерал онол

d)

D. Реалист онол

3.

Улс орны асуудалд түлхүү анхаардаг, улс орнуудад илүү нээлттэй, байгууллагын бүтэцтэй, гишүүн улс орнуудын эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах чиглэлд түлхүү анхаардаг олон улсын харилцааны улс бус оролцогч аль нь вэ?

a)

А. Үндэстэн дамнасан корпорацууд

b)

В. Олон улсын төрийн бус байгууллага

c)

С. Олон улсын байгууллага

d)

D. Олон улсын хэвлэл мэдээллийн сүлжээ

4.

Монгол улс 2011 оны 7 дугаар сараас 2 жилийн хугацаатай даргалан ажилласан олон улсын байгууллага аль нь вэ?

a)

А. Олон улсын худалдааны эрх зүйн комисс

b)

В. Ерөнхий Ассамблейн 63 дугаар чуулган

c)

С. ЮНЕСКО-гийн гүйцэтгэх зөвлөл

d)

D. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/

5.

Монгол улс Япон улстай 1972 онд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Монгол улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд 1990-ээд оноос хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж түншлэлийн харилцаа ямар түвшинд хүрсэн бэ?

a)

Стратегийн түншлэл

b)

Иж бүрэн түншлэл

c)

Өргөн хүрээтэй түншлэл

d)

Иж бүрэн стратегийн түншлэл

6.

Олон улсын байгууллагын үйл ажиллагааны глобал түвшинд аль нь хамаарах вэ?

a)

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн

b)

Аль Кайда бүлэглэл

c)

Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга

d)

Евразийн эдийн засгийн холбоо

7.

Засгийн газрын оролцоо дэмжлэггүйгээр улс, үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулдаг глобал түвшний оролцогчид, тоглогчид, олон улсын байгууллагыг юу гэж нэрлэдэг вэ?

a)

гуравдагч хөршийн бодлого

b)

олон улсын харилцаа

c)

улс бус оролцогч

d)

олон улсын эрх зүй

8.

Олон улсын эрх зүйн хэм хэмжээг ........................................................................ гэж ангилдаг.

a)

албан ба албан бус

b)

диспозитив ба императив

c)

бичигдмэл ба бичигдмэл бус

d)

хувийн болон нийтийн

9.

2006 онд Монгол улсын Засгийн газрын зүгээс манлайлан санаачилга гаргаж үүсгэн байгуулалцсан олон улсын байгууллага аль нь вэ?

a)

ЮНЕСКО-гийн гүйцэтгэх зөвлөл

b)

Олон улсын атомын энергийн агентлаг

c)

Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв

d)

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/

10.

Монгол улс, Бүгд найрамдах Солонгос улс нь олон зуун жилийн харилцааны түүхтэй Азийн орнууд юм. 1990 онд орчин үеийн диполмат харилцаагаа тогтоож хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжсөн бол түншлэлийн харилцаа ямар түвшинд хүрсэн бэ?

a)

Иж бүрэн түншлэл

b)

Стратегийн түншлэл

c)

Өргөн хүрээтэй түншлэл

d)

Иж бүрэн стратегийн түншлэл

11.

“АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой гуравдагч хөршийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болно.” гэж Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд заажээ. Монгол улс яагаад “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг хэрэгжүүлэх болсон бэ?       

a)

Монгол улс зөвхөн БНХАУ-ын хамааралд бус дээрх улсуудын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.

b)

Монгол улс Азийн бүсийн  хамааралд бус Америк, Европын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.

c)

Монгол улс зөвхөн хоёр хөршийн хамааралд бус тэдний нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.

d)

Монгол улс зөвхөн Буриад, Өвөр Монголынхамааралд бус тэдний нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.