NEW
Font size
WorksheetsБҮТ даалгавар 8-2
Total questions: 30
Worksheet time: 15mins
Нэгэн сурагчийн зурсан навчны амсрын эсийг үзүүлжээ. Зурагт ямар эрхтэнцрийг буруу заасан байна вэ?
A. Амсар
B. Мембран бүрхүүл
C. Сийвэн
D. Эсийн хана
Баганан эсийн зургийг ашиглан мэдрэлийн эсэд байдаггүй бүтцийн хэсгийг сонгоно уу.
A. 1 ба 2
B. 2 ба 5
C.3 ба 4
D. 4 ба 5
Фотосинтезийн үр дүнд үүсдэг бодисыг сонгоно уу.
А. Глюкоз
В. Өөх тос
С. Сахароз
D. Уураг
Амьсгалах эрхтний зургийг ажиглан “5” дугаартай амьсгалах эрхтнийг зөв нэрлэнэ үү.
A. Залгиур хоолой
B. Улаан хоолой
C. Мөгөөрсөн хоолой
D. Гуурсан хоолой
Амьсгалын эрхтний зургийг ажиглан, “3” дугаартай эрхтнийг зөв нэрлэнэ үү.
A. Залгиур хоолой
B. Улаан хоолой
C. Мөгөөрсөн хоолой
D. Гуурсан хоолой
Дараах эсүүдийн аль нь митоз хуваагдлаар үүсдэггүй вэ?
A. Амёб
B. Бөөрний эс
C. Өндгөн эс
D. Элэгний эс
Дараах зургуудыг ажиглаад ургамлын эсийг олно уу.
1
2
3
4
Бага араа аль нь вэ?
A
B
C
D
Их араа аль нь вэ?
A
B
C
D
Ямар бодисын дутагдлаас шалтгаалан хүний буйлнаас цус гардаг вэ?
A. Кальци
B. Төмөр
C. Витамин С
D. Витамин Д
Ургамал хөрснөөс ус сорж авахад гол үүрэгтэй хэсгийг сонгоно уу.
A. Золом
В. Ксилем
С. Үндэсний үсэнцэр
D. Флоэм
Навчинд агуулагдах цардуулыг ................уусмалаар таних ба .................. өнгө үзүүлдэг.
А. Бенедикт, цэнхэр
B. Биурет, нил ягаан
С. Иодын, хөх
D. Спиртийн, ягаан
Агаарыг шүүх, бүлээцүүлэх, чийглэх үүрэгтэй эрхтэнг олоорой.
A. Цулцан
B. Төвөнх
C. Хамрын хөндий
D.Гуурсан хоолой
Амьсгалаар авах агаарын найрлага харьцангуй тогтмол байдаг ба хүчилтөрөгч .......хувийг нь эзэлдэг.
A.79.04%
B. 79.5%
C. 20.93%
D.16.0 %
Үсэнцрийн эс үндэсний аль бүсэд байрладаг вэ?
A.Дамжуулах бүс
B. Сорох бүс
C. Хуваагдах бүс
D. Өсөх бүс
Ногоон ургамал фотосинтезийн процессын үр дүнд үүссэн шим бодисоор хооллолдог. Энэ нь хооллолтын ямар хэлбэр вэ?
А. Автотроф
В. Гетеротроф
С. Миксотроф
D. Хемотроф
Фотосинтезийн процесст хэрэглэгдэж, шим бодис үүсгэхэд оролцдог хий аль нь вэ?
А. Азот
В. Устөрөгч
С. Нүүрсхүчлийн хий
D. Хүчилтөрөгч
Фотосинтезийн үр дүнд ялгардаг хийг сонгоно уу.
А. Азот
В. Устөрөгч
С. Нүүрсхүчлийн хий
D. Хүчилтөрөгч
Фотосинтезэд тохирох ойлголтыг сонгоно уу.
А. Навчны амсраар ус уурших үзэгдэл
В. Нарны гэрлийн тусламжтайгаар шим бодис нийлэгжих үзэгдэл
С. Ус шингээсэн үр соёолж эхлэх үзэгдэл
D. Флоэмээр шим бодис зөөвөрлөгдөх үзэгдэл
Зүрхний хоёр ба гурван хавтаст хавхлагийн үүргийг сонгоно уу.
A. Зүрхийг баруун, зүүн гэсэн хоёр хэсэгт хуваах
B. Зүрхний ховдол, тосгуурыг зааглан, цусыг нэг чиглэлд урсгах
C. Зүрхний булчинг хүчилтөрөгч болон шим бодисоор хангах
D. Зүрхний булчинг агшаах цахилгаан сэрэл үүсгэх
Доорх идэш тэжээлийн бүдүүвчийг ашиглан хоёрдогч хэрэглэгчийн тоог зөв тэмдэглэсэн өгөгдлийг олно уу.
1
2
4
5
Зураг дээрх амьтны бүтцийг сайтар ажиглан, гэрэл бага үед явагдах хооллолтын хэлбэрийг зөв тодорхойлсныг олно уу.
A. Шилбүүртэй учир амьтан шиг гетеротроф аргаар хооллоно.
B. Хлорофиллтэй тул ургамал шиг автотроф аргаар хооллоно.
C. Эсийн бүрхүүлтэй тул амьтан шиг гетеротроф аргаар хооллоно.
D. Хлорофилл, шилбүүртэй тул миксотроф аргаар хооллоно.
Зураг дээрх амьтны бүтцийг сайтар ажиглан, гэрэлтэй үед явагдах хооллолтын хэлбэрийг зөв тодорхойлсныг олно уу
A. Шилбүүртэй учир амьтан шиг гетеротроф аргаар хооллоно.
B. Хлорофиллтэй тул ургамал шиг автотроф аргаар хооллоно.
C. Эсийн бүрхүүлтэй тул амьтан шиг гетеротроф аргаар хооллоно.
D. Хлорофилл, шилбүүртэй тул миксотроф аргаар хооллоно.
Амьд биеийн ангилал зүйн аймгийг дараах түлхүүр бичгийн аль нь зөв тодорхойлсон байна вэ?
A. Вирус
B. Монер
C. Протиста
D. Ургамал
Дараах түлхүүрийг ашиглаад “II” дугаартай амьд бие аль аймгийн төлөөлөгч болохыг тодорхойлно уу.
A. Амьтан
B. Монер
C. Протиста
D. Мөөг
Нэг эстний /протиста/ төлөөөлөл болох амёбын монерын аймгаас ялгаатай гол шинжийг зөв нэрлэсэн дугаарыг олно уу.
A. 1,4
B. 2,5
C. 2,6
D. 3,5
Нэгэн үл мэдэгдэх модлог ургамлын ишийг зурагт харуулав. Энэхүү ургамлыг салаалсан ангилалзүйн түлхүүр ашиглан тодорхойл.
1.а. Цагаан холтост навчит мод................................. 2-ыг дага
1.б. Мөнх ногоон шилмүүст мод................................. 3-ыг дага
2.а. Навч өндгөрхүү гурвалжин хэлбэртэй ................ A
2.б. Навч хөрөөн шүдлэг бүтэцтэй ............................. B
3.а. Шилмүүс 5,5-аар багцлан гарсан ......................... C
3.б. Шилмүүс 30-40-өөрөө багцлан гарсан ................. D
A. Навч өндгөрхүү гурвалжин хэлбэртэй
B. Навч хөрөөн шүдлэг бүтэцтэй
C. Шилмүүс 5,5-аар багцлан гарсан
D. Шилмүүс 30-40-өөрөө багцлан гарсан
Янз бүрийн амьтдын цусны эргэлтийн тогтолцооны талаарх дараах мэдээллийг хянаж үзээд зөв хариуг сонгоно уу?
А
В
С
D
Доорх зургийг ажиглан, “1” дугаар бүхий бүтцийг нэрлэнэ үү.
A. Хромосом
B. Дээд мөр буюу q мөр
C. Центросом
D. Доод мөр буюу p мөр
Доорх зургийг ажиглан ямар эсийн хуваагдал болох, ямар ач холбогдолтой болохыг зөв илэрхийлсэн өгөгдлийг сонгоно уу.
A. Биеийн эсийн хуваагдал, эхийн удмын мэдээллийн тал нь дамжина
B. Бэлгийн эсийн хуваагдал, эхийн удмын мэдээлэл бүрэн дамжина
C. Митоз хуваагдал, эхийн удмын мэдээлэл бүрэн дамжина.
D. Мейоз хуваагдал, эхийн удмын мэдээлэл тал нь дамжина.
