NEW
Font size
WorksheetsНийгмийн Судалгаа
Total questions: 33
Worksheet time: 17mins
Хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт, эмх цэгц бүхий, улс төрийн хувьд бие даасан өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдлийг юу гэдэг вэ?
Нийглэл
Үндэстэн
Нийгэм
Бүлэг
Гэр бүл
“Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоо” гэж үзсэн социологич хэн бэ?
Г.Мид
В.Занден
О.Конт
М.Вебер
К.Маркс
Хэм хэмжээ зөрчсний төлөө сануулга өгөх, ажлаас нь халах, торгох, эрхийн нь хязгаарлах, хорих, цаазаар авах зэрэг үүрэг хүлээлгэн байгууллагын хүрээнд хэрэгждэг үйл ажиллагаа нь хяналтын ямар төрөлд хамаарах вэ?
Албан бус хяналт
Эрх зүйн хэм хэмжээ
Харилцагч
Дүрэм
Албан хяналт
Тоон судалгааны аргадз аль нь хамаарахгүй вэ?
Мэдээлэл цуглуулах үйл явц нь ихэвчлэн горимоор явагдах ба мэдээлэл нь тоогоор илэрхийлэгддэг.
Таамаглалыг шалгахад зорих ба өгөгдсөн тооны хувсагчийн хамаарлыг шалгадаг анхаарна.
Хэмжигдэхүйц мэдээлэл цуглуулснаа хэмжих, анализ хийх, мэдээлэл стандарчлах.
Математик статистикийн аргуудаар шинжилгээ хийх ба стандарчлалд загварын дагуу үр дүнг нэгтгэн бичнэ.
Дээрх бүгд хамаарна.
Нийгмийн институтийн чиг үүргийг судална гэдэг нь түүний гүйцэтгэж буй үүрэг буюу үйлдлийн үр дүнд ямар үр дагавар бий болов гэдгийг судлах хэрэг гэж үзсэн социологич хэн бэ?
Р.Мертон
Э.Дюркгейм
Ж.Мид
О.Конт
Хоёр ба түүнээс дээш тооны хүмүүс бие биенийхээ үйлдэлд тэмдэгийг ашиглах замаар хариу өгч буй үйл явцыг хэрхэн нэрлэдэг вэ?
Харилцлаа
Аман харилцлаа
Харилцан үйлдэл
Харилцан үйлдэлтэй
Нийгмийн харилцан үйлдлийн явцад хувь хүн бусдын үүргийг хүлээн авах замаар “Би нь бүрэлдэн бий болдог” гэж үзсэн эрдэмтэн хэн бэ?
Ж.Г.Мид
К.Маркс
Э.Дюркгейм
Р.Мертон
Соёл судлал нь ... зууны эхэн үед бие даасан шинжлэх ухаан болжээ. Тохирох хариултыг дугуйлна уу?
XVI
ХХ
XVII
XIX
“Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар, дадлуудыг багтаасан цогц” гэж үзсэн эрдэмтэн хэн бэ?
Ж.Мейроос
Р.Бенедикт
Э.Тайлор
А.Гидденс
Герман философич Эрнест Кассирерийн үзэл санаанд аль өгүүлэл хамаарахгүй вэ?
Хүн бол физик (байгалийн) ертөнцөд төдийгүй бэлэгдлийн ертөнцөд амьдарна.
Хүн бол бэлэгдэл бүтээдэг амьтан
Хүний бие бол дохиоллын шинжийг агуулсан байдаг.
Овог аймгуудын хэл, домог, шашин, урлаг зэрэг соёлын үзэгдлийг судалсны үндсэн дээр соёлын тухай бэлэгдлийн онолыг үндэслэжээ.
Нийт хүн төрөлхтний хувьд хүлээн зөвшөөрөгдсөн утга чанарууд бөгөөд сайн үйл, эрх чөлөө, шударга ёсыг ямар ч ард түмэн эрхэмлэдэг. Энэ нь...
Үнэлэмж
Үнэлэмжийн баримжаа
Тохирох хариулт алга
Үнэлгээ
Хүн төрөлхтний соёлд байдаг нийтлэг загварын тухай үзэл баримтлалыг боловсруулах оролдлого хийж, соёлын нийтлэг шинжийн учир шалтгааныг хүний суурь хэрэгцээ, зорилго, итгэл, үнэмшилтэй холбосон эрдэмтэн хэн бэ?
Бенедикт
Ж.Мёрдок
А.Гидденс
Э.Тайлор
Соёлыг олон янзаар ангилж болдог. Тэгвэл олон улсын соёл, улс үндэстний соёл гэсэн ангилал нь:
Соёлын диверсификаци
Соёлын түвшин
Соёлын бүсчлэл
Соёлын шинэчлэл
Сонгодог хөгжим соёлын аль хэлбэрт багтах вэ?
Нийтийн соёл
Ардын соёл
Элитийн соёл
Дэд соёл
“Боловсрол нь хувь хүний нийгэмшүүлэх үүрэг гүйцэтгэдэг” гэдэг нь ямар утгатай вэ?
Орчин үеийн нийгэмд хүмүүс сургуулийн орчинд олон цагийн өнгөрөөж байгаа ба гэрлэж хүмүүстэй танилцан, уулзаж, нөхөрлөж байна.
Уламжлал нийгмийн гэр бүл, шашин нь хүмүүстэй ёс суртахууны болон нийгэмшүүлэх үүрэгтэй.
Боловсрол нь хувь хүнийг нийгэмд амьдрахад шаардлагатай мэдлэг, итгэл үнэмшил, үнэлэмжтэй болгодог.
Боловсрол нь зөвхөн мэргэжлийн ур чадвар олгодог.
Санамсаргүй түүврийн аргыг ашиглан, олон хүн амыг хамруулан судлагдахууны дүр төрхийг тодорхойлох, шалтгаант хамаарлыг тодорхойлох зорилготой бол аль аргыг сонговол оновчтой вэ?
Ажиглалтын арга
Асуулгын арга
Ярилцлагын арга
Туршилтын арга
Аль нь тоон судалгааны арга вэ?
Мэдээллийн утгыг ойлгож, дүрслэн харуулахад зориулагдсан
Мэдээлэл нь баримт бичиг, ажиглагдсан зан үйл, үг яриа байна
Хэмжилтийн мэдээлэл цуглуулахад өмнө хийж, авах мэдээллээ стандартчилна
Задгай мэдээллээс ерөнхий сэдэв, түүний нотолгоог олж авахад дүн шинжилгээ хийнэ
Соёл буюу culture гэдэг нь colere гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд ... гэсэн утгатай.
Соёл
Соёлуулан боловсруулах, хөрс боловсруулах
Оюуны үнэт зүйлс
Материаллаг үнэт зүйлс
Монгол үндэстний соёлыг нийтлэг шинжүүдээс аль нь биш вэ?
Монгол орон бол эртний соёлт орон
Монгол улс дэлхийн хойд хязгаар соёлын хэв маягтай Дорнын соёлын хүрээнд хамарна
Манай орон бол Буддын соёлт орон
Монгол орон бол суурьшмал соёл иргэншилтэй орон
Монгол хүн бүсийг хүний сүлд хийморь гэж үздэг. Тиймээс бүсээ дутуу бүслэн алдруулан, чирч явахыг цээрэлдэг..... гэсэн нь соёлын аль элементээр тайлбарлах вэ?
Хэл
Үнэлэмж
Хэм хэмжээ
Бэлгэ тэмдэг
Аль нь зохиомол хэл биш вэ?
Археологийн хэл
Математикийн хэл
Монгол хэл
Философийн хэл
Монголын соёлын нэгдмэл шинжид аль нь хамаарахгүй вэ?
Монгол, Казак, үндэсний соёлоос бүрддэг
Монгол аж төрөх ёс, ардын урлаг, хэл, төрт ёс, аман болон бичгийн соёл,хуримтлуулсан мэдлэг туршлага, ёс заншил
Уртын дуу, хөөмий, исгэрээ, морин хуур зэрэг дуу хөгжмийн урлагийн бүтээлээр хүн төрөлхтний соёлын өв санг баяжуулсан ард түмэн бол монголчууд юм.
Дээрх бүгд хамаарна
Дотооддоо онцлог ялгаа бүхий соёл бүрэлдэх хийгээд соёлуудын харилцаа өргөжих боломжтой соёлыг..... гэнэ.
Нэг хэв маягийн соёл
Олон хэв маягийн соёл
Хоёр хэв маягийн соёл
Аль нь ч биш
"Соёлын бэлтгэлийн чиг үүрэг" гэж юуг хэлэх вэ?
Газар ус, өвөр дээдэс, ёс заншлаа дээдэлж ирсэн арга ухаан
Үйлдвэрлэл, шинжлэх ухааныг бүтээл туурвих үйл ажиллагаа
Нийгэм болон нийгмийн хэсэг бүлгийн оюун санаа, материаллаг байдал, мэдлэг, оюун сэтгэл санааны шинэ байдлын илэрхийлэл
Сургуульд хонх бол хичээл эхэлсэн, дууссанг илтгэх тэмдэг
"Эдийн засаг" нийгмийн институтын чиг үүрэг юу вэ?
Эрүүл аж төрөх, эрүүл мэндийг хангах хамгаалах
Нийгмийн нэгдэл нягтралыг хангах, дээд ариун зүйлд итгэх, сүсэглэх
Амгалан тайван байдлыг хангах, нийглэг асуудлыг шийдэх
Хэрэгцээт бараа, үйлчилгээээр хангах
"Ил үүрэг" нийгмийн институтын чиг үүрэг юу вэ?
Эрүүл аж төрөх, эрүүл мэндийг хангах хамгаалах
Нийгмийн гишүүншлийг төрүүлэх, нийгэмшүүлэх
Амгалан тайван байдлыг хангах, нийглэг асуудлыг шийдэх
Хэрэгцээт бараа, үйлчилгээээр хангах
"Соёлын нэгтгэн зохицуулах чиг үүрэг" гэж юуг хэлэх вэ?
Газар ус, өвөр дээдэс, ёс заншлаа дээдэлж ирсэн арга ухаан
Үйлдвэрлэл, шинжлэх ухааныг бүтээл туурвих үйл ажиллагаа
Нийгэм болон нийгмийн хэсэг бүлгийн оюун санаа, материаллаг байдал, мэдлэг, оюун сэтгэл санааны шинэ байдлын илэрхийлэл
Сургуульд хонх бол хичээл эхэлсэн, дууссанг илтгэх тэмдэг
Дараах бүдүүвчээс Монгол соёл /а/, Монгол соёлын өв /б/ гэсэн ойлголтуудын хамаарлыг зөв үзүүлсэн бүдүүвч аль нь вэ?
Бүдүүвч 1
Бүдүүвч 2
Бүдүүвч 3
Бүдүүвч 4
Өмнөд Азид гүнцэг барихдаа баруун гараараа барьдаг, Алс дорнодод савхаар, харин Европд халбага, сэрээ хэрэглэдэг . Хүмүүс энэ ертөнцийн хаана ч амьдарч байсан ялгаагүй адилхан биологийн хэрэгцээтэй байж, ижил түгээмэл асуудалтай байнга тулгарч байдаг. Энэ нь соёлын ямар шинжийг илэрхийлж байна вэ?
A. Соёлын түгээмэл шинж
B. Соёлын нэгдмэл
C. Соёлын олон янз байдал
D. Олон загварын соёл
Антропологич Э. Тайлорын соёлын тодорхойлолт аль нь вэ ?
Соёл гэдэг нь нийгэм болон нийгмийн хэсэг булгийн оюун санаа, материаллаг байдал, мэддэг, оюун сэтгэл санааны шинж байдлын цогц мөн
. Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар дадлуудыг багтаасан цогц юм.
Соёл нь урлаг утга зохиол төдийгүй амьдралын хэв маяг, үнэ цэнтэй систем, уламжлал, итгэл үнэмшлийг хамаарна
Соёл бол хүний оюун ухааны үр дүнд бий болсон бүхий л зүйлийн ерөнхий нэр мөн.
Аль нь олдмол статусын жишээ болох вэ?
Сурагч Б.Эрхсаран FM радиогийн хөтлөгчөөр ажилладаг.
Миний ээж Боржигин овогтой
Сурагч Б.Эрмүүн айлын дунд хүү бөгөөд өндөр нуруутай
Иргэн Г.Сумьяа Завхан аймгийн уугуул
Нийгэмшилтийн төрлүүдийг зөв харгалзууларай
1a 2c3b4d
1b2a3c4d
1c2a3b4d
1d2a3b4c
Нийгмийн институтуудын чиг үүргүүдийг зөв харгалзуулаарай.
1d2g3e4c5b6a7f
1b2e3g4c5d6a7f
1a2g3f4c5b6d7e
1g2e3d4c5b6a7f
