wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

№4 Ц. Түмэнбаяр "Монгол гутал" эх quizziz

Total questions: 10

Worksheet time: 36mins

Name
Class
Date
1.

Дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийг олоорой.


1. омогших a) вааданд боох ороох

2. элдэвлэх b) үлэмж ихээр сүйрүүлэх, үхүүлэх


3. баадагнах c) юмны халуун илч, уур юманд хүрч халаах

4. цоргиулах d) зүйл бүрийн арга сэдэх

5. хиаруулах e) бардам дээрэнгүй болох

a)

A. 1a2c3d4e5b

b)

B. 1a2b3e4c5d

c)

C. 1е2d3a4c5b

d)

D. 1a2d3c4a5b

e)

E. 1d2c3a4e5b

2.

“Өвөг эцгийн үлдээсэн энэ гутал гөлмөнд удаан үрэгдсэнээс түрий нь халцарч, зуузай нь хазайж өсгий, ул нь элэгджээ.” - өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.

a)

A. Монгол эмээлд байдаг тусгай бэлтгэгдсэн арьс, шир, хивс даавуу зэргээр хийдэг олом жирмийн халхавч жийрэг

b)

B. Эмээл, янгирцаг мэтийн дор жийрэглэн тохох юм

c)

C. Тэмээний атавч, эмээл, хивсэн тохош

d)

D. Морины гэдсэн доогуур оруулан авчирч горхинд жирмийг оруулан татаж тогтоох голдуу хялгас томж хийх оосор

e)

E. Эмээлийн хавтасны өмнө хойдод унжуулсан сур

3.

“Тэр монгол гутал он цагийн урт, хүнд бэрх аян замыг туулсан” гэсэн санааг батлах баримт аль нь вэ?

a)

A. Музей, үзмэрт түүхэн үйл явдлын гэрч болгож тавибал илүү ач холбогдолтой байх биз.

b)

B. Өвөг эцгийн үлдээсэн энэ гутал гөлмөнд удаан үрэгдсэнээс түрий нь халцарч, зуузай нь хазайж өсгий, ул нь элэгджээ.

c)

C. Элдэв гоёл чимэггүй бүдүүн бааздуухан боловч аян жин, хар бор ажлын ая даахаар, хэдэн жилийн битгий хэл хэдэн зууныг ч өлхөн элээх гутал санж.

d)

D. Энэ гутал бол манай удмын чанд нууц, ганц нандин дурсгал, ариун бахархал юм.

e)

E. Аав энэ гутлыг ямар ч шүтээнээсээ илүү нандигнан хадгалж, хэнд ч үл үзүүлнэ.

4.

Зохиолын баатар ямар зорилгоор Цагаан хэрэм рүү явсан бэ?

a)

A. Өвгийнхөө үлдээсэн монгол гутлыг өндөр үнэ хүргэн зарах гэж

b)

B. Цагаан хэрэм үзэх гэж

c)

C. Өвөг дээдсийнхээ өнийн захиасыг биелүүлэх гэж

d)

D. Цуглуулсан хэдэн төгрөгөө өсгөж, ганзагын наймаа хийх гэж

e)

E. Цагаан хэрэм дээр гадаадын олон хүний өмнө үндэсний хувцсаараа гайхуулах гэж

5.

Эхэд дэвшүүлсэн асуудал буюу сэдвийг олоорой.

a)

A. Монгол гутлын тухай

b)

B. Эх орны тусгаар тогтнолын тухай

c)

C. Монгол өв соёлын тухай

d)

D. Эр хүний омогшлын тухай

e)

E. Монгол бахархлын тухай

6.

Эхийн гол санааг илэрхийлсэн өгүүлбэрийг олоорой.

a)

A. Энэ бол манай удмын чанд нууц, ганц нандин дурсгал, ариун бахархал юм.

b)

B. “Морин дэл дээр дарцаглаж Монголоо гэж чээжээ дэлдсэн Би монгол эр хүн” гээд Цагаан хэрэмийг доргитол дуулмаар омогшиж байна.

c)

C. Аяны замд “гахай” чирч хамт явсан ганзагын наймаачид “Наадах гутал чинь дотор газар үнэ хүрэхгүй ээ. Харин эртний эдлэл цуглуулагчид худалдвал овоо юм чангаана.

d)

D. Ээ хөх тэнгэр минь. “Марал илжигний туурай, маалинган шаахайн мөр Халхын нутагт бүү гарга…!” хэмээсэн дээдсийн зарлиг яалаа гэх үг тархин дундуур минь галтай ташуур шиг тас буух нь тэр ээ.

e)

E. Би дэлхийн дайдад нэрээ ч, мөрөө ч мөнхөлсөн Чингис хааны удамт монгол хүн.

7.

“Өвгийн эрхэм захиасыг ийнхүү гүйцэлдүүлсэндээ насны хүсэл биелсэн мэт сэтгэл хангалуун, цээж бардам алхаж явлаа.” гэсэн өгүүлбэрийн дүрслэх ур маягийг олоорой.

a)

А. Багасгал

b)

B. Амьдчилал

c)

C. Төлөөлөл

d)

D. Адилтгал

e)

E. Ёгтлол

8.

Өвөөгийн яриаг дурсан санасан байдлаар илэрхийлсэн өгүүлбэрийг олоорой.

a)

A. Өвөө минь арван гурав дөрөвхөн настайдаа хүний нутагт үнсэнд хаягдсан шалз шиг хоцорч, амь зуухын эрхээр тарвага, зурамны амь тасалдаг болсон гэж ярьж билээ.

b)

B. Өвөөгийн минь ар дагзанд тэнгэрийн заадас шиг урт цагаан сорви тархийг нь хоёр хуваан тодоос тод гялтайн харагддаг сан.

c)

C. За миний хүү, хэзээ нэгэн цагт тэр хүртэл тэмцэж байлдаж явсан гутлын минь мөрийг Цагаан хэрэм дээр чи л гаргаж өвөг дээдсийнхээ өнийн захиасыг биелүүлэх болтугай хэмээн үлдээсэн гутал нь юм чинь.

d)

D. Өвөө минь их хэлмэгдүүлэлтийн үед ногоон малгайтнууд “феодалын үлдэгдэл гутал” гээд шатаачих вий гэхээс айж, хадны завсар хүртэл нууж байсан гэдэг.

e)

E. Өвөг эцэг минь зуугаад жилийн тэртээ энэ гуталтайгаа Манлайбаатар Дамдинсүрэнгийн цэрэгт элсэж, нэгдсэн Монгол Улсыг байгуулах их аян дайнд

мордон, Цагаан хэрэм хүрээд буцсан гэдэг.

9.

Дараах өгүүлбэрийг цаг хугацаагаар нь зөв дарааллуулсан хэсгийн дугаарыг олоорой.

1. Өвөг эцэг минь зуугаад жилийн тэртээ энэ гуталтайгаа Манлайбаатар Дамдинсүрэнгийн цэрэгт элсэж, нэгдсэн Монгол Улсыг байгуулах их аян дайнд

мордон, Цагаан хэрэм хүрээд буцсан гэдэг.

2. Өндөр өвөг минь Манжийн хааны төмөр сүргийн ихэнхийг бичин жилийн зуданд хиаруулж, ялд унан, банздуулсныхаа дараа шархаа даалгүй шоронд амиа

алдсан аж.

3. Аав энэ гутлыг ямар ч шүтээнээсээ илүү нандигнан хадгалж, хэнд ч үл үзүүлнэ.

Өвөө минь арван долоохон настайдаа зуун тарваганы арьсаар худалдаж авсан энэ гутлаа өмсөөд, цахиур буугаа үүрэн манж, хятадаас нутгаа чөлөөлөх цэрэгт морджээ.

4.Одоо би өвөг эцгийнхээ мөрөөдлийг биелүүлж, урт цагаан хэрмэн дээр гишгэж байна

a)

A. 1, 2, 4, 3, 5

b)

B. 2, 3, 1, 3, 5

c)

C. 5, 3, 4, 2, 1

d)

D. 2, 1, 4, 3, 5

e)

E. 2, 1, 3, 4, 5

10.

Өвөө минь арван гурав дөрөвхөн настайдаа хүний нутагт үнсэнд хаягдсан шалз шиг хоцорч, амь зуухын эрхээр тарвага, зурамны амь тасалдаг болсон гэж ярьж билээ.” гэсэн өгүүлбэрийн онцолсон үгтэй утгаараа тохирох үгийг олоорой.

a)

А. цаг нөгцөөх

b)

B. хувиа борлуулах

c)

С. ходоод хонхолзох

d)

D. өдөр хоног өнгөрүүлэх

e)

E. амь зогоох