WorksheetsХалдварын хяналт, сэргийлэлт ба БАА
Total questions: 60
Worksheet time: 3600secs
Улс орон бүр өөрийн эсвэл бүс нутгийн хэмжээний бичил биетний эрсдэлт бүлгийн жагсаалтыг гаргасан байх шаардлагатай. Учир нь ДЭМБ-ын жагсаалт нь тухайн улс үндэстний байгаль цаг уур, нийгэм, ахуйн болон бусад олон хүчин зүйлээс шалтгаалан нэг бүрчлэн тохирохгүй байж болно.
Лаборатори нь өндөр хүчин чадалтай олон төрлийн тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэлээр бүрэн хангагдсан ч тэр нь үр дүнгүй байж болно. Учир нь лабораторийн БАА –нд хувь хүний мэдлэг дадал чухал үүрэгтэй.
2-р ангилалын БАК-т эмийн бодисыг жигнэх, савлах ажилбарыг гүйцэтгэж болно. Учир нь 2А-аас дээш ангиллын БАК-ууд нь хувийн хамгаалалаас гадна бүтээгдхүүний хамгааллыг хангахаар зохион бүтээгдсэн байдаг.
ЭМБ-ын ажилтан үзлэг оношлогоонд хэрэглэсэн багаж хэрэгслүүдийг цэвэрлэх явцдаа халдвар авах эрсдэл хамгийн өндөртэй байдаг. Тийм Учраас урьдчилан халдваргүйжүүлэлт хийлгүйгээр угааж цэвэрлэхийг хатуу хориглодог.
Автоклаваар устгаж, ариутгасан зүйлсийг дахин халдваргүйжүүлэх шаардлагагүй. Учир нь өндөр хэм болон даралтаар үйлчилснээр нян бактерийг бүрэн устгаж чаддаг.
