wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

3

Total questions: 29

Worksheet time: 15mins

Name
Class
Date
1.

Асуултын тэмдгийн оронд соёлыг бүрдүүлэгч үндсэн элементийг нөхнө үү

a)

Мэдрэмж

b)

Хэл

c)

Шинжлэх ухаан

d)

Домог

e)

Шашин

2.

Социологич В.Занден “Нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоо бол ........ юм” гэжээ. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү

a)

Нийгмийн и нститут

b)

Нийгмийн үүрэг

c)

Нийгмийн бүлэг

d)

Нийгмийн бүтэц

3.

Чанарын судалгааны аргын онцлогийг тэмдэглэнэ үү.

a)

Цөөн тооны хувьсагч хоорондын хамаарлыг шалгахыг зорино

b)

Хэмжилтийг мэдээлэл цуглуулахаас өмнө хийж стандартчлана

c)

Задгай мэдээллээс ерөнхий сэдэв, нотолгоог олж авахад дүн шинжилгээхийнэ

d)

Стандартчлагдсан загварын дагуу үр дүнг бичнэ

e)

Математик статистикийн аргуудаар шинжилгээ хийнэ

4.

XX зуунд дэлхийн хүн ам 1.65 тэрбумаас 6 тэрбум болтлоо өссөн нь нийгмийн ямар үзэгдэлтэй холбоотой вэ?

a)

Нийгмийнбүтэц

b)

Нийгмийн гажуудал

c)

Нийгмийн давхраажилт

d)

Нийгмийн судалгаа

e)

Нийгмийн өөрчлөлт

5.

“Тун цөөн хувийг эзэлнэ. Нийгмийн байр суурь нь харьцангуй нээлттэй байдаг” энэ шинжүүд нийгмийн ямар ангид хамаарах вэ?

a)

Дээдийн дээд

b)

Дундын дээд

c)

Дээдийн доод

d)

Ажилчин анги

6.

Бүтэц-чиг үүргийн онолын үүднээс нийгмийн давхраажилтыг судалсан судлаач Т.Парсонсын жишээ загвар аль нь вэ?

a)

Дэлгүүрийн эзэн, эмчийг нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзвэл түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруулж судална.

b)

Ер бусын хүчинтэй харилцахыг онцгой чухал гэж үзэх нийгэмд шашны зүтгэлтэн, санваартан, бөө, шидтэний байр суурь илүү өндрөөр үнэлэгдэнэ.

c)

Байгууллагад хувь хүмүүс материаллаг урамшуулал авах, эрх чөлөөтэй байх, нэр хүндтэй байх зэрэг олон янзын ашиг сонирхолтой байна.

.

d)

Их хэмжээний баялгийг шинээр олж авсан баяныг бус, харин ядуурч хоосорсон язгууртныг хүмүүс илүүтэй хүндэтгэдэг.

e)

Ажил мэргэжлийн нэр хүндийн зэрэглэлийг тухайн хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог

7.

Нийгмийн давхраажилтыг судлах шүүмжлэлт онолын гол хандлагыг тэмдэглэнэ үү.

a)

Бүх нийгэмд байр суурийн нэр хүндээс хамаарсан шатлал оршин байдаг.

b)

Нэр хүнд, ажил мэргэжлийн байр суурийн ялгарал бол нийгмийндавхраажилтийн суурь шалтгаан мөн

c)

Өмч болон эрх мэдлийн ялгарал байх бөгөөд төр нь ноёрхогч ангийн эрх ашгийг хэрэгжүүлэхэд үйлчилж байдаг

d)

Хөдөлмөрийн хуваарь нийгмийн зохион байгуулалтын үндэс болохынзэрэгцээ тэгш бус байдалд хүрэх үндсэн шалтгаан мөн

Нийгмийн давхраажилт бол уламжлал, тогтсон байдлаас шалтгааланөөрөө жам ёсоор оршин тогтнодог үзэгдэл мөн

8.

Соёлын бүтээгч, хэрэглэгч нь өөр өөр байж болно” гэсэн шалгуур үзүүлэлтээр соёлыг хэрхэн ангилан судалдаг вэ?

a)

ёс суртахууны, шашны

b)

эртний, дундад, орчин үеийн

c)

нэг хэв загварын, олон хэв загварын

d)

олон улсын, улс үндэстний

e)

олонхийн, зонхилох, дэд соёл

9.

1. Доорх соёлын түүхэн хэв маягаасаж ахуй эрхлэлтийг шалгуур болгосон ангилалд багтах төлөөллийг олно уу.


1. ан агнуур

2. түүвэрлэгчдийн соёл 3.нүүдэлчдийн соёл

4. газар тариаланчдын соёл

5. өрнийн

6. дорнын

a)

1, 2, 3, 4


b)

1, 3, 4, 5

c)

1, 2, 4, 6

d)

1, 3, 4, 6

e)

1, 2, 3, 5

10.

Соёлын үйлдвэрлэлд оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбоотой бүтээл туурвил, үйлчилгээнээс аль нь багтахгүй вэ?

a)

кино урлаг

b)

дизайн, дүрслэх урлаг

c)

архитектур

d)

тайзны урлаг

e)

уламжлалт анагаах ухаан

11.

Соёлуудын нэгдэн нягтрах үзэгдлийг бүхэлд нь ................... гэсэн ойлголтоор илэрхийлдэг. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.

a)

соёлынаялал жуулчлал

b)

соёлын эрх чөлөө

c)

соёлын үйлдвэрлэ

d)

соёлын даяаршил

e)

соёлын орон зай

12.

Иргэний нийгмийн түгээмэл шинжүүдэд үл хамаарах өгөгдөл аль нь вэ?

a)

Хүний эрх, эрх чөлөөг эрх үүрэг, хариуцлагын зохист нэгдэлд нь хуулийн хүрээнд хүн бүхэнд адил тэгшээр эдлүүлдэг байх

b)

Эрх мэдлийг зохистой хуваарилан тэнцвэржүүлж, нийгмийн харилцааг зохицуулах, эрх зүйт төрийг төлөвшүүлэх

c)

Эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжин зах зээлийн эрүүл саруул тогтолцоог хөгжүүлэх

d)

Иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, иргэдийн оролцооны эрх, эрх чөлөөг баталгаажуулсан орчин бүрдүүлэх

e)

Улс төрийн үзэл төлөвших, шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлэх үйл явцад төрийн зүгээс хатуу хяналт тавих

13.

Сонгогчдоос хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцдог сонгуулийн тогтолцоо аль нь вэ?

a)

Хувь тэнцүүлэх

b)

Харьцангуй олонх

c)

Үнэмлэхүй олонх

d)

Энгийн олонх

e)

Саналыг харгалзах

14.

Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх чиг үүрэгт хамаарахгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү.

a)

Үзэл суртал номлох

b)

Шүүмжлэл өрнүүлэх

c)

Хяналт тавих

d)

Мэдээлэл олгох

e)

Боловсрол олгох

15.

2016 оны судалгаагаар иргэдийн хэвлэл мэдээллийн байгууллагад итгэх итгэл Монголын үндэсний телевизэд 90 хувь, хувийн телевизэд 78 хувь, FM-радиод 60 хувь гэсэн үнэлгээ өгчээ. Дээрх эх сурвалж ямар асуудлын тухай мэдээлэл вэ?

a)

Хэвлэл мэдээллийн байгууллагад шашны судалгаа хийсэн дүгнэлт

b)

Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн өгсөн төсөөлөл

c)

Хэвлэл мэдээллийн байгууллагад төрийн бус байгууллагуудын хандах байдал

d)

Хэвлэл мэдээллийн байгууллагад төрийн байгууллагуудын хандах байдал

e)

Хэвлэл мэдээллийн байгууллагад иргэдээс өгсөн итгэх итгэлийн судалгаа

16.

Үзэл санаа, үнэт зүйл, уламжлал, зан заншилд суурилан явуулж байгаа зөөлөн хүчний бодлогын чиглэлийг тэмдэглэнэ үү.

a)

Хүмүүнлэгийн дипломат ажиллагаа

b)

Эдийн засгийн дипломат ажиллагаа

c)

Соёлын дипломат ажиллагаа

d)

Цахим дипломат ажиллагаа

e)

Улс төрийн дипломат

17.

АСЕАН-ны Бүсийн чуулгын (АРФ) гишүүн орныг тэмдэглэнэ үү

a)

Иран

b)

ОХУ

c)

Турк

d)

Казакстан

e)

Монгол

18.

1. “Хил хязгааргүй эмч нар”, “Эмнэсти Интернэйшнл” зэрэг байгууллагууд нь олон улсын харилцааны улс бус оролцогчийн аль ангилалд хамаарах вэ?

a)

Олон улсын байгууллага

b)

Үндэстэн дамнасан корпорац

c)

.Нөлөө бүхий хувь хүн

d)

Олон улсын төрийн бус байгууллага

e)

Олон улсын хэвлэл мэдээллийн сүлжээ

19.

Монгол улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцооны прагматик байх бодлогын үндсэн илрэлийг тэмдэглэнэ үү.

a)

Олон оронтой, олон хэлбэрийн харилцаа явуулах

b)

Олон оронтой, цөөн хэлбэрийн харилцаа явуулах

c)

Шат дарааллыг эрхэмлэн том орнуудын сонирхлыг тэнцвэржүүлэх

d)

Нөөц бололцоогоо бүрэн дайчлан зохион байгуулах

.

e)

Үндэсний ашиг сонирхлыг хамгаалах зорилтуудыг хэрэгжүүлэх

20.

НҮБ-ын энх тайвны элч, охидын боловсролын төлөө тэмцэгч Малала Юсуфзай интернетэд блог хөтөлж үе тэнгийнхэндээ төдийгүй дэлхий нийтэд мэдээлэл түгээжээ. Малала охин олон улсын харилцаанд хэрхэн оролцож байна вэ

a)

Урлагийн чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн.

b)

Шашны чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн.

c)

Боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр үнэн зөв мэдээлэл дамжуулж шударга бус үйл ажиллагааг илчилсэн

d)

Төрийн бус байгууллагын чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн.

e)

Хувийн эрх ашгийн үүднээс үнэн зөв мэдээлэл дамжуулж шударга бус үйл ажиллагааг илчилсэн

21.

Де-юре гэдэг олон улсын хэллэг нь ямар утгыг илэрхийлдэг вэ?

a)

Эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн хүлээн зөвшөөрсөн хэлбэр

b)

Соёл урлагийн ойлголтоор тухайн улсыг хүлээн зөвшөөрсөн хэлбэр

c)

Эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрсөн хэлбэр

d)

Ёс зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрсөн хэлбэр

e)

Ёс зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн хүлээн зөвшөөрсөн хэлбэр

22.

Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч “хэргийн оролцогч” гэсэн субьектэд аль нь хамаарахгүй вэ?

a)

Хуулийн этгээд

b)

Гомдол гаргаж буй иргэн

c)

Гуравдагч этгээд

d)

Гэрч

e)

Хариуцагч

23.

Гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг иргэн Б эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах болжээ. Иргэн Б нэхэмжлэлдээ юуг хавсаргах вэ? Зөвийг олно уу?

a)

Улсын тэмдэгтийн хураамж

төлсөн баримт, эсхүл чөлөөлөгдөх хүсэлт, түүнийг нотлох

баримт хавсаргасан баримт бичгийн жагсаалт

b)

Өмгөөлөгчийн мэдээлэл

c)

Өөрсдийн хэргийн талаар бүхий л мэдээлэлийг иргэний үнэмлэхийн хамт

d)

Паспорт нотлох баримт

24.

Ямар байгууллага Үндсэн хууль зөрчсөн талаар маргааныг шийдвэрлэж, хуульд заасан тодорхой байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьдаг вэ

a)

Улсын дээд шүүх

b)

Харъяалах байнгын хороо

c)

Захиргааны шүүх

d)

Харъяа яам, тамгын газар

e)

Үндсэн хуулийн цэц

25.

Иргэний нийгмийн төлөвшил эдийн засгийн хүрээнд ямар үйл ажиллагаагаар илрэн явагддаг вэ?

a)

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан байдлыг дэмжих

b)

Олон намын тогтолцоо бүхий ардчилсан сонгуулийн систем бүрэлдэх

c)

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, үүрэг хариуцлагыг адил тэгш эдлүүлэх

d)

Иргэд хувийн өмчтэй байж, өмчийн олон хэлбэрүүд эрх тэгш хөгжих

e)

Эрх мэдлийг зохистой тэнцвэржүүлэн хуваарилж хуулиар баталгаажуүлах

26.

Тэгш оролцох сонгуулийн зарчмыг тэмдэглэнэ үү.

a)

Сонгуулийн эцсийн үр дүн нь иргэдийн санал хураалтаар шийдэгдэх

b)

Нас хүйс, яс үндэс, мэргэжил, үзэл бодлоос үл шалтгаалан оролцох

c)

Сонгогч бүр ижил тооны санал гаргах, санал бүр адил жинтэй байх

d)

Чөлөөтэй сонголт хийн саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх

e)

Сонгогч зөвхөн өөрийн сонголтоор саналаа өгөх боломжтой байх

27.

Экспорт импортын зөрүүг ................... гэнэ.Цэгийн оронд тохирох өгөгдлийг нөхнө үү

a)

Барааны нийт эргэлт

b)

Олон улсын худалдаа

c)

Гадаад худалдааны тэнцэл

d)

Гадаад худалдааны бодлого

e)

Цэвэр экспорт

28.

Гүйлгээнд байх мөнгөний хэмжээг өсгөх нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлдэг вэ?

a)

Мөнгөний хумих бодлогыг явуулснаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх чухал нөхцөл бүрдэнэ

b)

Мөнгөний хатуу бодлогыг явуулснаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх чухал нөхцөл бүрдэнэ

c)

Мөнгөний тэлэх бодлогыг явуулснаар нийт эрэлтийг бууруулах чухал нөхцөл бүрдэнэ

d)

Мөнгөний тэлэх бодлогыг явуулснаар нийт эрэлтийг тогтворжуулах чухал нөхцөл бүрдэнэ

29.

Төсвийн профицит үзэгдлийн илрэх шинжийг доорх өгөгдлөөс олно уу.

a)

Төсвийн зарлагаас орлого нь давж санхүүгийн харилцаа эрчимжинэ

b)

Төсвийн орлогоос зарлага нь давж санхүүгийн харилцаа эрчимжинэ

c)

Төсвийн орлого зарлагын үзүүлэлтүүд тэнцвэржиж төрийн санхүү тогтворжино

d)

Төсвийн санхүүжилт татварын орлогоос бус хураамжийн орлогоос хамаарна

e)

Төсвийн урсгал болон нийт зарлага багасаж шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ