wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

2016 оны А.B хувилбар соёл

Total questions: 20

Worksheet time: 20mins

Name
Class
Date
1.

.Хувь хүний үйл ажиллагааг бусад хүмүүс болон нийгмийн эрх, ашиг сонирхолтой нийцүүлэн чиглүүлж байдаг нь ёс суртахууны нийгмийн аль үүрэгт хамаарах вэ?

a)

Зохицуулах үүрэг

b)

Танин мэдэхүйн үүрэг

c)

Төлөвшүүлэх үүрэг

d)

Ертөнцийг үзэхүйн үүрэг

e)

Үнэлэмж баримжааллын үүрэг

2.

Гэр бүлд, залуучуудад, улс төрийн намд харилцах гэх мэт олон хэлбэр нь өөр өөрийн онцлогтой илэрдэг бөгөөд энэ нь ёс суртахууны харилцааны аль ангилалд хамаарах вэ?

a)

Нийгэмд хандах харилцаа

b)

Хувь хүнд хандах харилцаа

c)

Бүлэгт хандах харилцаа

d)

Үйл ажиллагааны төрлөөс хамаарсан харилцаа

e)

Тохирох хариулт алга

3.

“Африк : Ард түмэн ба соёлын түүх” зохиол нь хэний бүтээл вэ?

a)

У.Самнер

b)

Э.Тайлор

c)

Ж.Мёрдок

d)

Ж.Уатт

e)

У.Ф. Огборн

4.

О.Шпенглерийн үзэл санаанд хамаарахыг олно уу?

a)

Нялх балчир хүмүүн төрөлхтний язгуур унаган чанараас аугаа их сэтгэл оюун үүсэн бүрэлддэг тэр үед соёл төрдөг.

b)

Аливаа урлаг мөнх бус, ... нот бичсэн хуудас нь үлдэж болох боловч Рембрандтын зурсан сүүлчийн хөрөг, Моцартын зохиосон хөгжмийн сүүлчийн аялгуу байхгүй болох өдөр ирнэ.

c)

Зөвхөн A ба B

d)

Соёл бүрт бага нас, өсвөр нас, идэр нас, хөгшрөл бий.

e)

A, B, C хамаарна

5.

Соёлыг олон янзаар ангилж болдог. Тэгвэл олон улсын соёл, улс үндэсний соёл гэсэн ангилал нь:

a)

Соёлын бүсчлэл

b)

Соёлын үнэ цэнэ

c)

Соёлын диверсификаци

d)

Соёлын шинэчлэл

e)

Соёлын түвшин

6.

Тухайн үндэстний соёлын амин сүнс нь юу вэ?

a)

Мэдлэг ухаан

b)

Үндэстний хэл

c)

Өв уламжлал

d)

Бэлгэ тэмдэг

e)

Хэм хэмжээ

7.

Соёлыг хүмүүст амьдралын үйл ажиллагааны хэв загваруудаас сонгох боломж бүрдсэн эсэхээс хамаарч хэрхэн ангилдаг вэ?

a)

Ардын, сонгодог, нийтийн соёл

b)

Олон улсын соёл, улс үндэсний соёл

c)

Сонгомол, бага, хээнцэр соёл

d)

Нэг хэв загварын болон олон хэв загварын соёл

e)

Сонгомол, бага, хээнцэр соёл

8.

Дараах бодомжуудад дүн шинжилгээ хийнэ үү? /Бурууг олно уу?

a)

Өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ бол хувь хүний хэрэгцээ бус, харин нийгмийн хэрэгцээ юм

b)

Оюуны хэрэгцээ, бүтээн туурвих хэрэгцээ бол соёлын дээд түвшин юм

c)

Соёлын дунд түвшин нь өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх хэрэгцээ юм

d)

Соёлын хамгийн доод түвшин нь материаллаг хэрэгцээ юм.

e)

Амьдралын нөхцлөө сайжруулах, материаллаг хэрэгцээгээ хангах, өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх, баялаг бүтээх, зорилготой амьдрах зэрэг хэрэгцээнүүдээс аль нэг нь хасагдаж үгүй болно гэж байхгүй.

9.

Судлаачид урлаг хэмээх ойлголтын агуулгыг олон янзаар авч үздэг. Монголчууд “Алтан гартай эмч”, “Дархан хүн бурхан ухаантай” мэтчилэн ярилцдаг. Энэхүү өгөгдөл нь урлагийг тайлбарлах аль хандлага вэ?

a)

Хүний бүтээсэн зүйлсийн ур хийц, дизайн

b)

Бодит байдлыг уран сайхныаргаар дүрслэх хэлбэр

c)

A ба C хамаарна.

d)

Хүн ямар нэг ур чадварыг төгс эзэмшсэн байдал

e)

A, B, C хамаарна

10.

“Сайн үйл, эрх чөлөө, шударга ёсыг ямар ч ард түмэн эрхэмлэдэг. Түүнчлэн ёс заншил, хууль дүрэмгүй нийгэм гэж байдаггүй” Энэ нь

a)

Үнэлэмжийн баримжаа

b)

Үнэлэмж

c)

Тохирох хариулт алга

d)

Үнэлэмжийн баримжаа

e)

Үнэт зүйл

11.

Ёс суртахууныг өөриймшүүлсний үр дүнд хүмүүс өөрийн үйлдэл, үйл ажиллагаагаа хянаж удирдаж байдаг нь ёс суртахууны нийгмийн аль үүрэг вэ?

a)

Зохицуулах үүрэг

b)

Үнэлэмж баримжааллын үүрэг

c)

Төлөвшүүлэх үүрэг

d)

Тохирох өгөгдөл алга

e)

Танин мэдэхүйн үүрэг

12.

Ахмад настан, хүүхэд, эмэгтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй харилцах нь мөн л өөр өөрийн онцлогтой байдаг нь ёс суртахууны аль харилцаанд хамаарах өгөгдөл вэ?

a)

Хувь хүнд хандах харилцаа

b)

Нийгэмд хандах харилцаа

c)

Тохирох өгөгдөл алга

d)

Бүлэгт хандах харилцаа

e)

Үйл ажиллагааны төрлөөс хамаарсан харилцаа

13.

1871 онд “Эртний соёл” бүтээлийг туурвисан антропологич хэн нь вэ?

a)

. У.Ф.Огборн

b)

. К.Ясперс

c)

Ж.Мёрдок

d)

Э. Тайлор

e)

И. Кассирер

14.

Соёл судлаач Эрнст Кассирерын үзэл санаанд аль өгөгдөл хамаарах вэ?

a)

Соёл нь хэл, бичгийн хэл, урлаг, шинжлэх ухаан гэх мэт янз бүрийн бэлгэ тэмдгүүдийн нэгдэл юм.

b)

Хүн бол бэлгэ тэмдгүүдийг бүтээдэг амьтан мөн.

c)

Хүний бие бол дохиоллын шинжийг агуулсан байдаг.

d)

Мэдлэг бол соёлын цөм мөн.

e)

Зөвхөн A ба B хамаарна.

15.

Монголд социализмын үед үзэл суртлыг хүчээр тогтвортой барьж байсан ба улмаар ардчилалд шилжсэнээр түүний үнэт зүйлс хэвшиж, хуучин зан суртахууны үнэлэмж задрахад хүрсэн. Жишээ нь: Гэр бүл салалт ихэсчээ. Энэ нь:

a)

Соёлын интеграцчлал

b)

Табу /Туйлын хориг

c)

. Соёлын гажилт

d)

Тохирох өгөгдөл алга

e)

Соёлын нэгдэл

16.

Соёлыг ардын, сонгодог, нийтийн соёл гэж ангилсан нь юуг баримталсан ангилал вэ?

a)

Хэвтээ чиглэлийн ангилалаар нь

b)

Зохиогчдоор нь

c)

Соёлын түвшингээр нь

d)

Соёлын зорилго, бүтцээр нь

e)

Хэн бүтээж байна, ямар түвшний соёл байна гэдгээс нь хамааруулж

17.

Сөрөг соёлын жишээнд хамаарахыг олно уу?

a)

Мансуурах бодисын хэрэглээ

b)

Хүрээлэн буй орчинд хор хөнөөл учруулах

c)

Дээрх бүгд хамаарна.

d)

Хулгай

e)

Нийгмийн эмзэг хэсэг, хүүхэд хөгшидтэй харгис хэрцгий харилцах

18.

Дараах бодомжуудад дүн шинжилгээ хийнэ үү? /Бурууг олно уу?/

a)

Социализмын үед Монголд нэг хэв загварын соёл байсан

b)

Олон хэв загварын соёл нь гадны соёлын элементүүд нэвтрэн шингэх боломж хомс

c)

Олон хэв загварын соёл нь дотооддоо онцлог ялгаа бүхий соёлуудаас бүрэлддэг.

d)

Алдаатай бодомж алга

e)

Нэг хэв загварын соёл нь хаалттай байдаг

19.

Орчин үеийн олон улсын соёлын бодлогын чиглэлд аль нь хамаарах вэ?

a)

Соёлын үйл ажиллагаанд хүн бүрийн оролцоог хангах

b)

Дээрх бүгд

c)

Аль болох нээлттэй байлгах

d)

Соёлын зорилго, хөгжлийн хандлагыг хүний хөгжилд чиглүүлэх

e)

Угсаатны бүлгүүдийн соёлын өвийг хадгалах, хамгаалах

20.

Бид аливаа үйл явдал, үзэл санааг дэмжих, шүүмжлэх, магтах зэргээр янз бүрээр үнэлж, дүгнэж байдаг. Тухайлбал өөрийнх нь үйлдлийг нийтийн үнэлэмжид нийцэж байна уу, үгүй юу гэдгийг шүүн тунгаана гэсэн үг. Энэ нь:

a)

Үнэт зүйл

b)

Үнэлэмжийн баримжаа

c)

Үнэлгээ

d)

Үнэт чанар

e)

Үнэлэмж