Worksheets2015 ЭЕШ А хувилбар
Total questions: 60
Worksheet time: 51mins
Нийгэмшлийн үйл явцыг сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс тодорхойлсон нь аль вэ?
Нийгэмшил бол соѐлыг нэг үеэс нөгөө үед дамжуулан өвлүүлэх үйл явц
Нийгэмшил нь бие хүний хөгжил төлөвшлийн үйл явцын нэг бүрэлдэхүүн хэсэг.
Хувь хүнийг нийгмийн үнэ цэнтэй гишүүн байх зайлшгүй нөхцөл болох нийгмийн үүрэгт сургах үйл явц.
Хувь хүнийг нийгмийн харилцаанд оролцоход сурах, сургах үйл явц
Хүн соѐлд дасан зохицож нийгмийн бүрэн эрхт гишүүн болж төлөвших үйл явц
Нийгмийн гажуудлын төрөлд аль нь орохгүй вэ?
Гэмт хэрэг
Архидалт
Биеэ үнэлэх
Шоронд хоригдох
Амиа хорлох
.... гэдэг нь нөхөн үржихүй, сурч мэдэх, итгэж бишрэх, дэг журам зэрэг хувь хүн болон хамтын сонирхол, хэрэгцээ, үнэлэмжийг хангахад чиглэсэн зохион байгуулалт, нийгмийн үйлдлийн хэм хэмжээ, тогтсон хэлбэрүүдийн цогц юм.
Нийгмийн статус
Нийгэм
Нийгмийн институт
Нийгмийн оролцоо
Хууль
Дараах арга хэмжээнүүдээс аль нь нийгмийн албан бус хяналтын төрөлд орохгүй вэ?
Урамшуулал
Шийтгэл
Итгэл үнэмшил
Хэм хэмжээг хянан үнэлэх
Дэмжлэг
Түүхэнд гэр бүлийн янз бүрийн хэлбэрүүд оршин байсан. Дараах хэлбэрүүд болон тэдгээрийн онцлог шинжийг зөв харгалзуулна уу.
1.Моногами а.Нэг эрэгтэй эсвэл эмэгтэй нэгээс илүү ханьтай амьдардаг гэр бүл
2.Полигами b.Монгол улсад хүлээн зөвшөөрдөг гэр бүлийн хэлбэр
3.Полигени c.Нэг эрэгтэй хэд хэдэн эмэгтэй хүнтэй гэрлэх хэлбэр
1b2а3с
1а2c3b
1а2b3с
1b2c3a
1с2b3а
Ганчимэг туслах ажилтнаар ажлын гараагаа эхэлж их сургуулийн багш, доктор болтлоо өсөж хөгжжээ. Энэ нь нийгмийн шилжих хөдөлгөөний аль хэлбэрт хамаарах вэ?
Үе хоорондын шилжих хөдөлгөөн
Бүлгийн шилжих хөдөлгөөн
Үеийн доторхи шилжих хөдөлгөөн
Олдмол байр суурь
Бүтцийн шилжих хөдөлгөөн
Нийгмийн дэвшил хэмээх ойлголтын тодорхойлолт аль нь вэ?
Өөрийн гэх нутаг дэвсгэрийн хязгаар, төр засаг бүхий хүмүүсийн оршин амьдарч буй онцлог нутаг
Улс орон, нийгмийг удирдах улс төрийн цөм байгууламж
Түүхэн хөгжлийн тодорхой шатан дахь нийгэм улс төр эдийн засаг,соѐлын тогтвортой хамтын ажиллагаа, харилцан үйлчлэл,хэрэгцээ сонирхлын ялгаа зөрчилдөөн бүхий хүмүүсийн нэгдэл
Нийгмийн хуучин байгуулал шинэ байгуулалд эрс шилжилт хийж,чанарын үсрэлтэнд хүрэх ойлголт
Хүний амьдралын нөхцөл чанар дээшлэх гэх зэрэг томоохон хэмжээний эерэг үр дагаврууд
Нийгмийн давхраажилтын хэв маягийг тоочихдоо илүүц зүйл дурдсан бол аль нь вэ?
Боолчлол
Каст
Язгуур
Нийгмийн ялгарал
Анги
Аль нь төрөлх статус вэ?
УИХ-ийн гишүүн Ц.Нямдорж баяд ястан.
Миний дүү сурагч
Д.Итгэлт гавьяат хуульч болжээ
Миний аав багш.
С.Жавхлан УИХ-д нэр дэвшжээ
Нийгмийн халамж нь: -нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж; -нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээ гэсэн хоѐр төрөлтэй. Нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээнд дараах өгөгдлүүдийн аль нь хамаарах вэ?
Олон хүүхэдтэй эхэд жилд нэг удаа олгоно.
Хүүхдийг 2 нас хүртэл асарсны төлөө сар бүр олгоно.
Хууль ѐсны асран хамгаалагчгүй бүтэн өнчин хүүхэд хамрагдана.
Бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авч өсгөсний төлөө улирал бүр олгоно.
Жирэмсэн болон амаржсан эх хамрагдана
“Бусдыг хүндэл, соѐлч боловсон бай, хөдөлмөрч бай, худал бүү ярь” гэх мэтээр хүний биеэ авч явах ѐсыг захирамжлан тогтоох нь ... юм.
Ёс суртахууны онцлог
Ёс суртахууны шинж
Ёс суртахууны нөлөөлөл
Ёс суртахууны шаардлага
Ёс суртахууны бэлгэ тэмдэг
Ёс суртахууны танин мэдэхүйн үүрэг аль нь вэ?
Хувь хүний үйл ажиллагааг бусад хүмүүс болон нийгмийн эрх ашигт нийцүүлэн чиглүүлж байдаг.
Ёс суртахууныг өөриймшүүлснээр хүмүүс үйлдэл, үйл ажиллагаагаа хянаж удирдаж байдаг.
Ёс суртахуунаар дамжин хүмүүс дүрэм, журам, нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар мэдлэг эзэмшдэг.
Хүмүүс өөрийгөө авч явах чиг баримжаа эзэмшиж байдаг.
Өөрийн болон бусдын ѐс суртахууны төлөвшилд үнэлгээ өгч байдаг
Нийгмийг бүрдүүлэгч бүлгүүдийг ялгаж байгаа хэм хэмжээ, үнэт зүйлсийн системийг ... гэнэ.
Соѐл
Зонхилогч соѐл
Улс үндэстний соѐл
Нийтийн соѐл
Дэд соѐл
Багш Батмөнх хөдөлмөрийн “Хүндэт медаль”-аар шагнуулжээ. Энэ нь соѐлын санкцийн аль төрөлд хамаарах вэ?
Албан сөрөг санкц
Албан эерэг санкц
Албан бус сөрөг
Албан бус эерэг
Сөрөг санкц
Биет соѐлын жишээ аль нь вэ?
Уран нугаралт
Хөөмий
Ураг барилдах ѐс
Богдын ордон музей
Ургийн бичиг
Үндэстний соѐл, урлагийг хэн бүтээж байна, ямар түвшний соѐл вэ? гэдгээс нь хамааруулж хэрхэн ангилдаг вэ?
Нийтийн соѐл, үндэстний соѐл, олон улсын соѐл;
Ардын соѐл, нийтийн соѐл, сонгодог соѐл
Авьяастны соѐл, зонхилогч соѐл;
Цөөнхийн соѐл, нийтийн соѐл, элитийн соѐл
Ардын соѐл, элитийн соѐл, нийтийн соѐл
Нийт хүн төрөлхтний хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөг үзэл санаа, итгэл үнэмшил, хэм хэмжээ нь дараах ойлголтуудын алинд хамаарах вэ?
Үнэлэмж
Үнэлгээ
Үнэлэмжийн баримжаа
Үнэт зүйл
Үнэн
Соѐлын харилцан нөлөөлөл, нэвчилтийн жишээг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?
Сүм хийд
Кирилл бичиг
Төрсөн өдрийн баяр
Эрийн гурван наадам
Шинэ жилийн баяр
Соѐлыг антропологийн хандлагаар хэрхэн тодорхойлдог вэ?
Соѐлыг хүний мөн чанарын илэрхийлэл болох талаас нь тайлбарладаг.
Соѐлыг аливаа нийгмийн аж төрөх ѐс, нийгмийн зохион байгуулалтыг бүрдүүлэгч хүчин зүйл гэдэг талаас нь тайлбарладаг.
Янз бүрийн ард түмний домог, аман зохиол зэрэг соѐлын уламжлалыг харьцуулан судлах замаар тайлбарладаг.
Соѐлын утга санаа нь хүний гэх зүйлийг амьтны гэх зүйлээс ялгах хязгаар болж өгдөг хэмээн тайлбарладаг.
Соѐл бол өв уламжлан авсан бүтээл, юмс, үзэл санаа,үнэт зүйл гэж тайлбарладаг
Улс төрийн засаглалын субъектэд аль нь орохгүй вэ?
Иргэн Цэнд
Иргэний зориг нам
Засгийн газрын гишүүн
Сонгууль
Хорооны засаг дарга
Эрх мэдлийн төрлийг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль вэ?
Улс төрийн эрх мэдэл
Эдийн засгийн эрх мэдэл
Соѐлын эрх мэдэл
Нийгмийн эрх мэдэл
Олонхийн эрх мэдэл
Нийгэмд хичнээн тооны улс төрийн намууд эрх мэдлийг хэрэгжүүлж байгаагаар нь...........гэж ангилна.
Эрх баригч, сөрөг нам
Олон түмний нам,улс төрийн нам
Нэг нам, хоѐр нам, олон намын тогтолцоо
Либераль, консерватив
Олонхийн, цөөнхийн нам
Сонгогдох эрхийн шалгуурт хамааралгүй зүйл аль нь вэ?
Гадаадад дээд боловсрол эзэмшсэн байх
Сүүлийн 5 жил эх орондоо тогтвор суурьшилтай амьдарсан
УИХ-ын гишүүнд нэр дэвшихэд 25 нас хүрсэн байх
Ерөнхийлөгчид нэр дэвшихэд 45 нас хүрсэн байх
Монгол улсын уугуул иргэн байх
Улс төрийн тогтолцоог бүрдүүлэгч байгууллагад хамаарахгүй нь аль вэ?
Улсын их хурал
Цагдаагийн ерөнхий газар
Монгол улсын их сургууль
Монгол ардын нам
Монголын ардчилсан холбоо
Улс төрийн системийн гадаад шаардлага аль нь вэ?
Ерөнхий сайдыг огцруулах
Цалин тэтгэврийг нэмэх
Сонгуулийн хуулийг өөрчлөх
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах
Оюу толгойн гэрээг батлах
Эзэн хааны эрх мэдлийг үндсэн хуулиар хязгаарлаж, хаан үндсэн хуульд захирагдаж байдаг. Язгууртны төр, үндсэн хуульт, парламентын гэсэн хэлбэртэй. Энэ нь төрийн засаглалын аль хэлбэрт хамаарах вэ?
Бүгд найрамдах засаглал
Ерөнхийлөгчийн засаглал
Парламентын засаглал
Хэмжээт эрхт хаант төр
Хэмжээгүй эрхт хаант төр
Төлөөллийн ардчиллын давуу талыг тоочихдоо хамааралгүй зүйл дурдсан бол аль нь вэ?
Нийгэмд улс төрийн тогтвортой байдал,дэг журмыг илүү хангадаг
Иргэд төрийн хэрэгт шууд оролцохгүй тул улс төрийн идэвх буурах талтай
Нийгмийн бүлэг,давхрааны хэт ялгарал,эсвэл тэгшитгэх байдлаас нийгмийг хамгаалдаг
Улс төрийн хариуцлагыг өндөржүүлдэг
Нийгэм улс төрийн тогтолцоог мэргэшиж,туршлагажсан хүмүүс удирдан зохион байгуулдаг.
Төрийн нэр хүнд, уламжлалт чиг үүрэгт хүндэтгэлтэй ханддаг, төрийн хууль ѐсны оролцоо зохицуулалтыг харьцангуй өндөр түвшинд хадгална. Энэ нь аль дэглэм бэ?
Либераль
Охлократ
Фашист
Консерватив
Коммунист
Социал төрийн шинжид хамаарахгүй өгөгдлийг олно уу.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд “Алдарт эх” одон, тэтгэмж олгодог.
Эдийн засгийн зохистой бодлого явуулаагүйн улмаас засгийн газар огцров.
Хөгжлийн бэрхшээëтэй иргэд хуулийн дагуу халамж, асрамж эдэлнэ.
Гал түймрийн улмаас гэр оронгүй болсон иргэнд засгийн газраас тусламж олгов.
Цалин, тэтгэврийн хэмжээг 50 хувиар нэмэх шийдвэр гарав
Үйлдвэрлэлийн зардалд хамааралгүй өгөгдөл аль нь вэ?
Ажилтнуудын цалин
Түүхий эд материал худалдаж авсан үнэ
Цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр
Газар болон байр ашигласны төлбөр
Үйлдвэрлэл нь орцыг гарц болгон хувиргах үйл явц
Нэг хүний эзэмшлийн аж ахуйн нэгжийн давуу талыг илэрхийлсэн ойлголтыг олно уу.
Үүсгэн байгуулахад харьцангуй бага хөрөнгө шаардана
Ажилтнууд мэргэжлээрээ ажиллах боломж их
Хохирлыг гишүүд тэнцүү хариуцна
Хөрөнгийн хэмжээ бага, үүсгэн байгуулахад хялбар
Өр төлбөр хариуцлагыг эзэн ганцаар үүрнэ.
Маркетингийн үндсэн ухагдахууныг олно уу.
Төлөвлөлт
Гачигдал буюу хүсэл шаардлага
Зохион байгуулалт
Идэвхжүүлэлт
Хяналт
Дараах өгөгдлөөс маркетингийн иж бүрдэлд хамааралгүй ойлголтыг олно уу.
Бараа
Үнэ
Идэвхжүүлэлт
Байршил
Төлөвлөлт
Гадаад худалдааны бодлогыг аль нь тодорхойлж байна вэ?
Бусад улс орнуудтай тогтоосон худалдааны харилцааг зохицуулах зорилгоор төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нийлбэр цогц
Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний хэмжээ болон зээлийн хүүд нөлөөлөх бодлого
Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого, зарлагыг өөрчлөх бодлого
Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалж дэмжихийн тулд импортын барааны татварыã нэмэх юмуу импортод хязгаарлалт тогтоох бодлого
Импортын татварыг бууруулж хязгаарлалтыг үгүй болгох бодлого
Монгол төгрөгийг улсын дотоодод доллар, юань, рубль, иенээр сольж болно. Энэ нь дараах үзүүлэлтийн алинд хамаарах вэ?
Чөлөөтэй хөрвөх чадвартай
Хязгаарлагдмал хөрвөх чадвартай
Хөрвөх чадваргүй
Тогтмол ханштай
Тогтворгүй ханштай
Өгөгдлийг тохирох утгатай нь зөв харгалзуулна уу.
1. Хөрөнгийн бирж А. Үнэт цаасны зах зээл дээр бусдын нэрийн өмнөөс үнэт цаасыг зуучлан худалдах, худалдан авах ажиллагаа
2. Хувьцааны ханш В. Хөрөнгийн бирж дээр тогтож байгаа хувьцааны зах зээлийн үнэ
3. Брокерийн үйлажиллагаа С. Үнэт цаасыг худалдах, худалдан авах, бусдад шилжүүлэх гэх мэт үнэт цаасны арилжаа явагдаж байдаг газар
1b2а3с
1а2b3с
1а2с3b
1с2b3а
1b2с3а
Хувьцааны давуу талуудыг тоочихдоо хамааралгүй зүйл дурдсан бол аль нь вэ?
Ногдол ашиг авах
Ханшийн зөрүүнээс олох ашиг
Ашиг их бол эрсдэл бас өндөр байж болно
Компанийн удирдлага шийдвэр гаргах үйл явцад оролцох
Инфляцид өртөхгүй
Амьжиргааны баталгаажих доод түвшнээс доош орлоготой, тухайн нийгмийн амьдралын жишиг, стандартаас доогуур нөхцөлд амьдарч буй хүмүүсийг ..... гэнэ.
Ядуу
Нэн ядуу
Ядуурал
Доод анги
Харьцангуй ядуу
Хуулиар олсон эрхүүд,тэдгээрийг хэрэгжүүлэх,хамгаалах нөхцөл,боломж баталгааны цогцыг........................гэнэ.
Эрх
Эрх чөлөө
Тэгш эрх
Шударга ѐс
Дэг журам
Зөв харгалзуулна уу.
1. Хууль зүй А. Хууль зөрчсөн урьдчилан бодож боловсруулсан эсвэл болгоомжгүйгээс үүдэлтэй нийгмийн аюултай үйлдэл
2. Эрх В.Эрх зүйн бодит байдал, түүний зүй тогтол, зарчмыг судалдаг шинжлэх ухаан
3. Гэмт хэрэг С.Төрөлхийн зүйл бөгөөд өөрийн үйл хөдлөл, нийгмийн харилцаанд оролцох, эрх чөлөөгөө хангах үйл ажиллагаа
1b2a3c
1a2c3b
1c2b3a
1b2c3a
1a2b3c
Үндэсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалах зэрэг төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч нь ............. юм.
Төрийн үйлчилгээний алба
Төрийн тусгай алба
Төрийн захиргааны алба
Улс төрийн алба
Төрийн хамгаалалтын алба
Зөрчил гаргасан хэдий ч таны эрх хамгаалагдах боломжтой. Үүнд хамааралгүй өгөдлийг олно уу.
Ямар зөрчил гаргаад шийтгэл хүлээж байгаагаа мэдэх
Эцэг эхтэйгээ холбоо барих,мэдэгдэх
Зөрчил гаргасныг нотлох баримттай танилцах
Таны нэр төр, цаг завыг үрж байгаа тул эсэргүүцэх
Хуулийн туслалцаа авах
Замын хөдөлгөөний дүрэм зөрчих,зориулалтын бус газар бие засах, тамхи татах гэх мэт тохиолдолд ямар төрлийн шийтгэл ногдуулах вэ?
Тусгайлан олгосон эрхийг хасах
Хууль бус орлого, эд зүйлийг хураах
Торгох
Баривчлах
Сануулга өгөх
Зөв харгалзуулна уу.
1. Хуулийн этгээд А. Гэм буруутай этгээд буруутай үйлдлийнхээ төлөө бусдын өмнө хүлээх үүрэг
2. Хариуцагч В. Гэм буруутай төлбөр төлөгч тал
3. Хариуцлага С. Өмчлөх буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх, үүрэг бүхий байгууллага
1а2b3с
1а2с3b
1b2а3с
1с2b3а
1с2а3b
Хүний эрхийн талаар төрийн хүлээх үүрэгт хамааралгүй өгөгдлийг олно уу
Хүндэтгэх
Албан тушаал ахиулах
Хангах
Хамгаалах
Ахиц дэвшил гаргах
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хамаарах өгөгдөл аль нь вэ?
Хэргийг шийдвэрлэх, гэм буруу хохирлыг эцэслэн тогтоох
Хууль зүйн зөвлөгөө өгөх, өмгөөлөх
Шүүхийн шийдвэрийг биелүүлэх, ял эдлүүлэх
Гэмт хэрэг зөрчлийг шалгах, нийгмийн дэг журмыг хангах
Эрүүгийн хэрэгт хяналт тавих, ял шийтгэлийг тодорхойлох
Шүүхийн тогтолцоог зөв харгалзуулна уу.
1. Улсын дээд шүүх А. Анхан шатны шүүх
2. Аймаг нийслэлийн шүүх В. Хяналтын шатны шүүх
3. Сум, сум дундын,дүүргийн шүүх С. Давж заалдах шатны шүүх
1а2b3с
1b2с3а
1а2с3b
1с2b3а
1с2а3b
Захиргааны албан тушаалтан аль нь вэ?
Бүх шатны шүүгч, прокурор
Монгол банкны ерөнхийлөгч
Тамгын газрын гүйцэтгэх албан тушаалтнууд
Монгол Улсын Их хурлын дарга, гишүүд
Бүх шатны засаг дарга нар
НҮБ-ийн зорилгод нийцэхгүй үйл ажиллагаа аль нь вэ?
Дэлхийн дулаарлын үр дагаврыг арилгах
Цагаан будааны шинэ сорт бий болгох
Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлын тухай хурал зохион байгуулах
Монгол улсад хөгжлийн тусламж үзүүлэх
Олон улсын бирж дээр бонд гаргах
Аль нь НҮБ-ын албан ѐсны хэл биш вэ?
Герман
Англи
Хятад
Испани
Орос
Зөв харгалзуулна уу.
1. Дипломат А.Орчин үеийн дэлхийн улс орнуудын болон олон улсын байгууллагуудын хоорондох харилцаа холбоо хамтын ажиллагаа болон асуудлуудыг хамарсан түүхэн үйл явц
2. Олон улсын харилцаа В. Янз бүрийн хүчин зүйлээс хамаардаг, олон талын нөхцөл шалтгаанаас өөрчлөгдөн хувирч байдаг нийлмэл шинжтэй түүхэн үйл явц
3. Олон улсын харилцааны тогтолцоо С.Үндэстэн улсуудын төр, засгийн газрын хоорондын харилцааны нэг чухал салбар
1с2а3b
1b2а3с
1с2b3а
1а2b3с
1b2с3а
Монгол улс 1990-ээд оноос хойш баруун европын орнууд, Япон, БНСУ-д шинэ залуу боловсон хүчнүүдийг бэлтгэх талаар анхаарах болсон. Энэ нь олон улсын харилцааны аль хэлбэрт хамаарах вэ?
Олон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын соѐлын харилцаа
Олон улсын улс төрийн харилцаа
Олон улсын технологийн харилцаа
Олон улсын хүмүүнлэгийн харилцаа
Олон улсын харилцааны хэлбэрт хамааралгүй өгөдөл аль нь вэ?
Гэрээ
Консул
Конвенц
Тохиролцоо
Дипломат төлөөлөгчийн газар
Консулын байгууллагуудад хамааралгүй өгөгдөл аль нь вэ?
Өөрийн улсын иргэний эрх, хууль ѐсны ашиг сонирхлыг хамгаалах дэмжлэг үзүүлэх
Улс хоорондын харилцааны хөгжилд дэмжлэг үзүүлэх
Гадаад бодлогын үзэл баримтлал боловсруулна.
Консулын газрыг ерөнхий консул толгойлно.
Консул нь 2 талын тохиролцсон хэсгийн хүрээнд томилогч улсыг төлөөлнө.
Олон улсын харилцаанд оролцогч субъект бусад улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүссэн хууль зүйн үр дагаврыг олон улсын ...... гэнэ.
Эрх зүйн хариуцлага
Эрх зүйн хэм хэмжээ
Ёс зүйн хэм хэмжээ
Ёс зүйн хариуцлага
Харилцааны хэм хэмжээ
НҮБ-ын хүүхдийн эрхийг хамгаалах, эмзэг хүүхдүүдэд тусгай халамж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх байгууллага аль нь вэ?
ЮНЕСКО
ЮНИСЕФ
ЮНДП
ЮНИДО
ЮНКТАД
A5 B4 C1 D2 E3
A2 B5 C3 D1 E4
A5 B4 C1 D3 E2
A2 B4 C1 D5 E3
A3 B4 C1 D5 E2
A1 B2 C3 D4 E5
A5 B2 C4 D1 E3
A3 B2 C1 D2 E5
A5 B2 C3 D1 E4
A5 B3 C2 D4 E1
A3 B4 C5 D1 E2
A3 B4 C1 D2 E5
A3 B2 C5 D4 E1
A5 B4 C3 D2 E1
A5 B1 C2 D3 E4
A3 B4 C5 D2 E1
